МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖЛЫН ЗАРЫГ ОЛЖ ХАРААД ЭНЭ АЖИЛД ОРОХЫГ ИХ ХҮССЭН

-Юуны өмнө Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Би Нидерландын Апелдорн гэдэг жижиг хотод төрсөн. Гэхдээ би өөрийгөө Утрехтээс ирсэн гэж хэлнэ. Би тэнд их сургуульд сурч, эхнэртэйгээ танилцаж, мөн том охин маань төрсөн юм. Утрехт бол эртний түүхтэй, сонирхолтой хот. Мөн эртний болон орчин үеийн уран барилга хосолсон үзэсгэлэнтэй хот. Мянга мянган оюутан Утрехтэд суралцдаг. Хотын төвдөө бүх зүйлс нь явган явах зайнд байдаг нь их амар.
Би хүүхэд байхдаа хоол хийж сурсан. Учир нь ээж, аав маань хөвгүүд гэрийн ажилд тусалдаг байх ёстой гэж үздэг. Бид ах, дүү гурвуулаа, 4, 5 настайгаасаа эхлэн гал тогооны ажилд туслан, гэрээ цэвэрлэдэг байв. Миний бодлоор энэ нь ч зөв. Би одоо ч хоол хийх дуртай. Гэхдээ ажлын өдрүүдэд амждаггүй тул амралтын өдрөөр л хоол хийдэг. Азаар эхнэр маань бас хоол хийх дуртай.
Миний бас нэг сонирхол бол тулааны урлаг. Намайг оюун санааны болон бие бялдрын хувьд хурцалж байдаг юм. Би оюутан байхдаа анх каратэгээр хичээллэж эхэлсэн. 25 жилийн өмнөх явдал л даа. Харин сүүлийн арваад жил Тай кикбоксоор хичээллэж байна. Улаанбаатарт Гаруда гэж газар бий. Долоо хоногт найман цагийн бэлтгэл хийдэг. Өдөр бүр ажлаа тараад бэлтгэлдээ очдог юм. Бэлтгэл тараад гэртээ харихад сэтгэл санаа их сайхан тайвширчихдаг. Хэдий ядардаг ч, дасгалын ядралт таатай байдаг.
Би хоёр охинтой. Тэд ч бас Жиу Жицу, Тай кикбокс зэрэг тулааны урлагаар хичээллэдэг. Миний бодлоор хүүхдэд тулааны урлаг их хэрэгтэй, ялангуяа охидод. Тэд өөртөө итгэлтэй, сахилга баттай болохын зэрэгцээ өөрийгөө хамгаалж сурдаг. Охид маань гадуур гарахад би санаа зовдоггүй. Биеэ хамгаалах чадвар бол амьдралд их хэрэгтэй ур чадвар гэж би боддог.
-Та өмнө нь Азийн хэд хэдэн оронд ажилласан гэсэн. Танд Азид амьдрах нь илүү санагддаг уу?
-Зүгээр л ингэж таарсан юм. Би биологийн чиглэлээр сурч, хүрээлэн буй орчны бохирдлоор мэргэшсэн. Докторын судалгааны ажлаа Индонезид хийсэн. Тэнд байхдаа хөгжиж буй орнуудад Нидерландыг бодвол байгаль орчны тулгамдсан асуудал хавьгүй их байгааг олж харсан юм. Докторын зэргээ хамгаалсны дараа би уур амьсгалын өөрчлөлт, ойн нөөцийн хомсдол, усны бохирдол зэрэг асуудлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж Ахуйн Байгууллагад ажиллаж, арваад жилийг Азид өнгөрөөсөн.
Дараа нь Нью-Йоркт НҮБ-ын Хүүхдийн Сангийн төвд ажиллаж эхлэх үедээ дараагийн очих газар минь Африк байж магад гэж таамаглаж байв. Гэхдээ би НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн ажлын зарыг олж хараад, энэ ажилд орохыг их хүссэн. Энэ ажил надад удирдах ажил хийхийн зэрэгцээ орчны бохирдлын талаарх мэдлэгээ ашиглах боломж байлаа. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Захирал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал нар намайг энэ ажилд тохирох хүн гэж үзэн Монголд томилсонд их баяртай байдаг.

-Монгол яагаад таны анхаарлыг татав?
