Олимпийн бамбар ноён оргилд бадамлав
Тавдугаар сарын 8-ны 03.00 цагт "Бээжин-2008"
олимпийн наадмын бамбарт буухиа Эверест рүү дайралтаа хийж, зургаан цаг гаруй
хугацаа зарцуулсны эцэст 09 цагт 17 минутад ноён оргилд гарлаа. Таван уулчин 9 цаг 12
минутаас эхлэн бамбарыг буухиалсан ба "One World, One Dream" нэртэй
багийн ахлагч Няма Цэрэн буухиаг эхлүүлж, Цэрэн Вангмо хэмээх төвд бүсгүй ноён оргилд галыг хүргэсэн сүүлчийн хүн нь
болов. Олимпийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэхүү үйл явдлыг Хятадын төв
телевиз шууд дамжуулан үзүүллээ.
Бразил эрийн азгүйтэл үргэлжилсээр
Афины олимпийн марафон
гүйлтийн төрөлд тэргүүлж яваад замаа дуусгах мөчид нь хөндлөнгөөс үзэгч орж
ирэн саатуулж, алтаа хүрэл болгуулсан Бразилийн азгүй гүйгч Вандерлей Кордейру
де Лима Бээжинг зорьж чадахгүй нь. Олимпийн эрхийн нормативийг хэд хэдэн удаа
үзүүлсэн ч нэг улсаас гурав хүртэл тамирчин оролцоно гэсэн заалт түүнд саад
болжээ. Марафоны төрөлд олимпийн наадмаас медаль авсан Бразилийн цорын ганц
гүйгч Лимвгийн үзүүлсэн амжилт нь улсдаа дөрөвдүгээрт орж буй аж. Олимпийн
эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн Прагийн марафон энэ долоо хоногт болох ба цагаа
ахиулж, олимпод оролцох хүсэлтэй Лима шилбэндээ гэмтэл авсны улмаас хурд сорьж
чадахгүй болсон байна.
Халил Мулту дөрөв дэх алтын төлөө
2005 оны ДАШТ-ий үеэр
сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон, хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсан
Туркийн нэрт хүндийг өргөгч Халил Мутлу эргэн ирсэн анхны тэмцээн Европын
АШТ-ээс мөнгөн медаль хүртэн харих болоогүй гэдгээ харууллаа. Түүний хувьд 1992
онд анх олимпийн наадамд оролцож, V байр эзлээд дараагийн гурван олимпод
завсаргүй аваргалсан бөгөөд ийнхүү дөрөв дэх алтын төлөө аяндаа гарчээ. Мутлу
Болгарт төрсөн ч 16-тайдаа Туркийн иргэн болж, улмаар ДАШТ-д тав, Европын АШТ-д
есөн удаа түрүүлэн дэлхийн дээд амжилтыг 20 удаа шинэчилсэн шилдэг өргөгч
болсон юм.
Плей-оффоос багаа бүрдүүлнэ
АНУ-ын сагсан бөмбөгийн
шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржыжевски NВА-гийн плей-оффын тоглолтын үр дүнгээс шалтгаалж,
олимпод оролцох шигшээ багаа бүрдүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр 15-18 тоглогчийг
зургадугаар сард Лас-Вегаст хийх нэгдсэн бэлтгэлд дуудах төлөвлөгөөтэй буй
бөгөөд зургадугаар сарын 30-наас өмнө өгөх эцсийн мэдүүлэгт 12 нь багтах юм.
Кржыжевски "Бид сагсан бөмбөгийн эх орныхон, тиймээс бид ялах ёстой, түрүүлэх
ёстой. Сүүлийн дөрвөн жилд тохиосон хар сүүдрийг арилгахын тулд бидэнд
суралцах, өөрчлөх зүйл их байна. Миний хувьд багтаа плей-оффт сайн тоглосон
тоглогчдыг түлхүү сонгох бодлого баримтална" хэмээн өгүүлжээ. "Dream
Team" гэх сүржин нэр барин олимп, ДАШТ-д
оролцдог АНУ-ын шигшээ Афины олимп, 2006 оны ДАШТ-ий хагас шигшээд хожигдон,
дөнгөж хүрэл медальтай үлдсэн билээ.
Марадона олимпийн тосгонд байхыг хүсэв
Аргентиний нэрт хөлбөмбөгч
Диего Марадона "Бээжин-2008"
олимпийн наадмын
үеэр тамирчдынхаа хамтаар
тосгонд байх хүсэлт
гаргажээ. Тэрбээр "Би
Италид тоглох болсон үеэсээ л олимпод оролцох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Гэвч дасгалжуулагчид
намайг олимпийн шигшээд нэг ч удаа дуудаагүй. Одоо амьдралынхаа дутуу хэсгийг гүйцээмээр байна. Олимпийн тосгонд байх нь миний мөрөөдлийг биелүүлэхээс гадна манай
тамирчдын сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх нь лавтай" хэмээн өгүүлжээ.