gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Элчин сайд Катрин Э.Ивкоф Канад бол Монгол дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч

Б.Нямдарь
Элчин сайд
2021-05-09
283
Twitter logo
 
Б.Нямдарь
283
Twitter logo
Элчин сайд
2021-05-09

Бид "Элчин сайд" ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофыг урилаа.

- Та Монголд томилогдохоосоо өмнө хийж байсан дипломат ажлуудынхаа талаар бидэнд сонирхуулаач?
- Юуны өмнө ярилцлагад урьдсанд баярлалаа. Би анх Канад Улсын Гадаад албанд ажилд орсноосоо хойш ОХУ дахь Канадын Элчин сайдын яаманд дөрвөн жил, Казахстан улс дахь Канадын Элчин сайдын яаманд гурван жил тус тус ажилласан. Мөн Афганистан, Украин дахь Канадын Элчин сайдын яаманд богино хугацаанд томилолтоор ажиллаж байсан.

Орост ажиллаж байхдаа Узбекистан улсад, Казахстанд байхдаа Бүгд Найрамдах Киргиз, Тажикистан улсуудыг мөн хавсран хариуцдаг байлаа. Эдгээр томилолтуудын үеэр би элчин сайдын яамныхаа олон сайхан хамт олны дунд, төр, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг нийгмийн янз бүрийн давхаргын чадварлаг хүмүүстэй уулзаж, тэдэнтэй хамтран ажиллаж байсан. Ингэснээр мөн надад өргөн хүрээнд аялах, бүс нутгийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй уулзаж, тэдний амьдрал, соёл, түүхийн талаар мэдэх боломжийг олгосон.

Би гадаад улс орнуудад дипломат алба хашихаас гадна Оттава хот дахь Канадын Гадаад хэргийн яам буюу төв оффистоо хэд хэдэн удаа томилогдож байсан. Олон улсын нийтийн эрх зүй, түүний дотор хүний ​​эрхийн олон улсын хууль эрх зүйд анхаарлаа хандуулж байсан Хууль зүйн асуудал эрхэлсэн газарт ажиллаж байв. Энэхүү ажлынхаа хүрээнд Нью-Йорк, Женев, Ром дахь НҮБ-ын оффист Канадын төлөөлөл болж олон асуудлаар хэлэлцээр хийж байлаа. Өмнөх ажлуудаас маань харвал би дипломатчаас гадна хуульч мэргэжилтэй. Гадаадын албанд орохоосоо өмнө би төрөлх хот Торонтод хувийн хуулийн фирмд хуульчийн мэргэжлээрээ олон жил ажилласан.

2019 онд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсондоо би үнэхээр их баяртай байж билээ. Нэг үгээр, Канад, Монгол Улсын хоорондох бат бэх харилцаа холбоог улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллах болсондоо баяртай байна. Хоёр улс маань үнэт зүйлс, хүний ​​эрх, ардчиллыг хүндэтгэх байдал зэрэг нийтлэг тал ихтэй. Эдгээр нийтлэг үнэт зүйлс нь бидний нягт харилцаа, эерэг бөгөөд үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож байгаагийн гол хөшүүргүүдийн нэг гэж бодож байна.
 
- Та Монголд томилогдож ирээд жил гаруй болжээ. Энэ хугацаанд Монгол орны аль нэг газраар аялах боломж гарав уу?
- Тийм ээ, би ажлын шугамаар, хувийн аялал жуулчлалаар гээд аль алинд нь Монгол орноор аялсандаа маш их баяртай байдаг. Би Монголд томилогдон ирэхээсээ өмнө энэ сайхан орны бүх нутгаар аялахыг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж эхэлсэндээ таатай байна. Өнгөрсөн жил би Өмнөговь руу явж Оюутолгойн уурхайтай биечлэн танилцсан. Мөн өнгөрсөн зун Хөвсгөл нуурт долоо хоног сайхан амраад ирлээ. Түүний дараа, өнгөрсөн намар, ажлын шугамаар Эрдэнэт хот, Булган, Баян-Өлгий, Ховдод очсон. Баян-Өлгийд болсон Бүргэдийн баярт оролцож амжсан маань ч олзуурхууштай байлаа. Эдгээр аяллууд бүгд гайхалтай сайхан байсан. Монголын үзэсгэлэнт газар, бүс нутгийн газарзүйн ялгаатай байдал, байгалийн олон янзын төрөл зүйл намайг гайхшруулсан. Гэхдээ эдгээр аяллуудаас хамгийн их санаж байгаа зүйл нь миний уулзаж байсан нутгийн гайхалтай хүмүүс юм. Цаг сайхан болохоор Монгол орны олон сайхан газраар аялахыг тэсэн ядан хүлээж байна.

