Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Унасан тулгуур баганыг Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, “Увс” цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн инженер техникийн ажилтнууд өнөө орой амжилттай босгожээ.
“Одоо травес угсарч байгаа бөгөөд үргэлжлүүлэн технологийн ажлуудыг үе шаттай хийж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түргэн шуурхай хангах зорилготой ажиллаж байна.
Байгалийн ямар ч хүнд нөхцөлд ажил үүргээ умарталгүй хөдөлмөрлөж буй хамт олонд талархаж буйгаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.