"ЭНД ӨНГӨРҮҮЛСЭН ЦАГ ХУГАЦАА, МОНГОЛЫН ТАЛААРХ СЭТГЭГДЛЭЭ МАШ ГАЙХАЛТАЙ ГЭЖ ТОДОРХОЙЛНО"

- Та их идэвхтэй Элчин сайд шиг санагддаг. Учир нь таныг чухал хурал уулзалтуудад оролцож, томоохон албан тушаалтнуудтай санал солилцсон мэдээллийг олонтаа харсан.
- Энэтхэгийн Элчин сайдын хувьд Монгол Улстай уламжлалт найрамдал, стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын харилцаагаа өргөжүүлж, хамтын соёлын өвөө нэгтгэн, худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам бүр эрчимжүүлэх нь миний үүрэг гэж боддог. Ингэхийн тулд мэдээж засгийн газрын төрөл бүрийн салбарын төлөөллүүдтэй тогтмол харилцаатай байж, хэлэлцүүлэг, уулзалтад санал бодлоо солилцож, арга хэмжээнүүдэд оролцдог. Таны сэтггэдлээс үзэхэд би үүргээ боломжийн идэвхтэй биелүүлж байгаа юм байна гэх таамгийг төрүүллээ. Дээрх үүрэг хариуцлагын хүрээнд бид хэд хэдэн тэргүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тодруулбал, нэгдүгээрт газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгыг барих, хоёрдугаарт тус үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, гуравдугаарт тус төслийг бүхэлд нь хийж гүйцэтгэх гэсэн үндсэн гурван ажил байна.
Бусад тэргүүлэх чиглэлүүд нь Атал Бихарийн нэрэмжит Мэдээллийн технологийн төв болон Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах, эртний нэг сая гаруй гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх замаар Буддын шашны өв уламжлалыг сурталчлах явдал юм.
- Та энд ирээд ажиллаж, амьдраад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд танд юу хамгийн ихээр таалагдсан бэ?
- Энд өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаа болон Монгол орны талаарх сэтгэгдлээ маш гайхалтай, сайхан гэж тодорхойлно. Гайхамшигтай үзэсгэлэнт газар нутагтай, цэвэр унаган байгальдаа аж төрдөг зочломтгой ард түмэнтэй гээд байгалиас заяасан гэрэлт цамхаг гэлтэй сэтгэл татам онцгой орон.
Би Монголыг жуулчдын хувьд далд орших эрдэнийн чулуу гэж нэрлэх дуртай. Энэ их өргөн уудам, гайхамшигтай газар нутаг, цасан бүрхүүлтэй уулс, алтан элсэн манхан, Буддын шашны дуулал цуурайтсан нуурын дэргэдэх ариун сүм хийдүүд гээд байгаль, адал явдалт сонирхогчдын хувьд диваажингийн гэлтэй газар. Адуу, тэмээ, хонь, харцага бол миний дуртай амьтад. Би Монголын өвөрмөц зан заншил, соёлын бүхий л зүйлсийг хайрладаг, биширдэг, үнэлдэг. Ялангуяа хөөмий, морин хуурын аялгуу сонсож монгол ардын бүжиг тэр дундаа бий биелгээ үзэх дуртай. Би жилийн аль ч үед Хөвсгөл нуурт очиж, говь цөлийг үзэхийг эрмэлздэг.
- Та амьтанд их хайртай гэдэг нь биднийг орж ирэхэд л мэдрэгдэж байна. Та гэртээ хоёр ч нохойтой юм байна. Тэднийг Энэтхэгээс авчирсан уу?
- Нохой бол чамайг өөрөөс чинь ч илүү хайрладаг цорын ганц амьтан гэдэгт би бат итгэдэг бөгөөд ийм учраас манай гэр бүл үргэлж гэртээ нохой тэжээсээр ирсэн. Үнэндээ бид 3 нохойтой. Эхнийх нь Чико хэмээх дуудлагатай голден ретривер Энэтхэгээс бидэнтэй хамт ирсэн, үлдсэн хоёр болох Бамби, Нина нар бол Монголоос үрчилж авсан нохойнууд юм. Нина одоогоор манай гэр бүлийн найзынд буюу түр хөдөө байгаа.

- Олон улсын йогийн өдрийг Энэтхэгийн элчин сайдын яам болон Монголын йогийн студиуд хамтран зохион байгуулдаг шүү дээ. Энэтхэгчүүдийн амьдралын хэв маяг, ажил амьдралд нь йог хэрхэн эерэгээр нөлөөлдөг вэ? Та йог хийдэг үү?
