Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-нд Монгол Улс Гиннесийн шинэ амжилт тогтоолоо. Тодруулбал 12 метр өргөн, 18 метр урттай мөсөн гулсуураар нэг цагт хамгийн олон буюу 408 хүн гулгаснаар дээд амжилт тогтоосон юм.
Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс нар тус арга хэмжээг шүүсэн. Дэлхийн хэмжээний рекорд тогтоохын тулд тухайн амжилт нь
- Хэмжиж болохуйц
- Эвдэж болохуйц
- Стандартчилах боломжтой
- Баталгаажуулах боломжтой
- Нэг л төрөлд хамаарах
- Дэлхийн шилдэг байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой байдаг аж.
Шинэ амжилт тогтоох, эсвэл өмнө нь байсан рекордыг эвдэх гэж байгаа бол ямар төрөлд амжилт тогтоох тухай анкетаа Гиннесийн амжилт бүртгэх хороонд илгээнэ. Тухайн анкетыг үндэслэн тус хороо зөвшөөрсөн эсвэл татгалзсан хариу өгөх юм. Хэрэв таны хүсэлтийг зөвшөөрвөл оролдлогоо баталгаажуулахад шаардагдах нотлох баримтыг хорооноос өгсөн зааврын дагуу бүрдүүлж явуулдаг.
Шинэ амжилт тогтоохоор жил бүр олон мянган хүн анкет илгээдэг ч тэр хэрээр Гиннесийн амжилт бүртгэх хороо татгалзах нь элбэг. Тэгвэл ямар анкет татгалзсан хариу авдаг вэ?
- Тайлбараа хангалттай бичээгүй бол
- Шаардлагад нийцээгүй бол
- Стандартын форматаас өөр бол /жишээ нь хугацаагаар хэмжих төрөлд зөвхөн 1 минут, 3 минут, 1 цаг гэсэн хугацаанд амжилтыг хэмждэг/
- Хэт мэргэшсэн төрөл бол хорооноос татгалзсан хариу илгээх нь нийтлэг юм.
Гиннесийн амжилт бүртгэх хороонд 47 мянга гаруй амжилтын рекорд бүртгэлтэй байдаг ба үүнээс Монголчуудын эзэмшдэг зарим амжилтаас сонирхуулъя.
“6002 бөхийн барилдаан”
2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөхийн тэмцээнд 6002 бөх барилдаж рекорд тогтоосон байна.
“Шүдэн дээрээ хамгийн удаан тогтсон уран нугараач”
2013 онд уран нугараач Э.Цацрал шүдэн дээрээ тогтох байрлалд 4 минут 17 секундийн турш байснаар хамгийн удаан энэ байрлалд байсан уран нугараачийн амжилт тогтоожээ.
“1108 тэмээний уралдаан”
Өмнөговь аймагт 1108 тэмээ 15 километрийн зайг туулж уралдсанаар рекорд тогтоосон байна. Хамгийн хурдан тэмээ 35 минут 12 секундэд бариандаа оржээ.
“Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр”
Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшиж байсан дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшсэн юм.
“Хамгийн олон хөөмийч хамтдаа үзүүлбэр толилуулав”
2019 онд гурван настай балчраас 80 настай буурай гээд 1308 хөөмийч Ховд аймагт цуглаж, “Халуун элгэн нутаг” дууны хэсгээс хөөмийдсөн.
“Жүдо бөхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчин”
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл жүдо бөхийн тэмцээнээс нийт 39 медаль хүртэж дээд амжилт эзэмшжээ. Тэдгээрээс 13 нь алт, 11 нь мөнгө, 15 нь хүрэл медаль байна.
“Хакухо М.Даваажаргалын амжилтууд”
Хакухо М.Даваажаргал Гиннесийн таван амжилтыг эзэмшдэг. Тэдгээр нь:
- Сүмогийн дээд зиндааны аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон түрүүлсэн (45)
- Ёкозүна цолтой хамгийн удаан барилдсан (84 тэмцээн)
- Дээд зиндаанд хамгийн олон даваа авсан (1093)
- Мэргэжлийн сүмогийн карьер дахь хамгийн олон ялалт (1187)
- Сүмогийн дээд зиндааны аварга шалгаруулах тэмцээнд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн (16)
“Хамгийн олон удаа марафоны ДАШТ-д оролцсон тамирчин”
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2003-2023 оны хугацаанд нийт 11 удаа марафоны ДАШТ-д тасралтгүй оролцож, Гиннесийн рекорд тогтоосон юм.