    - Канадаас Монголд үзүүлдэг хөгжлийн санаачилга бүр жендэрийн эрх тэгш байдалд төвлөрдөг мэт санагддаг. Сүүлд гэхэд л ахлах ангийн хүүхдүүдийн дунд зарласан эсээ бичлэгийн уралдаан Монголын хөгжилд нөлөөлөх эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхын талаар байсан шүү дээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс дурдвал?
    - Канад улс нь жендэрийн тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулахыг чухалчилдаг бөгөөд энэ итгэл үнэмшил нь Канадын феминист олон улсын туслалцааны бодлогын үндэс болдог. Энэхүү бодлого нь жендэрээс үл хамааран бүх хүн эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын амьдралд оролцох тэгш боломж нь хүн амын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах хамгийн сайн арга зам мөн гэсэн итгэлд суурилсан байдаг. Монголд ч мөн тийм байдаг.

    Одоогийн байдлаар Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хоёр ч хөтөлбөр нь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын чадавхийг сайжруулахад чиглэдэг. Азийн сангаас хэрэгжүүлж буй Монгол дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл нь монгол эмэгтэйчүүдийн эрх, манлайлалд саад учруулж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэж, тэдний эдийн засгийн чадавхид анхаарлаа хандуулж байна. Мөн Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь гэр бүлийн хүчирхийллийг даван туулсан охид эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн туслалцаа авах, өөрсдийн эрхийг шаардах, мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг сурталчлахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд нь туслах замаар тэднийг чадавхижуулахад чиглэдэг.

    Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа өөр хоёр төслийг дурьдах хэрэгтэй. Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах (MERIT) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь мэргэжлийн ба иргэн төвтэй төрийн албанд хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих тэр дундаа үндэсний болон орон нутгийн түвшинд олборлох салбарын менежмент, төрийн албанд эмэгтэйчүүдийн манлайллыг илүү өргөн хүрээнд сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Үндсэндээ дээрх хоёр төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аюулгүй орчинд ажиллах, өсөж хөгжих тэгш боломжийг бүрдүүлэх бодлогыг сайжруулахыг эрмэлзэж байна.

    Канадын хөгжлийн бүхий л санаачилгууд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэж дэмждэг гэдгийг та зөв хэллээ. Энэ нь мэдээж зорилготой юм. Канадын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлж хэрэгжүүлдэг хөгжлийн хөтөлбөрүүд нь феминист олон улсын туслалцааны бодлоготой бүрэн уялдах ёстой бөгөөд жендэрийн тэгш байдлын зарчмуудыг төслийн үр дүнд нэгтгэн баталгаажуулахыг зорьж байдаг. Жендэрийн тэгш байдлыг манай улсын бүх бодлого, хөтөлбөрүүдэд ямагт анхаарч үздэг, салшгүй нэг хэсэг нь юм. 

    - Та миний ярилцаж буй хамгийн анхны эмэгтэй Элчин сайд. Саяхан Монгол Улсын шинэ Засгийн газар бүрдэхэд түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй сайдтай боллоо. Ер нь улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн үзүүлэх нөлөө, давуу талын талаарх таны бодлыг сонирхмоор байна.
    - Аливаа улс орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын хөгжилд хүйсээс үл хамааран бүх хүмүүс эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын амьдралд ижил тэгш оролцвол хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. Эмэгтэйчүүд хүн амын бараг тэн хагасыг бүрдүүлээд зогсохгүй эмэгтэйчүүдийн оюун ухаан, ур чадвар, туршлага, мэдрэмж нь аливаа улс орны хүний нөөцийн баялгийн тал хувийг эзэлдэг. Канад улс Монголд эдийн засаг, улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих санаачилгыг дэмжсэн хэвээр байгаа. 

    "ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ НЬ МАНАЙ УЛСЫН БҮХ БОДЛОГО, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН "ЭД, ЭС" ЮМ"

    2016-2018 онуудад бид Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран "Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо" төслийг дэмжиж ажиллалаа. Энэхүү төсөл нь идэвхтэй, ирээдүйтэй нэр дэвшигчдийг оролцуулж, сонгуулийн орчноор дамжуулан үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг сайжруулах зорилготой. Сонгогчдын сонгуулийн үйл явцад жендэрийн хүртээмжтэй байдлыг мэдээллэх, нэр дэвшсэн, сонгогдсон, томилогдсон албан тушаалд эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх талаар улс төрийн намуудтай хамтран сурталчилахаас гадна уг төсөл нь эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд туслалцаа үзүүлэх, тэдний бодлогын платформ, байр сууриа бэхжүүлэх чиглэлд эрчимтэй ажилласан. Засгийн газарт олон эмэгтэй сайд ажиллах болсонд би ч мөн баяртай байна. Энэ бол цаашид удаан хугацаанд үргэлжлэх эерэг хандлагын эхлэл болж байна гэдэгт найдаж байна.

    Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох оролцоо төслийн хүрээнд бүтээсэн “Тэгш боломж” /Leveling the Playing Field and Our Voices/ гэсэн хоёр баримтат киног та үзсэн байх. Тэдгээрийг цахим болон үндэсний, орон нутгийн телевизүүдээр өргөнөөр цацсан. Одоо Засгийн газарт ажиллаж байгаа зарим эмэгтэйчүүд “Сонгуулийг амжилттай зохион байгуулах кампанит ажлын академи ба засаглалын манлайллын семинар” төслийн үр шимийг хүртсэн гэж бодож байна.

    Бид Азийн сантай хамтран Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх (WEE) төслийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, хөгжлийн бодлогын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн төлөөллийг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд стратеги, төлөвлөгөөгөө сайжруулж, сүлжээгээ бэхжүүлэхэд Монгол дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллана. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон бусад аймгийн төвүүдэд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд мэргэжлийн болон чанартай үйлчилгээ, дэмжлэг үзүүлж байгаа.  

    Одоогийн байдлаар гадаадад томилогдон ажиллаж буй Канадын элчин сайд нар дотор 40 орчим эмэгтэй элчин сайд байгаа. Энэ нь манай улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд дахь эмэгтэйчүүдийн элчин сайдын тоо өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Канадаас Монгол Улсад томилогдож байсан анхны элчин сайд эмэгтэй хүн байсан. Энэхүү эерэг байдал нь Канадын засгийн газраас төрийн албаны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн дэвшлийг дэмжихэд чиглэсэн амлалтын шууд үр дүн. Канадын Төрийн албаны зөвлөл нь төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг тогтмол хянаж байдаг. Өнгөрсөн хугацаанд тодорхой ахиц дэвшил гарсан ч цаашид хийх зүйл олон байгаа ба олон талт байдал, оролцоог дэмжих нь нэн тэргүүний зорилт юм.

    - Канад улс ЛГБТК хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө, мөн тэднийг хүний эрхээ эдлэхэд саад болдог хүндрэл бэрхшээлүүдийг эх нутагтаа болон дэлхий дахинд шийдвэрлэхийн төлөө байдаг гэж боддог. Тэгвэл энэ чиглэлд Монголд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
    - Дэлхийн олон улсад ЛГБТИК+ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах хандлага хангалтгүй байгаа нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн 70 гаруй улс ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцдог бөгөөд дор хаяж таван улс ийм үйлдэл хийвэл цаазаар авах ял оноосоор байна. ЛГБТИК+ хүмүүс ажлын байр, хамт олон дундаа болон орон байр хайх зэрэг амьдралынхаа бүхий л үед ялгаварлан гадуурхалтад өртөх явдал байнга гардаг. Маш цөөн улс л ижил хүйстнүүдийн харилцааг хуулиар хүлээн зөвшөөрдөг эсвэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн шинж чанар, үзэл бодлоо илэрхийлэх байдлаар ялгаварлан гадуурхах явдлаас хуулиар хамгаалдаг.