- Сүүлийн таван жилийн хугацаанд ЭСЯ-наас олон улсын йогийн өдрийг тогтмол тэмдэглэн, олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд Сүхбаатарын талбайд тэмдэглэж байсан. Хамгийн сүүлд гэхэд Ковидийн энэхүү хэцүү үед Монгол дахь йогийн 28 төвтэй хамтран 350 гаруй хүнийг хамруулсан өдөрлөгийг 2020 оны зургаадугаар сард биет болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Таны түрүүн дурдсанчлан Энэтхэгт хүмүүс йог хийх нь улам бүр нэмэгдэж байгаатай адил Монголд 50 гаруй йогийн төв байдаг ба йог Монголд ихээхэн дэлгэрч байгааг энэхүү тооноос харж болно.
Йог бол амьдралын цогц арга ба дасгалуудыг хаана ч хийх боломжтой буюу зардал шаардахааргүй бие бялдар, оюун санааны амар амгалан, сайн сайхан байдалд асар их тустай энгийн арга юм. Би өглөөний цагаар йогийн амьсгалын дасгал, сунгалт болон бусад тайвшруулах дасгалуудыг тогтмол хийдэг. Йог нь оюун ухаан, бие махбодь, сүнслэг байдлыг шинжлэх ухааны үүднээс холбож, бидний бодит боломж бололцоог бий болгоход тусалдаг гэдэгт эргэлздэггүй. Мөн йог нь стрессээс ангижруулахаас гадна эерэг сэтгэлгээг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмж, бие махбодийн системийг эрч хүчээр хангаж, оюун ухааны хүч чадлыг бий болгон, хэрэгцээтэй дотоод тайван, амар амгалан байдлыг олж авахад тусалдаг.
- Манай хоёр улсын хооронд экспорт, импортын голлох ямар бараа бүтээгдэхүүн байдаг болон БНЭУ-ын зүгээс Монголоос сонирхож буй өөр ямар бүтээгдэхүүн байдаг вэ?
-Сүүлийн таван жилийн хугацаанд Энэтхэг, Монголын хоёр талын худалдааны эргэлт 80 орчим хувиар өссөн. Тодруулбал, 2018 онд 52 сая ам.долларт хүрсэн нь гайхалтай. Энэтхэгээс экспортолж буй гол бүтээгдэхүүнүүд нь гол төлөв инженерийн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүнүүд, автомашины сэлбэг хэрэгсэл, мэдээллийн технологийн үйлчилгээ, будаа гэх мэтийг дурдаж болно. Харин Монголоос түүхий ноолуур, сарлагийн хөөвөр, амьтны үслэг эдлэл гэх мэтийг импортолдог.
2020 он дэлхийн бусад улс орнуудын адил Монгол Улстай хоёр талын худалдаа хумигдсан ч 2021 оноос хойш Энэтхэгийн санхүүжилтээр 1.236 тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэр, 20 сая ам.долларын өртөг бүхий Мэдээллийн технологийн төвийг байгуулахаар төлөвлөж буй нь хөгжлийн түншлэлийн харилцаа эхэлж, худалдаа, арилжааны харилцаа нэмэгдэх байх гэж найдаж байна.
Энэтхэгийн томоохон компаниуд болох SAIL, RNIL нь Монголын коксжих нүүрсийг импортлох талаар хэлэлцэж байгаа ба одоогоор туршилтын төслийг эцэслэн боловсруулж байна. Үүгээр дамжуулж манай хоёр улсын хоорондох худалдааг улам нэмэгдүүлэх боломжтой.

- Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ойг тохиолдуулан ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бэ?
- Энэтхэг, Монголын дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан манай ЭСЯ-наас хоёр улсын найрамдалт харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлж “Хамтын өв, стратегийн түншлэл ба гэрэлт ирээдүй” уриатайгаар 30 үйл ажиллагааны жагсаалтыг гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сард Энэтхэгт айлчлах үеэр ярьж байсанчлан Монгол Улсад "Энэтхэгийн наадам" цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь гэнэтийн, урьдчилан таамаглаагүй цар тахлын улмаас зарим үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй болсон.
Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзан тэмдэглэлт 65 жилийн ойд зориулсан дурсгалын тусгай маркыг Монгол шуудантай хамтран хэвлэж, Махатма Гандигийн зурагтай алт, мөнгөн зоос гаргасан гээд 12 ажлыг зохион байгуулсандаа тун баяртай байна. Мөн Энэтхэг-Монголын найрамдлын цэцэрлэгт төглийг байгуулж, Улаанбаатар, Ховдод Энэтхэгийн кино наадмыг зохион байгуулах, Энэтхэгийн 55 ангит “Бурхан багш” киног МҮОНРТ-ээр дамжуулан үзэгчдэд хүргэх, 976 монгол оюутан оролцсон уран зургийн уралдаан, Энэтхэг-Монголын найрамдлын сургууль барихаар болж, ITEC-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн 150 гаруй монгол төгсөгчдийн өдөрлөг, оюутан солилцооны хамгийн анхны хөтөлбөрийг 2020 оны 1-р сард зохион байгууллаа. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд болон ЗГХЭГ-ын дарга ноён Л.Оюун-Эрдэнэ нарын төлөөллүүд оролцсон хоёр улсын хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан 2020 оны 12-р сарын 3-нд болов. Мөн 65 жилийн ойн өдөр хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар хоорондоо баярын мэндчилгээ солилцсон.
- Та гадаад харилцааны салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагатай нэгэн. Өмнө нь хийж байсан дипломат ажлуудынхаа талаар сонирхуулбал?
- Миний хувьд дэлхийн олон улс орнуудад дипломат алба хашсан нь амьдралын минь түүхэн аялал байлаа. Дипломат алба хашиж буй 32 жилийн хугацаандаа би Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британи зэрэг улсад төрөл бүрийн албан тушаал хашиж байсан ба Нью-Дели хотноо ажиллаж байхдаа дэлхийн 100 гаруй оронд зочилжээ. Вьетнам, Кубад томилогдон ажиллаж байхдаа би Вьетнам, Испани хэл сурсан минь нутгийн хүмүүст уусч, тэдний соёлыг илүү сайн танихад ихээхэн тус болсон.
Миний бие Канад болон Дубайд Энэтхэгийн нэг сая гаруй хүн амтай Энэтхэг иргэдийн асуудлыг хариуцан Олон нийтийн ажил, халамжийн салбарыг удирдаж байсан. Мөн Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, орон нутгийн удирдлагатай холбоо тогтоох зэрэг гэрээ хэлэлцээр хийх, тусгай төслүүдийг хариуцан ажилладаг байв. Сүүлийн гурван томилгоо минь мэргэжлийн хувьд багагүй хүнд сорилт байсан ч Энэтхэг иргэдийнхээ сайн сайхан байдал, хөгжилд зориулж чамлахааргүй үнэтэй хувь нэмэр оруулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдохоосоо өмнө би Нью-Дели хотын Гадаад хэргийн яамны олон улсын бага хурал, олон талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан ба 26 орны төрийн тэргүүн, 50 сайд нар оролцсон Олон улсын нарны эрчим хүчний холбооны дээд түвшний уулзалт, мөн 10 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, бусад 25 сайдыг хамарсан Энэтхэг-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт, Мавритид болсон Дэлхийн Хинди чуулган, Фижи улсын Сува хотод Энэтхэг-Номхон далайн арлын орнуудын II форум зэргийг амжилттай зохион байгуулсан.

"ИРЭХ САРУУДАД БИД 300 САЯ ИРГЭНЭЭ КОВИДЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА"

- Энэтхэг дэлхийн вакцин үйлдвэрлэлийн 60 хувийг хангадаг. Мөн сүүлд AstraZeneca болон Bharat Biotech вакциныг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Иргэддээ хийх Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн үү?
- Таныг надаас энэ асуултыг асуугаасай гэж хүсч байлаа. Энэтхэг дэлхийн Ковидын эсрэг хамгийн том вакцинжуулалтын хөтөлбөрийн эхний үе шатыг 2021 оны нэгдүгээр сарын 16-наас хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Ирэх саруудад бид 300 сая гаруй иргэнээ хамруулах болно.
