Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр. "Өрх гэр тогтуун байвал нийгэм тэр чигээрээ амгалан байна" гэсэн явган үг тийм ч оргүй биш. Сайн сайхан нийгмийн үндэс суурийг тавихад гэр бүлийн ёс суртахууны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Чухам гэр бүлд чиглэсэн сайн үйлсийн төлөө "Монголын гэр бүлийн нэгдсэн холбоо" байгуулагдсанаа албан ёсоор зарлалаа.
Тус холбоо нь урьд өмнө үйл ажиллагаа явуулж байсан "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" "Монгол өрх" сэтгэл заслын холбоо, "Гал голомт" үндэсний хөдөлгөөн, "Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг" гэсэн хэд хэдэн төрийн бус байгууллагыг нэгтгэжээ. Өнөөдрийн нийгэмд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулах гэж зүдэрч байхаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тус тусынхаа туршлага дээр үндэслэн дуу хоолойгоо нэгтгэвэл илүү амжилтад хүрэх учраас ийнхүү хамтран ажиллахаар боллоо. Шинэ тутам Монголын гэр бүлийн нэгдсэн холбоо нь энэ сарын нэгнээс эхлэн нэг сарын бүтээлч аян зарлаж, энэхүү аяныхаа хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хороон дарга нар болон нийгмийн ажилтнуудтай хамтран залуу гэр бүлүүдийн дунд сургалт зохион байгуулж, СӨХ-ны дарга нартай хамтран ажиллаж эхэлжээ. Түүнчлэн "Залуу гэр бүлийн тулгамдсан асуудал"-аар Говьсүмбэр, Багануур, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 21 мянган өрхөд судалгаа хийж, шаардлагатай гэсэн гэр бүлүүдтэй хамтран ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгсөн гэнэ. Тэдний хамгийн ууган байгууллага нь "Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг" юм байна. Тус нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаад 1996 онд "Дэлхийн гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг"-ийн гишүүнээр элссэн туршлага бүхий байгууллага. Тэд монголчуудын эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, тусламж үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх гэнэ.
Харин хэвлэлийн бага хурлын үеэр өнөөдрийн манай нийгэмд гэр бүл салалт ихэссээр байгаа тухай сэтгэл зовнин өгүүлсэн юм. Манай улсын хэмжээнд 635 мянган гэр бүл байдаг бөгөөд 2006 оноос гэр бүл салалт 2,5 хувиар өссөн байна. Энэ бол харьцангуй их тоо. Энэ нь манай иргэд олноороо гадаадад амьдрах болсон. Нөгөө талаар шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгосноос ихээхэн үүдэлтэй гэнэ. Тэд судалгааны явцад Монголын томоохон сургууль болох ШУТИС, ХААИС-ийн оюутнууд мөнгөний шаардлагаас үүдэн гэр бүлээ батлуулаад буцааж цуцлуулах тохиолдол байгааг ажигласан байна. Тус холбооныхон цаашид УИХ-аас энэ байдлыг зохицуулах эрх зүйн орчинг шаардах гэнэ. Мөн гадаадад иргэдийг гэр бүлтэй нь хамт гаргах талаар асуудал дэвшүүлэх тухай ч хөндсөн юм. Гэр бүлийн асуудлыг дээшлүүлэх тал дээр энэ холбооныхон нийт гэр бүлийн дунд "Аз жаргалтай гэр бүл" зохион бичлэгийн уралдаан зарлаж, түүнээсээ шалгарсан 21 зохион бичлэгийг ном болгон хэвлүүлжээ. Мөн 21 аймаг, нийслэл, дүүргээс гэр бүлийг шалгаруулан "Сайхан гэр бүл" арга хэмжээг Хуримын ордонд зохион байгуулжээ.
Цаашилбал, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн талаархи хичээлийг суулгах, энэ төрлийн сургалтыг тодорхой үе шаттайгаар гэр бүл болоогүй залууст зориулан явуулах гэсэн хэд хэдэн зүйлииг төлөвлөөд байгаа аж. Тэдний хамгийн гол нэгэн зорилго нь Төр засгийн бодлогыг гэр бүлийг дэмжихэд чиглүүлэх, харилцан холбох гүүр болох явдал гэнэ.
С.Ууганбаяр