gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНСУ-аас Канад руу томилогдож буй Элчин сайд Э.Сарантогос гэж хэн бэ

Э.Оргил
Улс төр
2023-04-27
113
Twitter logo

Засгийн газрын ээлжит өчигдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн улсад суух Элчин сайдыг томилохоор шийдвэрлэв. Үүнд:

  • Бүгд найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Баярсайханыг
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Канад, Куба, Япон улсад суух Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор томилгоо хийсэн байна. Харин Канад улсад суух Элчин сайд Э.Сарантогосын хувьд бусдаасаа ялгаатай. Тэрбээр 2022 онд БНСУ-д суух Элчин сайдаар томилогдон, мөн оны долоодугаар сард тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байв. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д итгэмжлэх жуух бичгээ барьж буй нь. 2022 оны 7-р сар

Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг, тэр хэрээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэх, харилцан визгүй болох гэх мэт олон асуудлыг дипломат шугамаар хэлэлцэн, тохиролцох нь манай иргэдийн хувьд Элчин сайдын үйл ажиллагаатай холбоотой олон жилийн хүлээлт билээ. 

Гэтэл Солонгост томилогдсоноос хойш жил хүрэхгүй хугацааны дараа Канад улс руу явах улс төрийн томилолт авсан  Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос гэж хэн бэ.  

Тэрбээр 1997 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцан ажиллажээ. Токио дахь Монголын Элчин сайдын яаманд соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар долоон жил ажилласан. Япон, Орос, Англи хэлтэй.

Элчин сайд Э.Сарантогосын товч намтар:

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр
  • 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр
  • 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр
  • 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
  • 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
  • 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байгаад БНСУ-д суух Элчин сайдаар томилогдож байжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан