Европын зарим оронд яагаад өвчлөл илүү тархаж, хойд Европчууд өмнөд Европчуудаас өндөр нуруутай байдаг вэ? Эдгээр асуултын хариуг олон улсын эрдэмтдийн баг хүний шүд, ясны үлдэгдлийн ДНХ-г шинжлээд олжээ.
Бидний өвөг дээдсийг амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс хамгаалдаг генүүд өнөөдөр multiplе sclerosis (MS) буюу түгээмэл хатуурлын эрсдэлийг нэмж байна. Энэ нь хүний дархлааны эсүүд тархи, нуруу нугасыг гэмтээн, улмаар өвчтөний булчин хатуурч, алхах, ярих чадвараа алдахад хүргэдэг өвчин юм.
Өмнөд Европтой харьцуулахад Их Британи, Скандинавын орнууд гэх мэт Хойд Европын 100 мянган хүн тутамд түгээмэл хатуурлын эрсдэл хоёр дахин их байдаг. Үүний шалтгааныг олохоор Кэмбриж, Копенгаген, Оксфордын эрдэмтэд 10-аад жилийн турш археологийн судалгаа хийжээ.
Тэд түгээмэл хатуурлын эрсдэлийг нэмдэг ген 5000 орчим жилийн настайг тогтоожээ.
Бод мал хариулдаг малчид Хойд Европ руу 5000 жилийн өмнө томоохон нүүдэл хийж суурьшсан байна. Энэ талаар Nature сэтгүүлд нийтэлсэн дөрвөн өгүүллийн нэгэнд нь “Яамнаяа хэмээн нэрлэдэг нүүдэлчид Оросын баруун хэсэг, Украин, Казахстанаас баруун зүгийг чиглэн ирсэн” хэмээн бичжээ. Тэдгээр нүүдэлчдийн ген хонь, үхрээс хүнд халдварладаг өвчнөөс хүмүүсийг хамгаалсаар ирсэн аж.
Гэвч өнөө үед бидний амьдралын хэв маяг, хоол өөрчлөгдөн, дээрх ген өөр үүрэгтэй болж, түгээмэл хатуурлын эрсдэл гэх мэт өвчлөлийг нэмэгдүүлсэн байна.
Судалгааг хийсэн эрдэмтэд Европ, Зүүн Азийн хүний олдворуудаас удамшлын мэдээллийг гарган авчээ. Тэдгээрийг одоо Их Британид амьдарч буй олон мянган хүний гентэй харьцуулсан байна. Энэ хугацаанд дэлхийн олон орны музей дэх 5000 цуглуулга буюу 5000 хүний олдворын ДНХ-г цуглуулжээ.
Oксфордын John Radcliffe эмнэлгийн эмч, профессор Ларс Фаггэр “Бидний нээлт түгээмэл хатуурал өвчний талаар ихийг мэдэх, цаашлаад эмчилгээг үр дүнд хүргэхэд нөлөөлнө. Вакцин, антибиотик, эрүүл ахуйн өндөр стандартууд түгээмэл хатуурал өвчний бүтцийг өөрчилсөн. Зарим өвчин устан алга болж, бид илүү удаан амьдардаг болсон. Гэхдээ бидний ген мутацад өртөөгүй. Бид цаашид аутизм, анхаарлын дутмагшил гэх мэт бусад өвчнийг цуглуулсан гений мэдээлэлдээ суурилан судална.” гэжээ.
Түгээмэл хатуурал өвчинтэй иргэдэд дархлааны эм өгдөг аж. Гэвч тэрхүү эм нь өвчтөний дархлааг дарангуйлж, халдварын эсрэг ажиллахад сөргөөр нөлөөлдөг гаж нөлөөтэй.
Дээрх судалгаагаар өмнөд Европчууд хоёр туйлт эмгэг, зүүн Европчууд алцхаймэр, чихрийн шижин тусах магадлал илүү өндөр байгааг тогтоожээ. Мөн эрт цагт ан хийж амьдардаг байсан хүмүүсийн ДНХ-д алцхаймэрийн, газар тариалан эрхэлж амьдарсан хүмүүсийн ДНХ-д сэтгэцийн өвчний эрсдэл илүү өндөр байжээ.
Эх сурвалж: BBC