-ЭМСХХ-5 төслийн үр дүнгээс-
Эмнэлгийн ажилчид гепатитын В,С вирусийн халдвар авах эрсдэл жирийн иргэдтэй харьцуулахад 5-6 дахин өндөр байгааг олон улсад хийсэн судалгаа харуулдаг. Гепатитын В,С вирус нь цусаар дамждаг халдвар юм. Иймд эрүүл мэндийн ажилчдыг гепатитын В, С вирусийн халдвараас яаж өөрийгөө хамгаалахыг заасан агуулга бүхий Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан юм.
Энэ тушаалыг ЭМЯ-ны мэргэжилтнүүд, ЭМСХХ-5төслийн зөвлөхүүд, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба хамтран боловсруулсан. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаартай тушаалын гуравдугаар хавсралт юм. Энэ зааварт эрүүл мэндийн ажилтныг гепатитын В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өртөлтийн дараах сэргийлэх арга хэмжээ, ажлын байрны зохицуулалтын талаар тусгажээ.
Эмнэлгүүд халдварын хяналт сэргийлэлт, тарилгын аюулгүй журам, цусны аюулгүй байдал, В гепатитаас сэргийлэх вакцинд хамруулах, вируст гепатитын илрүүлэг оношилгоо, урьдчилан сэргийлэлтийг сайжруулах зааврыг мөрдөж ажилласнаар цусаар дамжих халдвар буурчээ.
Эрүүл мэндийн ажилтнуудаас В вирусийн эсрэг вакцины гурван тунгаар заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаарддаг, сүүлийн гурван жилд нийт 20 гаруй мянган эрүүл мэндийн ажилтан энэ вакциныг хийлгэжээ. Ингэснээр эрүүл мэндийн ажилтныг гепатитийн В вирусийн эсрэг дархлаажуулалтад 80 гаруй хувийг нь хамруулсан байна.
Одоо мөрдөж байгаа тушаалын дагуу эмнэлэгт дадлага хийхээр ирж буй бүх оюутан, дадлага хийх эмч, сувилагч, ажилд шинээр орж буй ажилтан В вирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх шаардлагатай. Энэ нь тэднийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.