Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр 22:00 цагт мэдээлэл хийж, дахин хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан болохыг мэдээллээ.
Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавируст халдварын шинээр батлагдсан тохиолдол 26 болоод байна.
Өнөөдөр өдрийн 11:00 цагийн Онцгой комиссын хурлаас хойш ойрын хавьтлын 2 иргэнээс ковидын халдвар илэрчээ. Тодруулбал, Шарын гол суманд гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэн, Дархан суманд илэрсэн халдварын тохиолдлын хавьтал болсон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчээс халдвар илэрсэн болохыг мэдээлсэн юм.
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид өнөөдрөөс эхлэн Дархан сумын 18 багт эргүүл шалгалтыг хийж байгаа бөгөөд шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд 0-18 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчилсэн, амны хаалтгүй, халуун хэмжих багажгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн зөрчлүүд илэрчээ.
Мөн бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр гадаа тоглох асуудал их байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөлөө.
Мөн шинж тэмдэг илэрсэн, эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай бол 7037103, 70371106, 70371105 дугаарт хандах хэрэгтэй гэв. Эмнэлгийн орчин эрсдэлтэй байгаа тул эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа барих, аль болох цахимаар, утсаар мэдээлэл авахыг зөвлөлөө.
Дээрх видео тоглохгүй бол ЭНД дарж үзнэ үү.