    ЛГБТИК+ хүмүүсийн хүний эрхийг дэмжих, хамгаалах нь Канад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хүний эрхийн зарчмууд нь бүх нийтийг хамарсан, бусдаас хараат бус байдаг тул мужууд хүн бүрийн, түүн дотроо ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг батлан харуулдаг. Бэлгийн чиг хандлага, илэрхийлэл, хүйсийн онцлогоос болж хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй юм. Монголд бид ЛГБТ Төвтэй хамтран ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг сурталчлах чиглэлд ажилласаар ирлээ. Монголын ЛГБТ Төвөөс жил бүр зохион байгуулдаг “Бахархал ба тэгш байдал”-ын өдрүүдийн 2020 оны үйл ажиллагааг бид дэмжиж ажилласан. Энэ жил ЛГБТ Төв манайхаас зохион байгуулдаг Канад сангийн орон нутгийн санаачилга (CFLI)-д санал болгосон төсөл нь бидэнд ирсэн нийт 300 гаруй саналаас сонгогдсон. Энэ төв нь CFLI-ийн санхүүжилтээр Монголын ЛГБТИК+  залуусыг чадавхижуулах, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хоёр жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлэх шатандаа явж байна.

      - Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар асуумаар байна. Цар тахлын улмаас хөл хорио тогтооход зөвхөн манай улсад гэлтгүй дэлхийн орнуудад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Жишээ нь Канадад үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
      - Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь Канадын Засгийн газрын дотоодболон гадаад дахь бодлогын нэн тэргүүний зорилт юм. Бид өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр дорвитой ажлуудыг ч хийсэн.

      2017 онд Канадын засгийн газар Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх стратеги боловсруулсан. Гэр бүл цуцлалтын тухай хуулийг боловсруулж, хохирогчдын аюулгүй байдлыг сайжруулж, хүчирхийлэл үйлдэгчдэд эрүүгийн хуулийг чангатгаж, төрийн байгууллагууд хөдөлмөрийн хөлсийг ижил хэмжээгээр олгохыг шаардсан. Ингэснээр Канадын Засгийн газар 2018 онд Хөдөлмөрийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын байран дахь дарамт, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн.

      2019 онд Канад улс эмэгтэйчүүдийн хүйс, тэгш бус байдлын олон талт туршлагыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд саад болж буй системийн гажуудлыг арилгах, олон нийтийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд таван жилийн хугацаанд 160 сая долларыг Эмэгтэйчүүдийн хөтөлбөртөө зарцуулахаар болсон.

      Бид өдгөө Монголд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран “Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, ялангуяа эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалж, шударга ёсыг бий болгох, тэдний эрхийг шаардах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сурталчлахад нь туслах замаар тэдний чадавхыг бэхжүүлэхэд чиглэх юм.

      Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шударга ёсыг тогтоогч, оролцогчдын үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийн анхан шатны зөвлөгөө, хууль зүйн туслалцааны тогтолцоог бэхжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, хохирогчдын авах эрх зүйн орчин, үйлчилгээний талаархи мэдлэгийг дээшлүүлэх ажлыг дэмжинэ гэсэн үг.

      Ковид-19 цар тахлын улмаас тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, хямрал эмэгтэйчүүд, охидод илүүтэй нөлөөлж байна. Энэ бол Канадад төдийгүй дэлхийн хэмжээнд өссөөр байгаа маш сэтгэл түгшээсэн асуудал юм. Канадын засгийн газар өмнө нь бий болгосон ахиц дэвшлээ цар тахлын улмаас үр дүнгүй болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд томоохон арга хэмжээнүүдийг авч байгаа.