Бид 2021 он гараад туршилтаар Энэтхэгийн Serum Institute & Astra Zeneca компанийн хамтран үйлдвэрлэсэн Covishield вакцин болон ууган үйлдвэрлэгчдийн нэг болох Bharat Biotech компанийн үйлдвэрлэсэн вакциныг туршилтын журмаар ашиглахыг зөвшөөрөөд байна. Дээрх хоёр вакцинаас гадна вакцины дөрвөн нэр төрөл туршилтын үе шатандаа байгаа учир бид Энэтхэгийн хүн амын дийлэнх хэсгийг вакцинжуулах боломжтой болохоос гадна, цаашлаад бид өөрийн үйлдвэрлэсэн вакцинаа найрсаг харилцаатай орнуудтайгаа хуваалцах боломжтой байгаа ба бид Монгол Улсад вакцин нийлүүлэх болсондоо тун баяртай байгаа.
- БНЭУ цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа вэ?
- 2020 оны хоёрдугаар сард манай Засгийн газар Ковидын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор цар тахлын эсрэг тэмцэх, менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг баталсан. Агаарын тээвэр, дотоодын галт тэрэгний үйлчилгээ, нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, боловсролын байгууллагууд, шашны үйл ажиллагаа, мөргөл үйлдэх газруудыг хааж, нийгэм, улс төр, спорт, зугаа цэнгэл, эрдэм шинжилгээ, соёл урлагийн бүх үйл ажиллагааг хориглож улсын хэмжээнд 68 хоногийн турш хөл хорио тогтоосон. Энэхүү нийтийг хамарсан хязгаарлалт нь үндэсний хэмжээнд халдварын тархалтыг зогсоохоос гадна эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах боломжийг бий болгосон. Бид хамгийн их нөлөөлсөн кластер халдваруудыг харгалзан 2020 оны зургаадугаар сараас хойш хөл хориог үе шаттайгаар бууруулсан.
Энэтхэг Улс 1.3 тэрбум хүн амтай ч эдгэрэлтийн түвшин 96.4%-иар дэлхийд дээгүүрт бичигдэж, харин нас баралтын түвшин хамгийн бага буюу 1.45% -тай хэвээр байна. Мөн нийт халдварын тохиолдлууд 10.34 сая орчим бүртгэгдсэн ч тэдний 10 гаруй сая нь эдгэрээд байна.
Эдийн засгийн арга хэмжээний тухайд, 2020 онд Энэтхэгийн Засгийн газрын зохион байгуулсан “Make in India” арга хэмжээний ачаар Энэтхэг улс “Дэлхийн эмийн сан” хэмээгдэх болсон. 2020 оны нэгдүгээр сард манай улсад хувийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэл байхгүй байсныг та сонсоод гайхах байх. Гэхдээ мөн оны тавдугаар сар гэхэд дотоодын 111 үйлдвэрлэгч өдөрт 15000 иж бүрэн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх хэмжээний хүчин чадалтай болж, 1 тэрбум ам.долларын үйлдвэрллийг бий болгож чадсан ба өдгөө хэд хэдэн улс руу экспортолж байна.
Үүний адилаар N95 стандартын амны хаалт ба агааржуулагчийн дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдсэн. Манай улс 2020 онд 30 тэрбум орчим долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Ковидийн үед ч татсан нь Энэтхэгийн зах зээл дэлхий дахинд хэр тэсвэртэй, нэр хүндтэйг нотолж буй юм. Ирэх саруудад дэлхий дахинаа эрүүл мэндийн салбартай холбоотой зардлууд эрс нэмэгдэх бөгөөд дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгчийн хувьд Энэтхэг улс вакцин, эм, эмийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг зорих болно.

“ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛД АЖИЛЛАХ 200 ГАРУЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР АВЧРАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”

- Монгол Улс цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээг та элчин сайд хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?
- Энэ хүнд хэцүү цаг үед Монголд амьдарч байгаа нь үнэхээр азтай хэрэг. Ковидын цар тахлын эсрэг тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар санаачилгатай хандсаны ачаар нөхцөл байдлыг үнэлэгдэхүйц хэмжээний үр дүнтэй удирдан, хянаж буйд талархаж байна. УОК болон ХӨСҮТ-ийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлж, туршилтын иж бүрэн сургуулилт зохион байгуулж, мэдээллийг ил тод байдлаар тогтмол хуваалцаж байсан нь өнгөрсөн хугацаанд хэвийн амьдрах боломжийг олгосон.
Арваннэгдүгээр сар хүртэл Монголд олон нийтийг хамарсан халдвар, түүнчлэн Ковидтой холбоотой нэг ч нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй. Монгол Улсын аюулгүй, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж, хариу арга хэмжээ авах аргачлал, менежментийг боловсруулж буй УОК, ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ-д талархлаа илэрхийлмээр байна. Олон аймаг хөл хорионы дэглэмээ цуцалж, хэвийн амьдралдаа шилжиж тэр дундаа боловсролын байгууллагуудыг нээхийг төлөвлөж байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж буй оновчтой арга хэмжээний илрэл юм.
