gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөдөө амьдрах уу, хотод амьдрах уу

Нийгэм
2008-05-12
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2008-05-12

Хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдлийн цуваа үргэлжилсээр. Нийгэм шилжих ерээд оноос хөдөө орон нутагт ажлын байр үгүй болж, иргэд амьдрахын эрх даган хүн амын төвлөрөлтэй газар бараадах болсон. Үүний нөгөө талд удаа дараагийн давтамжтай зуд ганд амин зуулгын хэдэн малаа барсан түмэн маань зах зээлээ даган нийслэлийг зорьсоор. Шинэ нийгэмд хөл тавьсан иргэд маань зөвхөн Монголдоо бус хилийн чинад одох болсон гээд ясны нүүдэлчин цустай манайхны хувьд нүүдлийн эрин эхэлсэн гэхэд болно. Нийслэлд шилжин ирэгсдийн 80 орчим хувь нь хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүргийн нугаг дэвсгэрт бууриа засдаг гэсэн мэдээлэл байна. Тус дүүрэгт өнгөрсөн онуудын дундач байдлаар сард 700 иргэн шилжин ирдэг байсан бол энэ онд 400 болж буурчээ. Энэ тоо цаашид ч буурах төлөвтэй байна гэсэн статистик баримт бий. Хүн ам цөөтэйд тооцогддог Дорноговь аймгийн Алтанширээ сумаас жилд 30 хүн шилждэг байсан бол 2008 он гарсаар шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа ажээ. Энэ тухай янз бүрээр л ярьцгааж байна. Зарим нь одоо хот хүрээ шилжих хүн үгүй болсон учраас л тэр гэж байхад нөгөө нэг хэсэ? нь хөдөө орон нутагт иргэдийн амьдрал ахуйг шийдэхэд тодорхой бодлогоор зохицуулж эхэлсэн учраас тэр гэж байна. Юутай ч эцэс төгсгөлгүй их нүүдлийн цуваа түр намжих төлөвтэй. Зарим аймгийн сумынхан Улаанбаатар хотод орон нутгийн оюутан залуучуудын холбоог байгуулж, төрж вссөн орон нутагтаа очиж ажиллахыг уриалж, хөдөө орон нутгийг хамтдаа хөгжүүлэх хөтөлбөр хүртэл гаргачихсан явж байх нь нэгийг бодогдуулна. Гэтэл учир мэдэх хүний хэлж байгаа нь тэр орон нутгийн оюутан залуучуудын холбоо гэдэг чинь цаана нь нэгэн нэр дэвшигч бий гэнэ. Тэгэхээр нэр дэвшигч этгээдийн сонгуулийн шоу болж таарлаа. Тиймээс хөдөө орон нутаг хөгжинө гэдэг өдий ажээ. Өнөөдөр манай хотын удирдлагууднийслэл маань нэг сая иргэнтэй дэлхийн жишиг хот боллоо гээд хөл алдаж байна. Энэ нь хөл алдаад байхаар зүйл мөн үү биш үү. Аль хэдийнэ даац нь хэтэрсэн хүрээний байдал өнөөдөр ямар байгаа билээ. Хөрс шорооны бохирдол, агаарын бохирдол, зам талбай, барилга орон сууц гээд маш олон зүйлийг ярьж болох. Нийслэлд шилжин ирсэн нүүдэлчин цустнууд маань өнөөх л найман зууны тэртээх шиг зах зайдуухан нэгэн газрыг өмчилж өөрийн дураар буйраа засна. Үүний хойно эмх замбараагүй байдал бий болж, номер дугааргүй гудамж талбайд ямар нэгэн тусламж цаг тухайдаа очихгүй гээд нийслэлийн иргэд өөрсдөд нь тулгарч буй асуудал өчнөөн байна. Хамгийн наад зах нь гэхэд төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй өрх олон. Өнгөрсөн онд нийт 10300 өрхийг нэг тэрбум давсан өртгөөр төвлөрсөн цахилгаанд холбож байсан бол энэ жил мөн л энэ хэмжээний өрх лааны гэрэлд аж төрж байна. XXI зууны нийслэл дэнлүү барин амьдарч байна гэвэл ямар ч орны хүмүүс гайхах байлгүй.