      Жишээ нь, 2021 оны хоёрдугаар сард Эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдал, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн сайд Марьям Монсеф “Феминист хариу арга хэмжээ авах, сэргээх сан” -г байгуулсан. Энэхүү шинэ хөтөлбөрийн хүрээнд үүсээд буй тодорхой саад бэрхшээлийг арилгах, жендэрийн сөрөг хандлагыг шийдвэрлэх бодлого, үйл ажиллагаа, нөөцийн хуваарилалт, сүлжээ, харилцаа холбоог сайжруулах гээд шинэ болон одоо хэрэгжиж байгаа төслүүдийг үргэлжлүүлэхэд 100 сая долларыг зарцуулахаар болсон. 

      Ингэхдээ Ковид-19-ийн үед жендэрийн тэгш байдлыг хангах хариу арга хэмжээ авах шаардлагатай байгаа ба Канадын “Эмэгтэйчүүд ба жендэрийн тэгш байдал”-аас орон нутгийн тэр дундаа алслагдсан орон нутагт амьдардаг, цөөнх эмэгтэйчүүд, ЛГБТИК+ эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийг хамруулж тэднийг дэмжих төслүүдэд санхүүжилтийг чиглүүлнэ.

      Хөтөлбөр нь эрх бүхий байгууллагуудад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоох, тэдний эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийг сайжруулах болон манлайлал, шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхжүүлэх гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр санхүүжилт олгогддог.

      - Монголын төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн, Канад улсаас хэрэгжүүлж буй “Иргэн төвтэй, Мэргэжлийн Төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн явцын ямар шатандаа явж байна вэ?
      - Канад нь Монгол Улсын ардчилсан хөгжлийн тулгын чулуу хэмээгддэг Монгол Улсын төрийн албаны шинэчлэлд дэмжлэг үзүүлдэгтээ баяртай байдаг. Хариуцлагатай, мэргэшсэн төрийн алба бол Монгол Улсын Засгийн газраас тодорхойлсон үндэсний хөгжлийн гурван тулгуурын нэг юм.

      Канад улс энэ чиглэлээр Монгол Улсыг 2011 оноос дэмжиж эхэлсэн бөгөөд 2011-2013 онд Канадын мэргэжилтнүүд Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад гол оролцогч талуудад тэр дундаа Ерөнхий сайдын ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөлд туслалцаа үзүүлсэн.

      Канад улс нь Монголын төрийн албыг бэхжүүлэх, шинэчлэх чиглэлээр монголчуудтай хамтран ажилладаг. Бидний хамтын зорилго бол Монгол Улсад хараат бус, мэргэшсэн, олон давуу талтай төрийн алба байгуулахад туслах явдал юм. Ингэхдээ Канадын төрийн үйлчилгээний загвараас үлгэр жишээ авсанд таатай байдаг.

      Дэлхийн 31 орны Засгийн газрын ажиллах хүчний гүйцэтгэлийг харьцуулсан Британийн 2017 оны судалгааны үр дүнгээс үзэхэд Канадын төрийн үйлчилгээг дэлхийн хамгийн үр дүнтэй үйлчилгээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Бодлого боловсруулах чадвар, нээлттэй, хүртээмжтэй, цогц байдал, татварын удирдлага, санхүү болон хямралын менежмент, төсөв гэх мэт гүйцэтгэлийн хэмжүүрүүдийн нийт оноог үндэслэн Канад улс энэ жагсаалтыг тэргүүлсэн.

      НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Монгол дахь Мэргэжлийн болон Иргэн төвтэй төрийн алба төслийг санхүүжүүлж байгаадаа Канад улс таатай байгаа. Энэхүү төсөл нь 2018 онд эхэлсэн ба Монгол Улсын төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаас нэг жилийн дараа, хүчин төгөлдөр болохоос нэг жилийн өмнө хэрэгжиж эхэлснээрээ онцлог.

