Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгох туршилтыг эхлүүлж байсан.
Тус газраас энэ удаа нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран сурагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 48, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиудын явган хүний гарцыг гэрэлтдэг гарц болголоо.
Цаашид зам тээврийн осол ихээр бүртгэгддэг сургууль орчмын эрсдэлтэй нийт 78 байршилд дээрх гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөж байгаа аж.
Ингэснээр сурагчдын хичээл эхлэх болон тарах, шөнө, оройн цагуудад замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй зорчих нөхцөлийг бий болгох юм.
Эх сурвалж: ЦЕГ