gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Баянмөнх: Хүнийг дийлэх амархан, өөрийгөө ялах хэцүү

Спорт
2008-05-16
0
Twitter logo

МҮОХ-ноос олимпийн медальтнуудаа алдаршуулах ажил зохион байгуулж байгаа билээ. Тиймээс өчигдөр Мюнхений олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх аваргыг урьж, спортын чиглэлээр мэргэшиж байгаа оюутнуудтай уулзуулсан юм. Аварга маань “болзоо”-ноосоо нэлээд хоцорч ирэв. Тэрбээр ном хэвлүүлэх ажилтай байсан учраас ийн саатсан аж. Амьдралынх нь түүхийг харуулсан шинэ ном удахгүй уншигчдын гарт очих болсон баярт мэдээг аварга дуулгалаа.

Баянаа аварга олимпийн наадамд таван удаа оролцохдоо нэг олимпоос мөнгөн медаль зүүж, хоёр олимпт аравдугаар байр эзэлж, хошой олимпт шагналт байрт шалгарсан түүхтэй. Мөн чөлөөт бөхийн ДАШТ-д манлайлж явсан билээ. Тэрбээр оюутнуудтай оргил амжилтын жилүүдийнхээ талаар хуучилж, сургамжаа харамгүй хайрлаж байв. Уулзалтын үеэр Баянаа аваргатай ярилцаж амжлаа.

-Та хэд дэх номоо гаргах гэж байна вэ?        
-Бие даан хоёр дахь номоо гаргах гэж байна. Урьд нь “99 асуултын 99 хариулт” гэсэн ном хэвлүүлсэн. Харин удахгүй гарах гэж байгаа номдоо өөрийн амьдралыг багтаахыг зорьсон юм.
  
-Залуу үеийнхэндээ хандаж хамгийн түрүүнд хэлэхийг хүсч байгаа зүйл юу байна?
         
-Өнөөдөр энд биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутнууд цугларчээ. Тэдэнтэй уулзаж байгаадаа тун их баяртай байна.  Өөрийгөө дайчилж, өмнөө зорилго тавин, уйгагүй хөдөлмөрлөвөл хүн амжилтад хүрдэг. Үүнийг залгамж хойч үеийнхэн маань ойлгоосой.
  
-Бээжингийн олимп эхлэх мөч ойртож байна. Урд хөршид болох олимпод өрсөлдөх тамирчдынхаа талаар ямар бодолтой явна вэ?      
-Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж, ямар формтой байгааг би мэдэхгүй байна. Тиймээс бодитой дүгнэлт хэлж чадахгүй нь.
  
-Манай тамирчдын дутагдалтай тал гэвэл?      
-Сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд учир дутагдалтай зүйл бий. Энэ тал дээр өрсөлдөгчдөө хожигдож магадгүй. Мөн өөрийгөө ялах тухайд хэрхэн бэлтгэж байгаа юм бол? Хүнийг дийлэх амархан, өөрийгөө ялах хамгийн хэцүү. Энэ тал дээр ахмад тамирчдаас зөвлөгөө авбал үр дүнгээ өгөх л байх. Гэвч санаачилж байгаа хүн алга.   
Уйгагүй хөдөлмөрлөж, өөрийгөө дээд зэргээр хурцалсан хүн амжилтад хүрдэг. Харин олимпийн аварга төрүүлэхэд элдэв лоозон, хоосон уриа хэрэггүй. Тамирчин байхдаа бид Сүхбаатарын талбайд тангараг өргөдөг байлаа. Энэ нь ач холбогдлоо ихээр өгсөн гэж би л лав хэлэхгүй.
     
-Бөхчүүдийн хувьд бэлтгэл хангагчаар дутагдалтай байх шиг санагддаг. Энэ нь амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ биз?     
-Бэлтгэл хангагч гэдэг  туйлын чухал. Энэ бол амжилтын хэмжүүр юм. Тухайн тамирчин бэлтгэл хангагчтайгаа гурван өдөр барилдлаа гэж бодъё. Тэр гурван өдрийн хоёрт нь тухайн тамирчин ялж, ганц өдөрт нь  бэлтгэл хангагч нь дийлж байх тийм түвшний хүчтэй хамтрагч хэрэгтэй.

Б.Өлзийтогтох 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан