Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Business” платформыг нээх үйл ажиллагаа өнөөдөр Чингис хааны музейд зохион байгуулж байна.
Тус платформ нь бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх, төрийн дарамтыг арилгах, бизнесүүдэд тулгардаг аливаа бэрхшээл, ийш тийш гүйлгэдэг цаасан хүнд суртлыг халах ач холбогдолтой ажээ.
Тухайлбал, Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.
Мөн ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дор нэгтгэх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх юм байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд "Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. “Е-Business” платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрөл авахаас эхлээд компани байгуулахад улсын бүртгэл, татварын байгууллага дээр заавал очих шаардлагагүй болж байна. Энэ бол дөнгөж эхлэл" гэдгийг онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах гэдгийг онцлоод оны эцэс гэхэд “И-Монголиа” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна” гэжээ.
Цахим гарын үсгийн тухай хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байгаа. Улсын бүртгэлийн байгууллага 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүсэлт гаргасан иргэнд иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаар тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мобайл аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг олгох ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон байна.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хурдтай явагдаж И Монголиа системд төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг нэгтгэсэн бол Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 зөвшөөрлийг 360 болгож цөөлөөд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, 26 чиглэлийн хяналтын 13 давхардлыг арилгажээ.
Төрийн банк IPO гаргаж, Эрдэнэс Монгол нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтнуудыг сонгож, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох ажил эхэлж, орон нутаг дахь бизнесийн орчныг дэмжих бодлого ч явагдаж байна.