Өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг хүргэж байна.
Тухайлбал тус чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа нэг өрөөнд нэг үйлчлүүлэгч байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хүлээлгийн зааланд үйлчлүүлэгч суулгахгүйг анхаарч ажиллах нь чухал гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Байгууллагын ажиллагсад, түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийг хяналтын шугамаар нэвтрүүлж, гарыг халдваргүйжүүлэх, биеийн халууныг үзэх ажилтныг томилон тогтмол ажиллуулж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг тус шаардлагад тусгажээ.
Ажлын байранд тавих шаардлага:
- Ажилчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Амны хаалт зүүх
- Бээлий өмсөх
- Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах
- Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
- Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
- Тогтмол агаар сэлгэх
- Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
- 00-г тогтмол цэвэрлэх
- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Үйлчилгээ үзүүлэхэд:
- Утас болон цахимаар цаг өгөх
- Биеийн халуун үзэх
- Амны хаалт зүүх
- Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
- Аль болох картаар тооцоо хийх
- Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
- Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях