- Түймрийн улмаас 114 хүн амиа алдаж, 850 хүн сураггүй байна
- Байшингийн эзэд түймэр дэгдэх үеэр өөр мужид аяллаар явж байжээ
- Тус байшинг эвлүүлсэн зураг хэмээн цахим сүлжээнд олон хүн шуугиж байгаа аж
Мауи арлын Лахайна хот дахь орон сууц, байшингууд ойн түймрийн улмаас сүйдсэн ч ганц байшин огт сүйдээгүй үлдсэн нь цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
Тодруулбал энэ сарын эхээр Мауи аралд гарсан ойн түймрийн улмаас 114 хүн амиа алдаж, 850 гаруй хүн сураггүй байгаа юм. Түймэр түүхэн дурсгалт Лахайна хотын ихэнх хэсэгт тархаж, байшин барилгууд ихээхэн хохирол амссан. Харин Фронт гудамжинд орших улаан дээвэртэй нэгэн байшин огт сүйдээгүй үлджээ.
Ойролцоох байшингууд үнсэн нурам болтлоо сүйдсэн байхад тус байшин огт шатаагүй нь хүмүүсийн дунд эвлүүлсэн зураг гэх шуугиан тариад байна. Гэхдээ энэ нь эвлүүлсэн зураг биш үнэхээр бодит болохыг тус байшингийн эзэд хэлэв.
Тус ойн түймэр Хавай арлын түүхэн дэх хамгийн ноцтой байгалийн гамшиг болоод байна.
100 жилийн настай модон байшингийн эзэд болох эхнэр нөхөр хоёр түймэр дэгдэх үеэр Массачуссетс муж руу аяллаар явсан байжээ. Тэд байшингаа хоёр жилийн өмнө худалдаж авсан бөгөөд бага зэрэг сэргээн засварлах шаардлагатай байсан тул нэмэлт ажлууд хийсэн тухай “LA Times”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэд байшингийн хуучин дээврийг төмрөөр сольж, байшинг голын чулуугаар хүрээлсэн ба эдгээр үйлдэл нь гал тархахаас сэргийлнэ гэж бодоогүй хэмээв. Мөн тэднийх бусад байшингаас хол зайтай байдаг нь нөлөөлсөн байж магадгүй аж.
Хосууд арал дахь нөхцөл байдал дээрдсэний дараа Лахайна хот руу явах бодолтой байгаа гэнэ. Мөн очмогцоо орон гэрээ алдсан хүмүүст өөрсдийн байшинг нээлттэй болгож, туслалцаа үзүүлнэ гэв.
Эх сурвалж: ВВС