Нүүдэлчдийн ирж буйрладаг газар нь Сонгинохайрхан дүүрэг. Энэхүү дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн томоохон хогийн цэг бий. Айлтайгаа хаяа хатган орших хогийн цэг баруун хойноосоо салхитай үед ойр орчмоо бүү хэл нийслэлийг тэр чигээр нь үнсээр булж орхидог. Хүн амын хэт их бөөгнөрөл нь гамшиг авчраад байна. Түүний зэрэгцээ нүүдлээс үүдсэн гамшиг хөдөөд бас байна. Монголын ихэнх аймгийн сумдад нүүрлээд байгаа гамшиг бол балгас төдийхөн нүд хальтрам дүр зураг юм. Сум гэдэг засаг захиргааны нэгжид гуравхан байгууллага л үйл ажиллагаа явуулж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Үүнд эмнэлэг, сургууль, захиргаа гэсэн яалт ч үгүй байх ёстой байгууллагууд зүй ёсоор орж байна. Зарим нэг сумд тарж одсоныг бид мэдэх. Энэ их нүүдэл нь сум орон нутгийг эзгүйрүүлж байна. Хөдөө суманд “40 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд таван сая төгрөгийн өртөгтэй орон сууц барих захиалга авах гэтэл ганц ч иргэн захиалахгүй байгаа нь хөдөөд амьдрах сонирхолтой хүн ховордсоных. Харин сууц захиалах биш байгаагаа зарах гэж шаналж буй бололтой. Өнөөдөр хөдөөдөө боломжийн байр 600-900 мянган төгрөгийн ханштай байна. Тэр бүү хэл өч төчнөөн айлын байшин барилга эзэнгүй агуй шиг л байна.

Тэгэхээр хөдөө орон нутагт иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байгаа гэдэг нь оргүй зүйл юм. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалтын ажил гэж алга. Харин нэмэгдэж байгаа зүйлүүд бол өч төчнөөн өртгөтэй хөшөө дурсгал, сүм суварга л байх шив. Барилга байшин нь хуучирч муудсан байхад түүнийгээ засахгүй хөшөө суврагхан босгож байна гэдэг эрүүл хүний ой тойнд оромгүй зүйл. Хөдөөд нэг иймэрхүү л байна. Үхсэн хүний хөшөө, үхсэн морины хөшөө, сүм суварга түүнийг тойрсон нээлт наадмын ажиллагаа гэсэн шүү хүрээнд сум орон нутгийн ажил өрнөж байна. Ийм байхад сум орон нутгийн ажил урагш ахиж, хөгжихгүй бололтой. Хот хөдөөг хэрсэн нүүдлийн гамшиг ийнхүү хүрээ гадаагүй нүүрлэсээр байна. Бидний багад суурин гэж нэг бригадын төв дээр нүүх чадалгүй өвгөд хөгшид л халуун зунаар хар цайтай сууж байдагсан. Сумын төв маань тийм болчих юм биш байгаадаа. Эрхтэн дархтнуудын сонгуулийн ажлаар дайраад өнгөрдөг суурин гацаа ийм л дүр төрхтэй. Дэлхийн жишиг хотын хэмжээнд хүн амынх нь тоо хүрснээс биш хөгжил цэцэглэл нь өөжиндөө үнэгчилж байгаа нийслэл маань нэг иймэрхүү. Иймээс хөдөөд амьдрах нь дээр үү, хотод амьдрах нь дээр үү болоод байгаа ард түмний минь хувь заяа л хөөрхий байна даа.

С.Ууганбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан