Австралийн алдарт жүжигчин, найруулагч Хью Жекманийг та бид "X-Men", “The Greatest Showman” гэх киногоор нь мэдэх билээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үеэрээ арьсны хорт хавдраар өвчилснөө мэджээ. Мөн өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ нарны туяанаас өөрсдийгөө хамгаалахыг уриалсан байна.
Өдгөө 54 настай жүжигчин Хью Жекман хэлэхдээ “Жилийн бүх өдөр, улирал хамаарахгүй SPF өндөртэй нарны тос түрхэхээ мартуузай” гэжээ.
Түүнчлэн тэрбээр 2013 онд хэд хэдэн удаа суурь эсийн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд арьсны хавдрын хагалгаанд орж байв.
Арьсны суурь эсийн хорт хавдар нь АНУ-д хамгийн түгээмэл бөгөөд эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ өндөр үр дүнтэй байдаг аж.
Энэ нь ихэвчлэн нарны хэт ягаан туяанаас үүдэн бий болдог байна. Тиймээс
- Өдөр бүр нарны тос түрхэх,
- Наранд хэт их явахаас зайлсхийх,
- Арьсаа сар бүр шалгаж байх нь өвчин тусах эрсдлийг бууруулдаг хэмээн АНУ-ын Арьсны хорт хавдартай тэмцэх сан мэдээлжээ.