-Үүнд хоёр шалтгаан байсан. Арваад жилийн өмнө эхнэр бид хоёр Бангкокт амьдарч байхдаа Монголд аялах хөтөч ном худалдаж авсан юм. Дэлхий дээрх хамгийн онцгой газруудын нэг учраас бид Монгол руу аялахыг их хүссэн. Гэхдээ Монголд ирж амжаагүй.
Хоёр дахь шалтгаан нь агаарын бохирдол байсан. Би НҮБ-ын Хүүхдийн Сангийн төвд уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тухайн үед би агаарын бохирдлын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сан илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан.
Тэнд байх үедээ Монгол дахь агаарын бохирдлын аюултай нөхцөл байдлын талаар сонсож, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд дэмжлэг үзүүлж эхэлсэн. Агаарын бохирдлын асуудал туйлын хүнд, маш олон хүүхэд, жирэмсэн эхчүүд агаарын бохирдлын улмаас хохирч байсан. Тиймээс хувь хүний хувьд мөн мэргэжилтний хувьд Монголд ажиллаж амьдарч, танай түүх соёлтой танилцахыг хүссэн юм.
-НҮБ-тай ажил амьдралаа холбосон түүхээ танилцуулахгүй юу?
-2004 оноос хойш НҮБ-ын гурван байгууллагад ажиллажээ. Залуу мэргэжилтнүүдийг НҮБ-ын системд орж ажиллахыг дэмждэг хөтөлбөрийн хүрээнд зарласан Нидерландын Засгийн газраас санхүүжилттэй нэг ажлын зар гарсан юм. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагад усны чанарын шинжээчийн ажил байсан. Энэ ажилд орсноор би НҮБ-тай холбогдсон.
Хэдэн жилийн дараа би Бангкок руу нүүж, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын бүсийн төвд ажиллах болсон. Азийн олон орны усны чанарын асуудлаар ажилласан. Дараа нь Индонез дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж эхэлсэн дээ.
Индонезийн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Бангкок дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Бүсийн төвд шилжин ажиллаж, уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар ажиллах болсон. Тэгж байтал НҮБ-ын Хүүхдийн Сан Уур амьсгалын Зөвлөхийн ажлын байр зарласан юм. Би энэ ажлыг их сонирхсон. Энэ ажилд орвол олон орныг хамран ажиллахын сацуу хүүхдэд хамааралтай байгаль орчны асуудлаар ажиллах боломжтой байлаа. НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн 130 гаруй оронд төлөөлөгчийн газартай, нийт 16,000 гаруй ажилтантай. Тиймээс хамрах цар хүрээ нь үнэхээр өргөн. Тэндээс би Монголд ирсэн.
НҮБ-д ажиллахын нэг онцлог нь бид байнга өөр улс орон руу нүүж байдаг. Манай гэр бүл бол дэлхийн нүүдэлчид. 3-4 жил тутамд манай гэрийн үүдэнд ачааны том чингэлэг ирж, бид хамаг юмаа ачаад дахин нүүдэг юм. Ингэж ойр ойрхон нүүх нь давуу бас сул талтай. Нэг талаас бид олон газар үзнэ, бусад улсуудын сайхан байгалийг харж, соёл, ахуйтай нь танилцдаг. Мөн дэлхийн өнцөг булан бүрд найз нөхөдтэй болно. Гэхдээ заримдаа хэцүү. Жишээ нь Бангладеш амьдрахад хэцүү улс. Үе үе гудамжинд бөмбөг дэлбэрдэг, хүчирхийлэл ихтэй, маш их ядууралтай байв. Өдөр харсан аймшигтай зүйлийн улмаас шөнө унтаж чадахгүй тохиолдол бий.
Нөгөө талаас нэг улсад хэсэг ажиллаад буцахдаа найз нартаа баяртай гэж хэлэх их хэцүү. Тэгээд шинэ газар томилогдон ирэхэд чи гар утасны дугаар авч, гэртээ интернет холбуулах, шинэ найз нартай болох гээд бүхнийг дахин эхлүүлэх хэрэгтэй. Нийгмийн амьдралаа шинээр эхлүүлнэ гэсэн үг юм. Манай гэр бүл одоо энэ бүхэнд дассан.
