“Х ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” нэртэй влог хөтлөн, гурван сая гаруй төгрөгөөр, 80 гаруй айлын дэлгүүрт тавьсан өрийг төлж өгчээ.
Тэд влогийн үеэр хоорондоо өрсөлдөж, хожигдсон нь айлын өрийг тэглэдэг. Залуу жүжигчид нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж уг влогийг эхлүүлж байжээ.
Жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар влогтоо зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан тухайгаа цахим хуудаснаа мэдээлсэн байна. Бид жүжигчин Б.Баясаатай холбогдоход “Энэхүү сошиал контентыг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн. Нийт таван дугаарыг үзэгчдэд хүргээд байна. Энэ хугацаанд гурван сая гаруй төгрөгөөр 80 гаруй айлын өрийг дарсан. Үзэгчдэдээ шинэ дугаараа хүргэхээр зураг авалтаа хийж байна” хэмээлээ.
Өрийн дэвтэр влогийн тав дахь дугаар: