Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамбатай цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-Шувууны
томуу дэлхий нийтийг цочроох боллоо. Засгийн газраас хилийн боомтуудаар тахианы
мах, өндөг оруулахгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр
нь тодорхой үр дүнд хүрэх үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар
Ази, Африк, Европ тивийн 30 гаруй оронд шувууны томуу тархаад байна. Он гарсаар
энэ өвчин Египет, Хятад, Энэтхэг, Индонез зэрэг улсад хүнд дамжин халдварласан
тохиолдол гарлаа. Өвчний улмаас 22 хүн нас барлаа. Манайхтай хамгийн ойр
Хятадын Гандун мужид гурван хүн нас барсан. Засгийн газраас өмнөд хөршид шувууны томуу өвчин гарсантай холбогдуулан Хятадтай хиллэсэн бүх хилийн боомтуудаар шувуу,
тахианы мах, үржлийн болон таваарын өндөг оруулахгүй байхыг үүрэгдсэн. Ерөнхий
байцаагчийн хувьд надад эрхийг нь олгосон юм. Энэ эрх хэзээ цуцлагдах нь
тодорхойгүй. Энэ өвчин хүнд халдварлахдаа тун амархан. Шувууны томуу өндөр их
хоруу чанартай, агаарын болон ахуйн замаар нүүдлийн болон тэжээвэр шувуунд
халдварлаж, улмаар хүнд дамждаг, онц аюултай өвчин.
-Солонгос улсад 500 сая гаруй тэжээвэр шувууг устгасан.
Манай улс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Олон улсад энэ өвчнөөс
сэргийлэх, хоргүйжүүлэх халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна. Сургалт
сурталчилгааг бүхий л аргаар явуулж байгаа. Шувууны томуунд өртөх өндөр
эрсдэлтэй орны нэг бол яах аргагүй манай улс. Учир нь Монгол Улсад 200 гаруй
нүүдлийн шувууд ирж зусдаг. Нэгэнт агаарын хилийг хаах боломжгүй хойно
урьдчилан сэргийлэх ажлыг нэн түрүүн хийх ёстой. Ярилцлагын эхэнд дурдсан
өвчний голомттой улсаас тахианы түүхий эд оруулахгүй байх нь энэ өвчнөөс
сэргийлэх эхний алхам. Цаашдаа ч энэ мэт шаардлагатай арга хэмжээг авна.
-Хятадад шувууны томуу гарсан тохиололд мэдэгддэггүй
гэсэн байх аа?
-Хятадын зэрлэг шувууд
ихэвчлэн өвчилж, тэжээвэрт халдварлаж хүнд дамжиж байгаа. Дэлхийн Мал эмнэлгийн
болон Эрүүл мэндийн байгууллагаас шувууны томуу болон гоц халдварт өвчин гарсан
тохиолдолд дэлхий нийтэд мэдээллэдэггүй орны нэгийг БНХАУ гэж мэдэгдсэн. Энэ орноос
өндөг, шувууны мах, гурилтай хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх нь
эрсдэлтэй. Учир нь бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ байдаггүй бөгөөд
хэзээ бэлтгэсэн нь тодорхойгүй. Хятадын аж ахуйн нэгж компаниуд гадаад худалдаанд
шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлддэг. Хүнсний болон үржлийн өндөг
тээвэрлэх тээвэрлэлтийн шаардлага хангадаггүй. Хятадаас импортолсон өндөгний
хадгалалтын хугацаа 14 хоногоос дээш байдаг. Энэ мэт эрсдэл бүхий хүчин зүйл
байна.
-Иргэдийн дунд тахиа шувууны мах оруулж ирэхгүй болсноор
хүнсний хомсдолд орох вий гэх далд айдас байх шиг...?
-Хүнсний хомсдол дэлхий
даяар нүүрлээд байгаа. Монгол Улсад ч хүнсний хомсдол бий болсон. Инфляц их
өндөр түвшинд явагдаж байгаатай холбон тайлбарлаж болох юм. Сүүлийн гурван
жилийн судалгааг үзлээ. Монгол Улс жилдээ 100 сая өндөг хүнсэндээ хэрэглэдэг.
Үүний 30 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд хангадаг. Бараг дал гаруй хувийг
ОХУ-аас импортолдог уламжлал тогтсон. Он гарсаар урд хөршөөс нэг сая өндөг орж
ирсэн байна лээ. Тус улсаас тахианы мах орж ирэх нь ховор. Ихэвчлэн Америкаас
оруулж ирдэг. Иймд хүнсний хомсдол зэрэг сөрөг үр дагавар гарахгүй юм билээ.
-Манай улс мах нөөцөлдөг болоод чамгүй хугацаа өнгөрлөө.
Уг нь хэрэглэгчдэд I зэргийн мах нийлүүлэгдэх ёстой. Гэтэл чанарын шаардлага
хангахгүй байна. Энэ тал дээр мэргэжлийн хяналтын газраас ямар арга хэмжээ авч
байна вэ?
