gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хувь тавилан заяагдсан байдаг ч өөрчилж болно

Дэлхийд
2008-05-14
0
Twitter logo

Оросын “ТНТ” сувгаар “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн дөрөв дэх үе дууслаа. Ялагчаар гартаа хутга “гялалзуулдаг” Тажикистанаас ирсэн Турсуна Закирова түрүүлсэн юм.  Эцсийн шалгаруулалтад Турсуна Закировагаас гадна  цыган бүсгүй Аза Петренко, Роман Фад нар үлдсэн  ч бүсгүйчүүдэд ярилцлага өгөх тэнхээ үлдсэнгүй хэмээн харихыг чухалчилсан аж. Харин Роман Фад хүндхэн сорилтын дараа эр хүний шийр заан сэтгүүлчтэй уулзжээ.

-Цаасан дээр үсэг бичиж, таваг эргүүлэн  хүний сүнс дуудах аюултай юу?
-Сүнстэй харилцах, сүнсэнд шингэхийн аль нь ч аюултай. Бид ийм зүйл хийдэггүй. Би бусдын сүнсэнд шингэсэн хүнтэй нэг бус удаа тулгарч байсан.

-Таныг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт хар хүч хэрэглэсэн гэж ярих юм. Үнэн үү?
-Би өөрийгөө цагаан шидтэн гэж хэлэх байна. Хүмүүс өөрсдийн мэдрэмжийн түвшинд хэн нэгэнтэй дотносч эсвэл холдож байдаг. Зарим нэг хүнтэй харилцахад тун эвтэйхэн байдаг бол нөгөө нь гадна өнгөндөө царайлаг, өндөр боловсролтой, ухаалаг хэдий ч нэг л таагүй сэтгэгдэл төрдөг. Манай мэргэжлийн хэллэгээр үүнийг “хуримгүй  сүй” гэдэг юм. Харилцаа 3-5 сар үргэлжилдэг ч дараа нь яг л хөзрийн байшин шиг нурдаг.

-Алдар нэрийн тухай таны бодол?
-Энэ асуултад хариулмааргүй байна.

-Та ямар боловсролтой вэ?
-Дунд

-Сүүлийн үед хүмүүс иш шидтэн, үзмэрч зурхайч болох нь бараг моод боллоо. Та үүнийг дэмждэг үү?
-Би үүнд энгийн л ханддаг. Сонирхох нэг хэрэг харин мэргэжлийнх болох өөр. Хэрвээ мэс засалчийн мэргэжил моод болбол манай залуусын 50 хувь нь анагаахын сургуульд суралцахгүй шүү дээ. Хэн юу хийх гэж ирдэг нь хувь тавилангийн хэрэг.

-Миний аав өөрийнхөө үхлээр хорвоог орхисон уу эсвэл түүнийг хороосон болов уу. Та хэлж өгөөч /сэтгүүлч/?
-Би зурагтай харилцдаг. Үхсэн хүний эд хэрэгсэлтэй биш. Зургийг нь хараад илүү их зүйл хэлж чадна.

-Нисдэг тавагны тухай ямар бодолтой байдаг вэ?
-Бид нар шиг амьд биетүүд. Гэвч тэд хөгжлийн өөр түвшинд гарсан. Технологи нь манайхаас хавьгүй өндөрт.

-Хүний тавилан төрөхөөсөө хатуу тогтоогдсон байдаг бол ирээдүйг нь өөрчилж болох уу?
-Хүний амьдрал А-гаас Б цэг хүртэл замтай. Өөрөөр хэлбэл төрөхөөс үхэх хүртэл. Хувь тавиланг өөрчилж болно. Би ийм жишээ олон арваар нь хэлж чадна. Тухайлбал, нэг хүний хоёр гарын алгыг үзэхэд богино амьдралтай нь тодорхой байсан ч  бид уртасгаж чадсан. Өнөөдрийг хүртэл амьдарч байна.

-Ирэх 2009 он АНУ-д хүндхэн жил болно гэсэн эцгийнхээ хэлсэнтэй санал нэг байна уу?
-Тийм ээ. Санал нэг байна.

-”Зөн билгийн тулаан”-д орсны дараахь амьдрал тань хэрхэн үргэлжлэх бол?
-Миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Би энэ нэвтрүүлгээс  өмнө хүмүүстэй ажилладаг байсан. Одоо ч хүлээн авсаар байгаа. Москвад захиалга авдаг утасны дугаар 649-58-27.

-Дима Билан “Евровидение”-д ялах болов уу?
-Үгүй. Тэр өмнө нь оролцсоноосоо ч тааруухан оноо авна.

-Хүн бүхэн хань ижилтэй байх ёстой гэж та боддог уу?
-Хүмүүсийн  90 хувь нь хань ижилтэйгээ учирдаг. Үлдсэн арван хувь нь хийсэн үйлийн үр өөр ямар нэгэн шалтгаанаар ганцаараа байдаг.

-Мөнгө татах дүрмээс хэлж өгөх боломжтой юу?
-Мөнгө бол нарийн энергийн ертөнц. Хүмүүс хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь мөнгө бол сайн сайхан зүйл. Нөгөө нь хар муу гэж үздэг. Аль нь зөв биш. Мөнгө бол багаж хэрэгсэл. Ямар нэгэн зүйлийг олж авахын тулд хэрэглэдэг багаж.  Цахилгаан тогтой зүйрлэж болох юм. Гэрэл асаахад ямар байдаг билээ. Харин цахилгаан сандлыг залгавал юунд үйлчлэх вэ гэдэгтэй адил. Тиймээс юуны өмнө хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Мөнгөтэй  хэрхэн зөв харьцахаас. Янз бүрийн дом тус болж болно. Гэвч мөнгөтэй зөв харилцах дүрмийг судалсны дараа л тан руу урсана даа.

Д.Баясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан