“Оппэнхаймэр” кино өнөөдөр дэлгэцэнд гарна. Энэ кинонд цөмийн бөмбөгийн эцэг гэгддэг эрдэмтэн Оппэнхаймэрийн нээлтийн талаар өгүүлдэг. Энэ эрдэмтний түүхийг түүхч Кай Бөөрд, Мартин Шэрвин нар 2005 онд бичсэнийг кино зохиол болгожээ.
Тэгвэл жинхэнэ Оппэнхаймэр гэж хэн бэ?
1945 оны долоодугаар сарын 16-нд Робэрт Оппэнхаймэр нуувчиндаа дэлхийг өөрчлөх агшныг хүлээж байв. Учир нь арван км-ын зайд Нью Мехикогийн цөлд дэлхийн анхны атомын бөмбөгийг турших байв.
Робэрт Оппэнхаймэр Манхаттан төслийг гурван жил удирдаж, атомын анхны бөмбөгийг зохион бүтээх явцдаа маш их ядарч, 52 кг болтлоо туржээ. Туршилтын өмнөх өдөр сэтгэл нь түгшиж, маш их тамхи татдаг тэрээр үе үе ханиалгаж, унтаж чадаагүй байна. 21 килонтоннтой тэнцэх хүчтэй дэлбэрэлтийн дараа нар халхлагджээ. Тэрхүү туршилт өнөөдрийг хүртэлх хамгийн том дэлбэрэлтэд тооцогддог. Дэлбэрэлтийг 160 км-ын цаана байсан хүмүүс ч мэдэрчээ. Агаарт мөөг шиг хэлбэртэй үүл бий болсны дараа л Оппэнхаймэрийн санаа амарчээ.
Тэрээр 1960-аад онд өгсөн нэг ярилцлагадаа “Дэлбэрэлтийн дараа Хинду шашны ариун ном болох Бхагавад Гитагийн мөртүүд миний санаанд орсон. Тэр нь “Одоо би үхэл боллоо. Дэлхий ертөнцийг сөнөөгч” гэсэн мөрт байсан гэжээ.
Их эрдэмтний найзууд “Туршилтын дараа Оппэнхаймэр чимээгүй, бодлогоширсон царайтай болчихсон. Тэр болох бүхнийг урьдаас мэдэж байсан юм шиг л” хэмээн дурссан байна. Учир нь атомын бөмбөгийг зохион бүтээсэн эрдэмтэн нэг удаа Япончуудын талаар ярихдаа хөөрхий хүмүүс гэсэн аж. Гэхдээ тэрээр цэргийнхэнд атомын бөмбөгийг бороотой, манантай үед буудууулахгүй. Мөн хэт өндөрт дэлбэлвэл дайсан их хохирол үзэхгүй хэмээн захиж байжээ.
Түүний нээлтийн дараахан Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм. Америкчуудын зорилго биелсэн талаар түүнд мэдэгдэхэд Оппэнхаймэр ялсан боксчин шиг хоёр гараа толгой дээрээ өргөөд баярлаж байжээ. Бүгд түүнд баяр хүргэсэн байна.
Түүний намтрыг бичсэн зохиолч “Тэр оньсого шиг хүн. Нэг хүнд байх боломжгүй, өөр өөр чанарууд түүнд бий. Нэг талаас их удирдагч, онолын физикч. Нөгөө талаас бусдыг маш сайн ятган сэнхрүүлэгч” гэжээ.
Тэрээр 1904 онд Нью-Йорк хотод нэхмэлийн худалдаа эрхэлдэг, Герман еврей гэр бүлд мэндэлсэн байна. Чинээлэг гэр бүлд өссөн ч Оппэнхаймэр багадаа өглөгч, их ичимхий, туранхай, ухаантай хүүхэд байсан гэж найзууд нь дурсжээ.
Есөн настайдаа грек, латин хэлээр философийн номууд уншиж, эрдэс судлал сонирхож, Төв паркт цагаа өнгөрөөж эхэлжээ. Тэрээр Нью-Йоркийн эрдэс судлалын клуб руу захиа бичих болжээ. Захиаг нь уншсан эрдэмтэд жаахан хүүхэд бичдэг байсныг илтгэл тавиулахаар уриад мэдсэн байна.
Хүүхэд байхаасаа л ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг байжээ. Бусдаас өөр гэдэг нь илт тул бусад хүүхдүүд түүгээр даажигнах, шоолох нь түгээмэл. Харин гэр бүл нь түүнийг суут хүн болно гэдэгт итгэж байв.
Химич болохоор Харвардын их сургуульд элссэний дараа Оппэнхаймэрийн түүний сэтгэл зүйн асуудлууд үүсжээ. 1923 онд бичсэн захиандаа “Би их ажиллаж, хэд хэдэн сүнстэй мэтгэлцдэг. Амралтын өдрүүдэд бага эрчим хүчийг инээд, ядаргаа болгон хувиргахаар явна. Грек хэл дээр ном уншиж, бүдүүлэг алдаа гарган, ширээн дээрээ захиа хайхдаа өөрийгөө үхсэн байхыг хүсдэг” гэжээ.
Багшийнхаа ширээн дээр хортой алим тавьсан нь ил болж, сургуулиасаа золтой л хөөгдчихсөнгүй.
1980-аад онд түүний захиануудыг цуглуулсан эрдэмтэд түүний сэтгэцийн өвчин Их Британийн Кэмбрижийн их сургуульд суралцах үе хүртэл үргэлжилсэн гэж дүгнэжээ. Багш нь түүнд лабораторид илүү их ажиллахыг шаардаж, харин тэр 1925 онд бичсэн захиандаа “Лабораторид ажиллах нь маш уйтгартай, би энд цагийг онцгүй өнгөрөөж байна. Би юу ч сураагүй” гэжээ.
Удалгүй тэр багшийнхаа ширээн дээр хортой алим тавьсан нь ил болж, сургуулиасаа золтой л хөөгдчихсөнгүй. Багш нь алимыг идээгүй ч Кэмбрижийн их сургууль түүнд сэтгэл зүйчид очих нөхцөлтэйгээр үлдэхийг зөвшөөрсөн байна. Түүнд сэтгэцийн эмгэгтэй гэсэн онош тавьсан ч эмчилгээ хийгээд үр дүнгүй гэж үзжээ. Энэ үед алдарт эрдэмтэн амиа хорлох талаар олон удаа бодож байжээ.
Азаар түүний уншсан уран зохиолын номд өөртэй нь ижил хүнийг дүрсэлснийг олж мэдээд тайвширсан байна. Уран зохиол түүнийг аварсан гэхэд болно.
1926 онд Германы их сургуульд багшлах санал хүлээн авснаар Оппэнхаймэр физиктэй холбогджээ. Тус улсын Готтэнгэний их сургуульд докторын зэргээ хамгаалж, онолын физик судлах болж, эрдэмтэн найзуудтай болсон байна. Хожим Америкт тэдгээр найзуудаа багтаа нэгтгэсэн түүхтэй.
Америкт эргэн ирж, Калифорнийн болон Харвардын их сургуульд багшилж эхлээд бичсэн захианаас нь түүний сэтгэл санаа тогтворжсоныг мэдэж болно. Энэ үед тэрээр Хинду шашны ариун номын талаар олж мэдээд, тэр судрыг англи хэл рүү орчуулаагүй тул санскрит хэл сурчээ. Энэ сударт язгууртан гэр бүлийнхэн хоорондоо дайтсан талаар өгүүлдэг. Энэ ном түүнд философийн тулгуур болж, ёс зүйн зөрчилтэй буюу атомын бөмбөг бүтээх ажлаа эхлүүлэхэд нөлөөлжээ. Энэхүү шашны бүтээлд гарах үр дүнгээс айж эс үйлдэх нь өөрийгөө зөвтгөх шалтгаан биш хэмээн айлддаг.
Хувийн амьдрал
Тэрээр сэтгэл засалч эмэгтэйд дурлан, олон удаа гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авчээ. Иймд 1940 онд биологич эмэгтэйтэй гэрлэсэн байна.
1939 онд физикчид цөмийн аюулын талаар улстөрчдөөс бага санаа зовж байв. Гэвч Альбэрт Эйнштэйн нэгэн захидлаараа энэ сэдвийг АНУ-ын дээд албан тушаалтны анхааралд оруулжээ. Ерөнхийлөгч түүний захианд удаан хугацааны дараа хариу өгсөн ч эцэст нь түүнийг ятгаж чадсан байна. Ингээд Америкийн шилдэг физикчдэд судалгаа хийх үүрэг өгөв. 1942 онд эдгээр эрдэмтэд цөмийн бөмбөг бүтээх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч, ажлын төлөвлөгөөгөө гаргав.
Оппэнхаймэр багийг ахлах болсноо мэдээд коммунистуудаас холбоогоо бүрэн тасалжээ. Тэрээр найздаа “Би холбоо сүлбээгээ таслах ёстой. Эх орондоо туслахад юу ч саад болох учиргүй” гэсэн байна. Харин Эйнштэйн “Түүний асуудал бол өөрт нь хайргүй зүйлд буюу Америкийн төр засагт хайртай” гэжээ.
Манхаттан төслийн цэргийн багийн удирдагч, генерал Лэсли Гровс Оппэнхаймэрийг удирдагчаар томилох санал тавьж, тэр хор шартай хүн хэмээн тодотгосон байна.
Оппэнхаймэр багийн удирдагч болоод зураач, филосифичийг ч эгнээндээ нэгтгэжээ. Эрдэмтэд түүнээс энэ талаар асуухад “Тэд соёлт нийгэмд заавал байх ёстой” гэсэн байна.
Дайны дараа түүний үзэл бодол өөрчлөгдөж, зэвсгийн үйлдвэрлэл бол чөтгөрийн ажил. Цөмийн зэвсэг бол алан хядах зэмсэг гээд АНУ-ын Ерөнхийлөгч Труманд “Миний гар цус болсныг би мэдэрч байна” гэжээ.
Харин Ерөнхийлөгч “Тэр цус чиний биш миний гарт байна. Үүнийг надад даатга. Би үүнд санаа тавина” гэж хариулсан байна. Өөр олон эрдэмтэн зэвсэг бүтээх нь ёс зүйн хувьд зөв үү гэдэгт эргэлзэж эхэлжээ. Тэдэнд “Цөмийн зэвсгийг яаж хэрэглэхэд бүү санаа зов. Та нар үүний хариуцлагыг хүлээхгүй. Ажлаа л хий” гэж ятгаж байв.
АНУ цөмийн бөмбөг бүтээсний дараа устөрөгчийн бөмбөг зохион бүтээхээр шийджээ. Гэвч алдарт эрдэмтэн энэ санаачилгыг дэмжээгүй тул 1954 онд түүнийг мөрдөн байцаасан ч аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, эх орноосоо урвасан гэх баримт олоогүй байна. Эрдэмтэд ч Оппэнхаймерийн талд зогсов.
Түүнийг нас барснаас 55 жилийн дараа буюу 2022 онд АНУ их эрдэмтнийхээ нэр төрийг сэргээн, цол хэргэмийг нь хүчингүй болгосон шийдвэрээ цуцалжээ.
Эх сурвалж: BBC