АНУ-ын Висконсин мужийн ангийн улирал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд энэ үеэр анчид нийт 216 чоно агнажээ. Энэ нь тус мужийн дээд тал нь 119 чоно агнаж болох квотоос 80 хувиар давсан тоо бөгөөд бүх ан 60 цагийн дотор болсон байна.
Улмаар мужийн захиргаанаас ангийн улирлыг дуусгавар болгосон ба чонын тоо толгойг өсгөхөд анхаарна гэв. Ангийн улирал эхлэх үед мужийн Байгалийн нөөцийн газраас 1,547 хүнд ан хийх зөвшөөрөл олгосон нь өмнөх жилүүдээс харьцангуй их тоо бөгөөд нэг чонод 13 анчин ногдож байгаа юм.
Мужийн эрх баригчид энэ жил чонын тоо толгойг тэнцвэржүүлэх зорилгоор 200 чоно устгахаар төлөвлөсөн бөгөөд Америкийн уугуул овгуудад 81 чоно агнахыг зөвшөөрснөөр анчдад 119 үлджээ. Америкийн уугуул овгийнхон чоныг ариун дагшин гэж үздэг тул өөрсдийн авсан квотоо алах бус хамгаалахад ашигладаг аж.
Саарал чоныг өнгөрсөн оны аравдугаар сард устах аюулд орсон амьтдын жагсаалтаас хассан нь энэ харамсалтай хэрэг гарахад нөлөөлсөн байна. Цаашид ийм зүйл давтагдаж байгалийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй тул Холбооны засаг захиргаанаас саарал чоныг хамгаалахад анхаарах хэрэгтэй гэж байгаль хамгаалагчид үзэж байна.
Эх сурвалж: TheGuardian