- Та 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийсэн айлчлалд хамт явсан. Айлчлалын үеэр хоёр тал голлох ямар хэлэлцээр хийсэн бэ?
- 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэгт улсад хийсэн айлчлал нь Ерөнхий сайд Моди 2015 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр эхлүүлсэн хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлснээрээ ач холбогдолтой байлаа.
Хоёр улсын хамтын ажиллагаа соёлын харилцааны ердийн хүрээнээс хальж, эдийн засгийн түншлэлийн шинэ чиглэлүүд болж өргөжсөн ба 1.236 тэрбум ам.долларын газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь үүний нэгэн тод жишээ юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд болсон дээд түвшний чухал айлчлалууд нь бидний харилцааны эрч хүчийг улам бэхжүүлсэн. 2019 оны есдүгээр сард Энэтхэг, Монгол хоёр улсын Сансрын хамтын ажиллагаа, Хөдөө аж ахуйн салбар, Онцгой байдлын газар, Соёлын солилцооны хөтөлбөрийн чиглэлээр гээд Засгийн газрын түвшинд дөрвөн гэрээг үзэглэсэн. Түүнчлэн бизнесийн түвшинд хоёр санамж бичгийг албан ёсоор байгуулснаар манай худалдааны хамтын ажиллагаа өргөжин тэлж, шинэ түвшинд хүрэх боломж нээгдсэн. Өдгөө ЭСЯ-аас Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ (BIT) ба Давхар татвараас хөнгөлөх гэрээ (DTAA) ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын Сонгуулийн хороодын хооронд 2020 оны наймдугаар сард харилцан ойлголцлийн санамж бичиг байгуулаад явж байна.
- Дорноговь аймагт БНЭУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барихаар болсон ба энд энэтхэг инженерүүд ажиллаж байгаа. Уг төслийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгвөл?
- Цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан 1.236 тэрбум ам.долларын өртөгтэй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах Энэтхэг-Монголын хамтарсан бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжиж байна. Төсөл аль хэдийнэ барилгын үе шат руу шилжсэнийг дуулгахад таатай байна. 2021 оны эхний сарын байдлаар Энэтхэгийн JMC компанийн нэгдүгээр баг Сайншандад ирсэн ба тэд инженер, хангамж, барилгын үйл ажиллагааг гүйцэтгэхээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр болон Дорноговь аймгийн удирдлагуудтай газар дээр нь нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн “Монгол Рефинери” ХХК нь лиценз олгогчдын гэрээг боловсруулж дууссаны дараагаар инженер, хангамж, барилгын үйл ажиллагааны хоёр ч тендерийг энэ оны 3, 4-р сард зарлахаар төлөвлөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг тохиролцсон хугацааны дагуу үргэлжлүүлэх боломжтой. Ковидын нөхцөлийг харгалзан JMC нь 2021 оны хавар бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулахын тулд ирэх 1-2 сарын хугацаанд Энэтхэгээс 200 гаруй боловсон хүчнийг тусгай нислэгээр авчрахаар төлөвлөж байна.

- Энэтхэгийн хэдэн иргэн Монгол Улсад амьдардаг болон ихэвчлэн ямар салбарт ажилладаг вэ?
- Монгол дахь Энэтхэгийн нийгэмлэгт харьяалагддаг энэтхэгчүүдийн тоо харьцангуй бага буюу 250-300 орчим байдаг ба тэд энд боломжийн төвхнөж, дор бүрнээ амжилттай явж байна. Тэдний ихэнх нь багш, мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер, мэргэжилтэн, зөвлөх, рестораны бизнес эрхлэгч гэх мэт олон төрлийн ажил эрхэлдэг бөгөөд тэдний дунд монголчуудтай гэр бүл болсон хүмүүс цөөнгүй бий. Монгол дахь Энэтхэг иргэдийн нийгэмлэг нь бидний хувьд хамтын соёл, өв уламжлалын гүүр, хоёр үндэстний найрамдлын хөтөч юм.
- Энэтхэгийн Засгийн газраас олгодог ITEC хөтөлбөрт 3500 гаруй Монгол залуус хамрагдсан гэж сонссон. Ямар хүмүүс уг хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг вэ?
- Тийм ээ, сүүлийн гурван арван жилд ITEC, ICCR тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгт 3500 гаруй монгол мэргэжилтэн тэр дундаа мэдээллийн технологиос авахуулаад финтек, банкны менежментээс эхлээд сансар судлал, төрийн захиргаа, англи хэлний багш, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд гэх мэт олон төрлийн мэргэжилтнүүдийг хамруулаад байна. Хөтөлбөрт хамрагдагсдын дотор төрийн өндөр албан тушаалын болон УИХ-ын гишүүн ч байдаг. ITEC-ийн хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид нийлээд 2019 онд ITEC-ийн Төгсөгчдийн Холбоог байгуулсан ба тэд оюутан залууст Энэтхэгийн тэтгэлгийг сурталчлахыг зорьдог.
2021-2022 онуудад Энэтхэгт суралцах боломжтой 200 орчим тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах бөгөөд Ковидын нөхцөл байдлын улмаас 100 орчим тэргүүлэх сургалтын байгууллагуудын 300 гаруй ангид элсэлт авахын тулд аяллын үеийн дэглэмийг хөнгөвчилсөн. ITEC-ийн богино хугацааны тэтгэлэгт 25-45 насныхан хамрагдах боломжтой ба англи хэлний мэдлэгийг шаарддаг. Мөн өргөдлөө цаимаар бөглөж, дэлгэрэнгүй мэдээлэл, шалгах хуудас, сургалтын шаардлага хангасан эсэх шалгуурыг ЭСЯ-ны https://eoi.gov.in/ulaanbaatar вэбсайтад байрлах “Тэтгэлэг” гэсэн цэсээс хүлээн авах боломжтой. Хөтөлбөрийн талаар илүү ихийг сонирхсон хүмүүс Элчин сайдын яаманд cons.ulaan@mea.gov.in хаягаар хандаж нэмэлт тодруулга авах боломжтой.

- Хоёр улс өнгөрсөн жилийн есдүгээр сард сансарын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр улсад ямар ач холбогдолтой хэмээн та бодож байна вэ?
- Тийм ээ. Сансрын салбарт хамтран ажиллах тухай гэрээг 2019 оны есдүгээр сард байгуулснаар уул уурхайн асар их нөөц, газрын ховор эрдэс баялгийг зохистой ашиглах, боловсролыг сурталчлах, харилцаа холбоо, эрүүл мэндийн теле сүлжээг өргөтгөх, илүү нарийвчлалтай болгох, цаг агаарын урьдчилсан таамаглал, гамшгийн менежментийн чадавхийг сайжруулах гээд сансрын шинжлэх ухааны салбарыг Монгол Улсад хөгжүүлэх үндсийг тавилаа. Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц хиймэл дагуул Мазаалайг 2019 оны тавдугаар сард татан буулгаж, удахгүй болох, монгол хүн сансарт анх удаа ниссэн 40 жилийн ойг угтан энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь цаг хугацааны хувьд олзуурхууштай. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дагалдан явсан МАРСА-гийн монгол залуу эрдэмтэд Энэтхэгийн сансар судлалын эрдэмтэдтэй ISRO-д үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, “MARS-on-Earth” төслийг боловсруулахад хамтран ажиллах боломжийг судалж, мөн Монголын харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх талаар ярилцсан.
- Энэтхэг Монголын хамтарсан дунд сургууль баригдах гэж байгаа талаар та өмнө нь хэвлэлд өгсөн яриандаа цухас дурдсан. Энэ нь хэзээ ажил хэрэг болох вэ?
- Энэтхэг-Монголын найрамдлын сургууль бодит ажил хэрэгт болох гэж буйд баяртай байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Боловсролын яамнаас шалтгаалсан техникийн зарим шалтгааны улмаас бид ажлаа хүссэн хурдаараа дор бүр нь ахиулах боломжгүй байлаа. Харин БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр нар уг асуудлыг хариуцан ажиллаж, бидэнд өнгөрөгч оны 11-р сард Зайсан толгойн бүсэд Энэтхэг-Монголын найрамдлын сургуулийг барих 2.9 га газрыг олгосон. Одоо барилгын зураг төслийг эцэслэхээр хэлэлцэж байна. Санхүүгийн тооцоо, сургуульд тавигдах бусад шаардлагуудыг боловсруулж байгаа ба Ковидын нөхцөл байдал намжсаны дараа ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.