      Канад нь бусад төслүүдээр дамжуулан Монгол Улсад төрийн үйлчилгээний талаарх туршлагаа хуваалцдаг. Үүнд институцийн өөрчлөлтөөр дамжуулан нөөцийн менежментийг сайжруулах (MERIT) болон саяхан хэрэгжиж дууссан Монгол дахь олборлох салбарын менежментийг бэхжүүлэх (SESMIM) төслүүдийг дурдаж болно. Дээрх хоёр төслийн хүрээнд Монгол Улсын олборлох салбарын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих байгалийн нөөцийн ил тод, үр дүнтэй менежментийн чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна. Мөн саяхан дууссан өөр нэгэн төсөл бол Монгол дахь төрийн үйлчилгээний салбарын ил тод байдлыг бэхжүүлэх хөтөлбөр (STEPS)-ийг харьцуулах судалгааг ашиглан ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх замаар төрийн байгууллагын засаглалыг сайжруулах чиглэлээр ажилласан.

      - Өнгөрсөн жил танай Элчин сайдын яамнаас хэвлэлийн эрх чөлөөнд анхаарал хандуулан ажилласан мэт санагдсан. Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөний талаарх таны бодлыг сонирхмоор байна.
      - Канад улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажилладаг бөгөөд олон улсад энэ асуудалд манлайллын үүрэг гүйцэтгэдэг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн тулгын чулуу бөгөөд хүний ​​эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж бид боддог. Чөлөөт хэвлэл нь иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэж, сонголтоо зөв хийх, засгийн газартай хариуцлага тооцох боломжийг олгодог.

      2019 онд Канад нь Их Британийн Лондон хотод Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөх дэлхийн анхдугаар хурлыг хамтран зохион байгуулсан. Бид энэхүү үйл явдлын үр дүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сурталчлах ажлаа үргэлжлүүлсээр байгаа ба 2020 оны 11-р сард бид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний дэлхийн хоёрдугаар бага хурлыг Ботсвани улстай хамтран цахимаар зохион байгуулсан. Хэвлэлийн эрх чөлөөний эвслийн сайд нарын түвшний анхны уулзалт болсон энэхүү хурал нь сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, засгийн газруудад дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах арга замын талаар ярилцах боломжийг олгосон.

      Канад, Монгол нь ардчиллын үнэт зүйл, түүний дотор хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хувьд адилхан. Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш харьцангуй богино хугацаанд хэвлэлийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд чамгүй амжилтанд хүрсэн гэж би боддог. Канадын Элчин сайдын яам хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн хөгжлийн төслүүдийг дэмжиж ирсэн. Тодруулбал, Канадын Элчин сайдын яам нь “Балдорж сан”-тай хамтран Монголын эмэгтэй сэтгүүлчдийн хүний эрх, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн шилдэг сэтгүүлзүйн бүтээлийг шалгаруулахад нь хамтран ажилласан. Энэхүү санаачилга нь монгол эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлсэн гэж бодож байна.

      Бид Йоханнесбург хотноо болсон Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн аравдугаар бага хуралд оролцсон монгол сэтгүүлчийн зардлыг даан, ивээн тэтгэсэн. 2018 онд Монголын Бизнесийн Зөвлөлөөс ЭСЯ-ны Канад сангийн (CFLI) санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил дэх сэтгүүлчийн гүйцэтгэх үүрэг, олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээний талаар илүү сайн ойлголт өгөх замаар Монголын сэтгүүлчдийн чадавхыг дээшлүүлэх семинар зохион байгуулж байлаа. Элчин сайдын яам цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой санал санаачлагыг дэмжихдээ таатай байх болно.

        - Энэхүү ярилцлагадаа Улаанчулуутын хогийн цэгт шинээр баригдсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг дурдахгүй байхын аргагүй. Канадын сангаас санхүүжин, уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн та бүхэнд нийт монголчуудын өмнөөс талархмаар байна. Төсөл хэрхэн хэрэгжсэн болон нийт хэдий хэр зардлаар бүтсэн бэ?
        - Улаанчулуутад үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн үйл ажиллагааг хараад бид үнэхээр бахархдаг. Гэхдээ тодруулж хэлэхэд, Канадын иргэд болох Жули болон Челван Велуу нарын гайхалтай гэр бүл энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулж цэцэрлэгийн үйл ажиллагааг амжилттай явуулсаар ирсэн гэдгийг онцолмоор байна.

        Элчин сайдын яамны хувьд бид уг төслийг эхнээс нь бүхий л боломжоороо дэмжихийг хичээсэн. Уг төсөл ЭСЯ-наас зохион байгуулдаг Канад сангаас санхүүжилт авч байсан. Энэ жил Монгол орны өнцөг булан бүрт байх, цар тахал ноцтой нөлөөлсөн олон гэр бүлд Велуу сангаас хүмүүнлэгийн хүнсний хандивыг зохион байгуулсан. Тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн 100 гаруй өрх энэхүү төслийн үр шимийг шууд хүртсэн. Энэхүү хүнд хэцүү цаг үед бид Канад сангаар дамжуулан энэхүү цагаа олсон төслийг санхүүжүүлсэндээ бид маш их баяртай байгаа.

        - Дэлхий нийтийг хамраад буй гол сэдэв болох Ковид-19-ийн талаар ярилцъя. Канад улсад халдварын нөхцөл байдал одоо хэр байгаа болон Засгийн газраас ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд руу чиглэсэн нийгэм, эдийн засгийн ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?
        -
        Дэлхийн бүх улс орнуудтай адил Канад улсад Ковид-19-ийн нөлөө маш ноцтой байлаа. Монгол улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй ижил Канад улс иргэдээ коронавирусын тархалтаас хамгаалах үүднээс хилээ хааж, хөл хорио, аялал жуулчлалын хязгаарлалт хийх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн салбарт болон бусад салбарт тэргүүн эгнээнд ажиллаж буй ажиллагсад, нийгмийн эмзэг бүлгүүд, гэх мэт аль болох олон хүнийг вакцинжуулах нь өдгөө нэн тэргүүний зорилт болж байна. Засгийн газрын зорилго бол вакцин хийлгэх хүсэлтэй бүх иргэнээ энэ оны есдүгээр сарын эцэс гэхэд вакцинжуулах юм.

        Цар тахал Канадын эдийн засагт мэдээж сөрөг нөлөө үзүүлсэн. 2020 онд ДНБ 5.4 хувиар буурч, 1961 оноос хойших хамгийн том уналт боллоо. Мөн ажилгүйдэл 5.67-аас 9.7 хувь болж өсчээ. Канадын Засгийн газар цар тахлын эхэн үед Ковид-19-ийн эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөө бүхий урамшууллын багцыг нэвтрүүлж өрх, бизнес эрхлэгчдэд шууд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон тэрбум доллар зарцуулсан. Канадын бизнес эрхлэгчид, компаниудад ажилчдынхаа цалинг тавих, тэднийг ажлын байртай байлгахад нь туслах зорилгоор цалингийн 75 хувийг олгож байв. Цар тахалд нэрвэгдсэн өрхүүдэд туслах санаачилгын дунд онцгой үеийн түрээсийн тэтгэмж болгож түрээслэгчид болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдөд энгийн бөгөөд хүртээмжтэй моргежийн зээлийг олгон, дэмжлэг үзүүлж байна.

        - Энд ажиллаж, амьдарч байгаа хүнийхээ хувьд Монгол Улсын Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн дүгнэх вэ?
        -
        Монгол Улс ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, вакцинжуулах, мөн цар тахлын үе дэх эдийн засгийг зохицуулах гээд мөн л Канадад тулгараад буй олон асуудалтай нүүр тулж байна. Өдгөө ард иргэдийн дийлэнх нь дор хаяж нэг тун вакцин хийлгээд байгаа нь сайшаалтай.

        Канад нь дэлхийн бага, дунд орлоготой орнуудад коронавирусийн эсрэг вакциныг авах боломжийг дэмжих үүрэгтэйгээр ажиллаж байгаа ба үүнд 865 сая гаруй долларын төсөв зарцуулахаа мэдэгдээд байгаа билээ. Үүнд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан бага, дунд орлоготой орнууд вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах 220 сая долларын хандив багтсан. Канад бол КОВАКС хөтөлбөрийн санхүүгийн хоёр дахь том дэмжигч юм.

        Вакцинжуулах үйл ажиллагаа хэрэгжиж байгаа ч гэсэн бүх ард иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь чухал болоод байна.

