Данийн эрх баригчид цусны бүлэн үүсэх эрсдэлээс сэргийлж АстраЗенека компанийн вакцины хэрэглээг бүрэн зогсоолоо. Ингэснээр уг вакцины хэрэглээг хориглосон европын анхны улс болж байна.
Энэ вакциныг хэрэглэсний дараа цусны бүлэн үүсэх магадлал өндөр байна гэж Данийн эрх баригчид мэдээлжээ. Тиймээс тус улсын авсан 2,4 сая тун вакциныг эргэлтээс гаргахаар болсон байна.
Данийн Эрүүл мэндийн удирдах газрын тэргүүн Сорен Брострём ийм шийдвэр гаргах хүнд байсан ч өөр вакцин байгаагаас гадна тус улс одоогоор халдварт өвчнийг хяналтандаа аваад байна гэжээ.
Дээрх шийдвэрийн улмаас Данид вакцинжуулалтын хөтөлбөр хэдэн долоо хоногоор саатах магадлалтай болж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын эмийн агентлагаас АстраЗенека компанийн вакцин цусны бүлэн үүсгэх магадлалтай ч Ковид-19-өөр нас барах эрсдэл түүнээс харьцангуй өндөр байна гэж мэдэгдсэн юм. Европын хэд хэдэн улс хэрэглээгээ түр хугацаанд зогсоогоод байсан ч эргээд хэрэглэж эхэлсэн юм.
Эх сурвалж: ВВС