-Гурил, үр тарианы
агуулах, махны зоориудад мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийсэн. Манай
улс хэдэн жилийнхээ хэрэглээний мах, гурил, үр тариаг нөөцлөх боломжтой зоорь,
агуулах хангалттай юм билээ. Гэвч ихэнх нь хоосон байдаг. Улаанбаатарт энэ жил
7000 тонн мах бэлтгэсэн. Нөөцийн махыг хадгалж байгаа 10 аж ахуйн нэгж,
байгууллага стандартын шаардлагыг хангасан байна.
-Шалгалтыг өвөл хийсэн байсан. Зуны цагт агуулах гаднаасаа
халах энэ тэр гээд эрсдэл өндөр байх аа?
-Тиймээ, цаг үетэйгээ
холбоотой. Зун ид халуунаар шалгахаар хадгалагдаж байгаа махны чанарт нөлөөлөх
учир шалгалтыг өвөл хийсэн.
-Дэлгүүр худалдааны төвд худалдаалагдаж буй махны чанар
ямар байна?
-Нөөцийн мах 290 цэгт
тараагддаг. Энд зарагдаж байгаа мах чанарын шаардлага хангаж байсан. Гэхдээ 2-3
аж ахуйн нэгжид шаардлага хангаагүй мах зарж байгаа явдал гарсан. Гэрээ ёсоор
нэгдүгээр зэргийн махаар хангах ёстой. Улаанбаатарт нөөцийн мах тараахад 50
гаруй байцаагч ажилладаг.. Байцаагч нар харж байгаад зоориос ачуулаад явуулдаг.
Тухайн дэлгүүр дээр өөр нэг байцаагч буулгах явцад нь ажигладаг. Гэсэн хэдий ч
замдаа солигдчихоод л байгаа юм даа. Худалдагч нарт нь байна уу, эсвэл замд нь
ченж тосч аваад сольчихоод байна уу гэдгийг Тагнуул, цагдаагийнхан нь шалгах
байх даа. Манай байгууллагын эрх мэдлээс хальсан асуудал болоод байгаа юм.
-Ажлын байрны дүгнэлт байхгүй болсон гэсэн байх аа?
-Нийслэлд 10 мянган
ажлын байрны дүгнэлт олгосон байна лээ. Жил бүр улсын байцаагч ажлын байрны
дүгнэлт гаргаж байна гэж бөөн сүр болдог. Улсын болон Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газрын дарга нар ажлын байрны дүгнэлт гаргах гурван байцаагч томилно.
Нөгөө гурав нь өөр өөр чиглэлийнх учир бие биенээ хүлээнэ. Эндээс л нөгөөх
Мэргэжлийн хяналтын байгууллага хүнд сурталтай гэдэг ойлголт иргэдэд төрнө.
Гэтэл гурвуулаа цаг зав нь таарах ховор шүү дээ. Нөгөө талаар аль нэг
байгууллага дэр очоод сертифекат шиг тусгай зөвшөөрөл олгодог. Нөгөөхийг нь
өнөөх аж ахуйн нэгж нь жаазлаад ханандаа хадчихна. Нийслэл, дүүргийн байцаагч
нарыг очихоор УМХГ-ын байцаагч зөвшөөрөл олгосон байхад та нар юуг нь үздэг юм
гээд гэдийчихнэ дээ. Энэ мэт аж ахуйн нэгж байгууллагадаа ч хүндрэлтэй, манайд
ч хэрэггүй юм байсан.
-Дүгнэлтийг ахлах байцаагч олгодог байсан. Гэтэл улсын
байцаагч аж ахуйн нэгж байгууллагаас зөрчил илрүүлсэн атлаа ахлах байцаагчийн
шийдвэрийг өөрчлөх эрхгүй. Энэ мэт зөрчил нэлээд байсан?
-Тийм шүү. Иймд энэ их
ажлыг цогц болгох үүднээс ажлын байрны дүгнэлтийг байхгүй болгосон. Дээр нь
гэрчилгээ олгож байна гэж нэг аж ахуйн нэгжээс 8000 мянган төгрөг авдаг байлаа.
-Ерөнхий байцаагчийн шийдвэр гарч шатахуун түгээх станц
нэмж баригдахааргүй болсон гэсэн байх аа?
-Нийслэлд 600 шатахуун
түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Одоо байгаа нь хангалттай учир
нийслэлд дахин шатахуун түгээх станц бариулахгүй байх шийдвэр гаргасан. Ерөнхий
байцаагчийн шийдвэрийг хэн ч өөрчлөх эрхгүй. Нэг үгээр хэн байхаас үл хамаараад
УМХГ-ын даргын толгой дээр хөх тэнгэрээс өөр юу байхгүй. Иймд нийслэлд дахин
ганц ч шатахуун түгээх станц баригдахгүй. Шатахуун түгээх станц нь Орон сууцны
хороолол, албан байгууллагаас 30 метрийн зайтай байх ёстой атал хаяа дэрлэн
алхам тутамд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь манай улс хэзээ мөдгүй
дэлбэрэхэд ойрхон байгаагийн дохио.
Л.Нинжсэмжид