        - Канадын боловсролын үзэсгэлэн манайд болдог. Монгол хүүхэд залууст Канад улсад тэтгэлэгтэй суралцах боломж хэр их байдаг вэ?
        - Монгол оюутнуудыг Канадын ахлах сургууль, коллеж, их дээд сургуульд суралцуулахаар элсүүлэх нь Элчин сайдын яамны нэн тэргүүний зорилт юм. Цар тахлын өмнө Канадын боловсролын олон байгууллагын төлөөлөгчид олон улсын боловсролын үзэсгэлэнд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирэхэд нь Элчин сайдын яам дэмжин ажилладаг байлаа. Цар тахал дуусмагц энэ төрлийн айлчлалыг үргэлжлүүлэхийг бид хүсч байна.

        Мөн энэ хугацаанд Элчин сайдын яам виртуал платформын тусламжтайгаар Канад дахь боловсролыг идэвхтэй сурталчилж байна. Жишээлбэл, энэ оны гуравдугаар сарын 24-нд ЭСЯ болон Канадын Ниагара коллеж хамтран Канадын Боловсролын тухай танилцуулгыг зохион байгуулж, элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулсан. Эдгээр онлайн арга хэмжээнд оролцох нь үнэ төлбөргүй бөгөөд Канад болон түүний боловсролын системийг сонирхдог хэн бүхэн нэгдэх боломжтойг энэ ташрамд дуулгамаар байна.

        - Канадын Засгийн газраас Оюутолгойн төсөлд хэрхэн ач холбогдол өгдөг вэ? Гэрээний өөрчлөлтийн саналыг хэрхэн хүлээн авч байгаа болон саналыг хэр үндэслэлтэй хэмээн та бодож байна вэ?
        - Канад бол Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч юм. Монгол Улсын Засгийн газраас Канадын компаниуд болон хөрөнгө оруулагчдыг дэмжиж байгааг бид өндрөөр үнэлдэг. Аливаа улс оронд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд чухал хүчин зүйл бол хууль, хүний эрхийг дээдлэх, шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэх явдал юм.

        Монгол дахь Канадын хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь уул уурхайн салбарт, түүн дотроо Оюутолгой төсөлд зарцуулагдаж байна. Оюу Толгой компани нь уул уурхайн салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж болох эдийн засгийн харилцан ашигтай хэрэгжиж буй жишээг тод томруунаар харуулдаг учраас бид энэхүү хөрөнгө оруулалтад сэтгэл хангалуун байдаг. Учир нь Оюу Толгой компани нь татвар төлөх замаар Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулахын сацуу 13 мянга орчим монголчуудыг шууд болон шууд бус ажлын байртай байх нөхцөлийг бүрдүүлж томоохон хувь нэмрээ оруулдаг. Оюутолгойн эдийн засгийн эерэг нөлөө нь далд уурхайн үйлдвэрлэлийн ажил эхлэхэд л нэмэгдэнэ гэж бид бодож байна. Тиймээс бүх оролцогч тал харилцан ашигтай үр дүнд үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзэж байна.

        Ярилцлагын эхэнд дурдсанчлан, Улаанбаатар хотоос гадна Монголд анх удаа хийсэн аялал бол Оюу Толгой төсөлд зочилсон явдал юм. Энэхүү төсөлтэй биечлэн танилцаж, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзахыг хүсч байсан учраас энэ нь миний хувьд нэн тэргүүний чухал зүйл байв. Энэхүү дэлхийн хэмжээний төслийн мэргэжлийн шинж чанар, Оюу Толгойн Хан Богдод дэмжлэг үзүүлсэн олон нийтийн хөгжлийн төслүүд надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Тэр дундаа Оюутолгойд ажилладаг олон эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдэнд олгож буй мэргэжлийн болон хөгжлийн боломжийн талаар сонсох нь надад урам зориг өгсөн. Мөн тус компанийн удирдлага эмэгтэйчүүдийн мэргэжлийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлж байгаа нь тун сайхан санагдсан.

        - Ярилцсанд баярлалаа.

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан