Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиас модны хэлбэржүүлэлтийн ажлыг хийн гүйцэтгэж байна.
Бага тойруу гудамжны том оврын улиас модны хэлбэржүүлэлтийн ажил нийт 12 хүний бүрэлдхүүнтэй явагдаж байгаа ба одоогийн байдлаар 33ш улиас, 4ш том хайлаасны шуулт, хэлбэржүүлэлт хийн гарсан хогийг ачиж тээвэрлэж байгаа аж.
Мөн том оврын нарс модны усалгааг өнөөдрөөс эхлүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр 3- 11-р р сар хүртэл нарс моддыг нийт 20-25 удаа усалдаг.
Усалгаанаас гадна арчилгаа, бордоо, ургалтыг дэмжих арчилгааны ажлуудыг тогтмол хийдэг. Намрын сүүлийн өдрүүдэд нэг нарс модонд 100-120л орчим цэнэгт усалгаа хийж үндэстэй нь барьцалдуулан хөлдөөгөөд хаврын урин цагт буюу газар гэсмэгц усалгааны ажлыг дахин эхлүүлдэг уламжлалтай.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч 2016-2021 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 13939ш нарс, гацуур мод тарьж 98%-тай ургуулсан. Ургаж чадаагүй 2%-ийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээсээ илүүтэй согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж дайрагдан, хугарсан тохиолдлууд их байна гэв.
Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба