Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн нэгэн өөрийнхөө төрсөн бууцыг бусдад
зааж өгөх боломж байхгүй. Мөн Хөвсгөл аймгийн Саяаны нуруу хавь, Өмнөговийн Номгоныхон
гэх мэт олон газрын зураглал газрын зураг дээр байдаггүй. Дэлгэсэн тэрлэг шиг
эх орны минь газрын зургийг хэн ямар санаатай ингэж хасч танаж алга дарам зайд
арай чарай багтааж хэвлээд заншсан юм бол.
Та бүхэн үүнийг анзаардаг уу. Цагтаа дэлхийд багтдаггүй байсан Монгол гүрэн
цаг нь ирэхээр цаасанд ч багтахаа байсан мэт энэ их эвгүй харагдах юм. Уг нь их
жижигхэн асуудал боловч хэлмээр санал байна. Ерөнхий боловсролын сургуулийн
сурах бичгээс эхлүүлээд албан байгууллага, пүүс компанийн хананд өлгөөтэй
байгаа Монгол орны газрын зургийг ядаж бүрэн бүтнээр нь хэвлүүлж байгаач ээ гэж
хүсэх байна.
Хятад улсын дунд сургуулийн номон дээр өөрийн улсын газрын зураг бий. Тэнд
Хятадаас гадна Монголын газрын зураг бүтнээрээ орохоос гадна дээр нь
“Монголиа” гэж бичдэггүй тохиолдол ч бий. Өчүүхэн арлын орон ч яаж ийгээд өөрийнхөө
газар нутгийг цаасан дээр багтааж болоод байхад манай орны дөрвөн зүгийн
хязгаарыг зориудаар хяргаж хаяад дээгүүр нь хээ хуар зурж далдалсан
хорлогчин гэмээр зураг сүүлийн үед их гарах боллоо. Бид тийм илүүдээ гарсан
нутаг дэвсгэртэй, илүүдээд байгаа хүн амтай ч биш.
Дээр нь нэмж хэлэхэд газрын зураг дээр хойшоогоо Байгал нуурыг бүтнээр нь, зүүн
талд Манжуур Харбин хүртэл, урагш Бээжинг оруулаад, баруунтай Казахстаны талыг
оролцуулаад гаргасан зураг тэмдэглэгээ хийж баймаар байна. Монголын нутгийн
эргэн тойрон дахь хэдэн зуун километр зайд уул ус, нуур, ухаа толгод зөвхөн
Монгол нэртэй. Тэндхийн хот тосгод бас Монголоос гадна Монгол угсаатнууд олноор
аж төрдөг билээ. Хил залгаа ард түмний олон мянган ах дүүс хамаатан садан
бидний хасаад хаячихсан тэмдэглэлийн тэнд аж төрдөг.
Нөмрөгийн голын цаана байдаг Хятадын Рашаан тосгоныг дэлхийн газрын зураг
дээрээс харах боломжгүй атлаа Монголын газрын зураг дээрээс бүр Нөмрөгийн манай
талын ч зураг алга болсон нь арай л дэндүү. Газар дээрээ бол энэ орчим нь
хилийн наана цаана амьдрал буцалсан орж гарсан их сонин нутаг байдаг. Хүүхдүүд
Байгал нуурын хойд эргийн талаар ямар ч төсөөлөл байхгүйгээр газарзүйн
боловсрол эзэмшиж байна. Мэдэхэд илүүдээд байх юм юу байна.
Хоёр хөрш орны хил хязгаар нам тайван болж найрсаг харьцаа үүсээд их удлаа. Үүний
үр дүнд улс дамнасан төрөл бүрийн аялал жуулчлал, айлчлал, хил залгаа ард түмнүүдийн
хамтарсан урлаг, спортын тоглолт зэрэг үйл явдлууд олонтаа тохиолддог.
Санаатай, санамсаргүй хил давчих гээд байдаг болсон байна лээ. Хилийн баганын
цаана байгаа газар усыг мэдэж байхад болохгүй нь юу байхав. Энэ тухай сайн
мэдэж байхгүй бол нутаг маань гомдоод манайх биш хүнийх болчихсон тохиолдол
бишгүй л сонсогддог.
Газрын зурагтай холбоотой өөр нэг санал бол дэлхийн карт дээр эх орныхоо
нэрийг “Монголиа” бус “Монгол Улс” (Mongol Ulus) гэж бүтнээр нь буюу үнэнээр нь
тэмдэглэж баймаар санагддаг. Энэ мэт жижиг сажиг юмны цаана бидний эх оронч үзэл,
төлөвшил, амны ёрлол, ашдын бэлгэ цөм багтаж байдаг мэт ээ.
Ж.Гангаа