2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой халдвар 3 илэрч, Орхон аймагт батлагдсан тохиолдол 12 болсныг Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ "Эрдэнэт үйлдвэрийн 7,100 ажилчинд түргэвчилсэн шинжилгээг хийгээд байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбоотой гурван тохиолдол батлагдсан. Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн гурван ажилтнаас халдвар илэрсэн. Өчигдөр батлагдсан нэг тохиолдолтой холбоотойгоор есөн хүн халдвар авч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо. Эдгээр хүмүүс Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.
Тус аймагт батлагдсан нэг тохиолдлоос хойш тандалтын зорилгоор Орхон аймгийн хэмжээнд 10,300 хүнд түргэвчилсэн, 380 хүнд PCR шинжилгээ хийгээд байгаа юм байна.