Мөрдөн байцаалтад хэрэг олон удаа буцах нь ял завших “хор” найруулах хугацааг олгодог гэлцдэг. Түүнчлэн тэр хэрэг мөрдөн байцаалтын явцад замхрах тохиолдол ч гардаг гэнэ. Тухайн үедээ шуугиан тарьж, олныг түгшээсэн дуулиант хэргүүд хаа явна аа. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур ял завшчих вуу, эсвэл “аавын хаалга” татчихаад таг болчих вуу гэдгийг сонирхсон юм.
Шинэ
цагийн “хэлмэгсэд” нь урлагийнхан бололтой
Шинжээчид
болон яллагч нар нь “онигоо” болсон шүүх хурлыг та өмнө нь сонсож байсан уу.
Анхан шатны шүүх хурал дээр шинжээч нар гаргасан дүгнэлтдээ эзэн болж чадаагүй.
Эцэстээ зовлон тоочиж буруугаа хүлээж байсан удаатай. Харин дараагийн шатны
шүүх хурал дээр яллагч нар нь ялынхаа тогтоол дээр гаргасан алдаагаа техникийн
алдаа хэмээн өөрсдийнхөө “арьсыг” хамгаалав. Мөн л шүүгчийн асуултад хариулж
чадахгүй түгдэрч, “муу” дүн тавиулсан. Энэ бол “Харанга” хамтлагийн дуучин
Х.Лхагвасүрэн нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын үйл явц байв.
Гэрч С.Чулуунбаярын үг Х.Лхагвасүрэнг хар тамхи худалдаж байсны баталгаа болдог. Тэрбээр “Х.Лхагвасүрэн ахыг мансууруулах бодис зарж байгааг мэдээд С.Дөлгөөнөөс 75 мянган төгрөг зээлж А.Манлайжаргалтай хамт “FM-107.5-ын тэнд байрладаг Х.Лхагвасүрэн ахын гэрт нь очиж авсан” гэж Мөрдөн байцаалтад мэдүүлдэг. Яагаад ч юм өмнө нь 30 мянган төгрөгөөр авдаг байсан бэлдмэлээ Х.Лхагвасүрэнгээс 75 мянган төгрөгөөр авсан байгаа юм. Улсын яллагчаас Х.Лхагвасүрэнг яллах ганц үндэслэл нь дээр өгүүлсэн С.Чулуунбаярын “тогтвортой мэдүүлэг”. Улсын прокурорын хэлснээр С.Чулуунбаяр нь байцаалтын явцад болон шүүхийн шатанд дээр өгүүлсэн мэдүүлгээс ердөө ч буцаж байгаагүй гэнэ. Үнэндээ бол хар тамхи худалдаж байгаагүй гэдгээ Х.Лхагвасүрэн ч гэсэн тайлбарладаг. Гэвч 20 гаруй жил урлагт хүчин зүтгэж яваа түүний үг С.Чулуунбаярынхаас хүчгүй байжээ. Хоёр шатны шүүхийн хаалга татсан Х.Лхагвасүрэнд төр төмөр нүүртэй гэдгээ харуулав. Хэн бүхний танил олны хүндэтгэлийг хүлээсэн түүнийг хатуухан шийтгэчихвэл энэ хэрэг дахин гарахгүй байх гэх далд санаа шүүгчдийн нүдийг дарчихсан бололтой.
Харин Ирланд улсын иргэнд мансууруулах бодис худалдаалсан гэх Б.Гантулга, Н.Номин-Эрдэнэ, Б.Батбуян гурвыг харж, үзсэн хүн байдаггүй. Дээр нь нөгөө Ирланд эр нь хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдож, Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэрбээр өөрийн хүсэлтээр манай улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан нутаг буцсан юм.
Өдгөө урлагийнханд ганц л найдвар бий. Тэр нь Улсын дээд шүүх гомдлыг нь хянаж үзэх. Х.Лхагвасүрэн нарын долоон хүний хэргийг шүүх хурал 30 хоногийн дотор товлогдох юм. Түүнээс цааш дахин 14 хоногоор сунгах эрхтэй. Энэ шүүх хурлаас нааштай хариу гарахгүй бол өвөрмөц, содон хоолойгоороо урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олсон “Харанга” хамтлаг нэг хэсэгтээ л эзгүйрэх нь.
Ийнхүү хуулийг чангатгаж буй нэрийн дор олон хүний амьдралаар “тоглов”. Хэрэг нь нотлогдохгүй байна гэсээр атал ял тулгах нь хаанахын ёс вэ. Хэлмэгдүүлэлтийн үе аль хэдийнэ дууссан баймаар. Эсвэл шинэ үеийн хэлмэгдэгсэд нь дээрх долоон хүн юм болов уу гэх хүн бий.
Хэргийн
газраас бултсан цагдаа хуулийн нүднээс зугтах уу
Эр
бяраа гайхуулсан халамцуу жолооч Чингэлтэй дүүргийн X хороо буюу бидний сайн
мэддэгээр Хүнсний I дэлгүүрийн дэргэд байрлах ТҮЦ-ийг газартай “тэгшилсэн”.
Түүгээр ч зогсохгүй шинэхэн төмөр хүлгийнхээ ид шидийг үзэх гэж улаан галзуу
давхиж явахдаа хоёр хүний амиар дугуйгаа “мялаав”. Гэтэл азын дугаартай бор шаргал өнгийн данхар
“ланд”-аас цагдаагийн хүрэм гарсан нь олныг цочирдуулах нь тэр. Уг ослоос болж
Замын цагдаагийн газрын зарим дарга нарын нойр хулжиж, тэр шөнө хэргийн газар
“чуулав”.
Хөрөнгөтэй хүн ч сайхан юм аа. Хэрэг гардаг өдөр газрын хөрснөөс ул мөргүй арчигдсан байсан ТҮЦ маргааш нь цоо шинэ болсон байх юм. Сонсох нь ээ “Ландкруйзер-200” маркийн автомшины эзэн Ц.Сономцэрэн хөрөнгө гаргаад л асуудал шийдэгдчихсэн гэх. Нүдэнд нь шилний хэлтэрхий орсон охиных нь хүртэл хохирлыг барагдуулчихсан бололтой. “гомдолгүй” хэмээн гарын үсгээ зурсан байгаа юм. Нүд улаан, мөнгө цагаан гэгч энэ дээ. Хүүхэд нь сохорч мэдэхээр байхад хэдэн бор төгрөг хараад амиа “хамхих” ч гэж.
Ц.Сономцэрэн нь 25 настай бөгөөд “Тайган-Алтай” компанийн дэд захирал нэгэн. Тухайн өдөр Ц.Сономцэрэнгийн согтолтын хэмжээ 0.65 хувь гарчээ. Энэ нь дунд зэргийн согтолт. Тэгэхээр мань нөхөр ухаантай байсан гэсэн үг.
Өдгөө уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа гэнэ. Шуугиан тарьсан хүрмийн эзнээр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч, дэслэгч Н.Ганбат “тодров”. Халамцуу эр найзынхаа машинд хүрмээ орхисон гэж мэдүүлдэг ч гэрчүүдийн яриагаар осол гармагц “зугтсан” болж таардаг.
Согтуу жолоочийг журамлаагүй замын цагдааг ажлаас нь халах төдийхнөөр шийтгэл оноожээ. Энэхүү “урвагч” эрийг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн ойрын хамаатан гэх нь ч бий.
Би
ялаа авья
“Хон
хэрээд”-ийн гэх овгоороо олны танил болсон зохиолч Б.Энхбатын мэдэхгүй хүн
ховор биз. Тэрбээр үндсэрхэг үзэлтэй хэсэг залуус нэгтгэн “Даяар Монгол”
хөдөлгөөнийг байгуулсан. Өдгөө өөрийн охин Э.Гуамаралын найз залуу Ч-г буудаж,
хөнөөсөн хэрэгтээ шалгагдаад нэлээд удаж байна. Тэрбээр Ганц худаг дахь
Урьдчилан хорих төвд “амьдардаг” болоод бараг л жил болох нь.
Сүүлдээ тэрбээр тэнд суухаасаа залхсан бололтой. Нийслэлийн хяналтын прокурор Т.Жадамбааг очиход Б.Энхбат хурдан асуудлыг шийдүүлж, үйлдсэн хэрэгтээ тохирох ял шийтгэлээ авмаар гэж хүсчээ.
Түүнтэй холбогдох хэргийг энэ сард багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч мөрдөн байцаагч нь солигдсон тул шүүх хурлын товыг түр хойшлуулаад байгаа гэнэ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч И.Эрдэнэхүү мөрдөж байсан юм. Гэвч хохирогч талынхны тавьсан “Сэжигтний хувийн зан байдлыг сайтар тодруулаагүй, шинжээчийн дүгнэлтийг цаг алдаж гаргуулсан, гэрч нараас байцаалт аваагүй” гэсэн гомдлын дагуу түдгэлзүүлсэн байна.
Эрхи
эргүүлдэг хуруугаар хүүгээ алуулах мессеж бичих үү
Санаанд
ч оромгүй хэрэг гурван сар гаруйн өмнө гарав. 91 настай азай буурал хүүгээ
алуулах захиалга өгсөн гэвэл та итгэх үү. Тэгэхдээ бүр телевизийн чатаар гээд
сана даа. Хэдийгээр юм хөгжиж, гар утас хүмүүсийн хэрэглээ болсон ч гэлээ 90
гарсан буурай мессеж бичихээр хөгжөөгүй л юмсан. “Хормой чvмчиг” нэртэй,
сахилгагvй, зодоон нvдээн хийдэг, орох оронгүй, ойчих аягагүй явсан 20 настай
залууг азай буурал өөр дээрээ авчээ. Улмаар хүү шигээ хайрлаж өсгөснийхөө төлөө
өмдний тэлээгээр зодуулж, буурай насны төгсгөлд үзээгүйгээ л үзэж. Бүр хүйтэн
цементэн шалан дээр 13 хонож, нулимстайгаа хатав. Насныхаа төгсгөлд үр ачаараа
хөлөө хучуулаад сууж байх Р.Цэнд-Аюуш гуай цагдаа нарыг “команд”-аар босч
сууна.
Эрхи эргүүлдэг хураагаараа хүүгээ алуулах мессеж бичиж, мөнгө тоолсон гэвэл хэний ч санаанд буухгүй. Эл хэргийг үйлдсэн залуус “ТВ чат”-аар гарсан “хүн зодуулна” гэсэн зарын дагуу нэгдэж “аллагын баг” бүрдүүлжээ. Хүний амь гэдэг амархан болж дээ. Захиалгат аллага гэж киноноос үздэг байсан бол өдгөө ердөө л чатаар өгчихөд болох нь.
Баянзүрх дүүрэгт оршин суудаг 54 настай Ч нь эхнэрээ тосохоор гэрээсээ гарсан бөгөөд түүний цогцсыг тус дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрээс олжээ. Талийгаач Ч-г сайн таньдаг байсан хүн нь Цогоо.
Цогоо Р.Цэнд-Аюушийн зэргэлдээ хашаанд амьдардаг. Тэрбээр эмээгээс хоёр сая төгрөг зээлэхийг удаа дараа гуйжээ. Тухайн үед эмээ мөнгөгүй байсан ч өдөр бүр орж ирээд байхаар нь түүнд мөнгө өгсөн гэдэг.т Гэтэл сайхан санаа гаргаж зээлсэн мөнгө нь хүүг нь алах захиалгын хэдэн төгрөг болж таарав. Зээлсэн мөнгөө өгнө гэдэг амаргүй тул хөгшин хонины насгүй болсон түүнийг хүн амины хэрэгт гүжирдэх нь Цогоод тун амархан санагдсан бололтой.
Үр ач, зээ нараа тойруулаад хуучлан сууж, хөлөө ачуулж байх эмээ насны эцэст хүйтэн цементэн шалан дээр ясаа тавих болох нь.
Л.Нинжсэмжид