Ялангуяа томилолтын сүүлийн сарууд хамгийн хэцүү байдаг. Бүх хүнд баяртай гэж хэлэхийн сацуу юмнуудаа баглах гэх мэт ажлын улмаас их завгүй болдог. Азаар эхнэр маань арын ажлыг бүрэн хариуцдаг болохоор би ажилдаа л анхаарч, дараагийн ажилдаа бэлтгэдэг. Ингээд шинэ улсад ирээд эхний гурван сарыг төвхнөхөд зарцуулдаг. Энэ бол амархан. Харин нийгмийн амьдрал, холбоо сүлжээг худалдаж авч чадахгүй шүү дээ.
Эхнэр бид хоёр олон жилийн туршлагаар үүнийг шийдэх аргаа олсон. Эхнэр маань шинэ газар ирээд хамгийн түрүүнд илтгэх урлагийн клубын гишүүн болж, хүмүүстэй их хурдан танилцдаг. Улаанбаатарт ч бас ингэсэн. Ийм клубт явдаг хүмүүс ярих дуртай байдаг болохоор илүү амар байдаг. Харин би томилогдож ирэнгүүтээ хамгийн түрүүнд тулааны урлагаар хичээллэх газраа хайдаг. Бэлтгэл хийх явцдаа бусадтай танилцан, тухайн газрын хүмүүстэй холбоо үүсгэж эхэлдэг.
Мөн бидэн шиг гадаад гэр бүлийн гишүүд бие биетэйгээ маш ойр дотно байх хэрэгтэй. Учир нь бидэнд тусалж дэмжих хамаатан садан, найз нөхөд маань дэргэд байхгүй. Тиймээс гадаад улсад ажиллаж, амьдрах нь хүн бүрд тохирох зүйл биш.

ӨНГӨРСӨН ОНООС ХОЙШ НИЙСЛЭЛЧҮҮД МАШ МУУ АГААРААС МУУ АГААР РУУ Л ШИЛЖЛЭЭ

-Танай гэрийнхэн таны ажлын энэ онцлогийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тэд Монголд их аз жаргалтай байгаа. Америкт амьдарч байснаасаа ч илүү сайхан байгаа. Охид маань Улаанбаатар дахь Олон улсын сургуульд сурдаг. Харин АНУ-д тэд улсын сургуульд сурч байсан. Сургалтын хувьд сайн ч амьдралын хэв маяг, түүх соёлын ялгаанаас болоод охид маань тэндхийн хүүхдүүдтэй дотносож чаддаггүй байв. Харин энд өөрсөдтэйгөө адилхан гадаад хүүхдүүдтэй хамт сурдаг. Тэд нэг нэгнээ илүү сайн ойлгодог. Мөн тэд энд их эрх чөлөөтэй байж чаддаг. Найз нартайгаа хүссэн газар руугаа явж болно. Улаанбаатар аюулгүй хот. Харин одоо КОВИД-ийн улмаас нөхцөл байдал нэлээн хэцүү болсон. Улаанбаатарын бүх хүүхэд адилхан нөхцөлд байна.
-Агаарын бохирдлын мэргэжилтний хувьд та Улаанбаатарын агаарын чанарын талаар юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, агаарын бохирдол зөвхөн нийслэлд төдийгүй, аймгийн төвүүдэд ч их байна. Баянхонгор, Ховд, Өмнөговь зэрэг аймгийн төвүүд маш их утаатай. Агаарын бохирдол зөвхөн нийслэлд л тулгамдсан асуудал биш. Хоёрдугаарт, Улаанбаатарын хувьд сайн, муу хоёр мэдээ бий. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор мэдэгдэхүйц буурсан нь сайн хэрэг. Гэсэн ч агаарын чанарын зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхийн тулд агаарын бохирдлыг дахин нэлээд хэмжээгээр бууруулах шаардлагатай.
Агаарын бохирдол 50 хувиар буурсан байж магадгүй. Би үүнд итгэлтэй биш байна. Үнэхээр тавин хувиар буурсан байсан ч дахиад 45 хувиар буурч байж агаарын чанар зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрнэ. Өнгөрсөн оноос хойш нийслэлчүүд маш муу агаараас муу агаар руу л шилжлээ. Энэ нь ахиц мөн. Гэвч гэр хороололд агаарын бохирдол өндөр хэвээр. Ерөнхий сайд энэ онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах амлалт өгсөнд би их талархсан. Гэхдээ энэ зорилгод яаж хүрэх вэ? Учир нь сайжруулсан түлшийг үргэлжлүүлэн түлснээр агаарын бохирдол буурахгүй гэдэгт би итгэлтэй байна. Бохирдолтой тэмцэх цорын ганц арга бол нийслэлд нүүрс түлэхийг бүрэн зогсоох. Тэгэхээр цахилгаан халаалт руу шилжих ганц л хувилбар бий гэсэн үг. Энэ нь эрчим хүчний хэрэглээг өсгөнө. Одоогоор үүнийг хэрэгжүүлэх хэцүү ч боломжтой.
Хоёр жилийн өмнө бид Баянхонгор аймагт туршилтын төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Монгол гэрийн дулаалгыг сайжруулан, цахилгаан халаалттай болгосон юм. Өнгөрсөн өвөл энэ ажлыг 200 өрхөд хэрэгжүүлэн, үр дүнд хүрсэн. Гэр хорооллын цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлснөөр эдгээр өрх цахилгаандаа нүүрснээс бага мөнгө төлж байгааг тогтоосон. Цахилгаан халаалттай болсноор гэр нь цэвэрхэн, шөнө босож галлах шаардлагагүй тул иргэд их сэтгэл хангалуун байсан. Гэрийн дулаан 21 хэм байхаар хүүхдүүдэд ч тухтай. Цахилгаан халаалт бол орчин үеийн шийдэл. Тэдгээр айлууд бүгд гэртээ дулаан хэмжигчтэй. Халаалт нь зарим орон сууцныхаас ч илүү дэвшилтэт. Харин Улаанбаатарт орон сууцны айлуудад дулаан хэмжигч байдаггүй.
Тэгэхээр цахилгаанаар халаах хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой. Бид үүнийг баталсан. Харин одоо энэ шилжилтийг хурдан хийх улс төрийн шийдвэр л хэрэгтэй. Үүний тулд Засгийн газар, олон нийтийн дэмжлэг их чухал. Мөн хувийн хэвшил ч энэ төсөлд оролцон, ашигтай бизнес боломж гэж харах ёстой. Гэрийн дулаалга, цахилгаан халаагуурын үйлдвэрлэл ногоон ажлын байрууд бий болгоно. Энэ төсөл зөвхөн байгаль орчинд төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд ч тустай. КОВИД 19-ийн улмаас эдийн засагт хүндрэл үүссэн энэ өдрүүдэд бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх нь зөв. Энэ бол бидний онцгой анхаарах төсөл мөн.

ХАМГИЙН ЯДУУ БҮЛГИЙН ОРЛОГЫН 12 ХУВИЙГ НИЙГМИЙН ХАЛАМЖ БҮРДҮҮЛСЭН НЬ ЦОЧИРДОМ ӨНДӨР БИШ

-Монгол Улс халамжийн орон боллоо, халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл их боллоо. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, нийгмийн хамгааллын зөв тогтолцоотой байх нь чухал. Энэ нь суурь асуудал. Нийгэм дэх хамгийн их тусламж хэрэгтэй хэсэгт хүрэх нь нийгмийн халамжийн зорилго юм. Бусад улсуудтай харьцуулахад Монголын нийгмийн халамжийн тогтолцоо их сайн. Та бүхэн үүнд талархах хэрэгтэй. Зөвхөн өөрийн улсын хүрээнд харахаар энэ мэт давуу талаа мэддэггүй.
Халамж хавтгайрсан уу гэдэгт хариулахын тулд судалгаа, тооцоог харах хэрэгтэй. АХБ-ны хийсэн судалгаагаар насанд хүрэгсдийн орлогын дунджаар 4 хувь нь нийгмийн халамжийн орлогоос бүрдэж байна. Ердөө л 4 хувь. Харин хамгийн ядуу бүлгийнхний орлогын 12 хувийг нийгмийн халамж бүрдүүлжээ. Энэ тоо цочирдом өндөр биш. Иймд халамж хавтгайрлаа гэх нь үндэсгүй.
Гэхдээ нийгмийн халамжийг илүү үр дүнтэй болгох арга замуудыг нэвтрүүлэх нь чухал.
Нийгмийн халамж тэтгэмжийн нийт 70 орчим хөтөлбөр бий. Энэ нь тооны хувьд их тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эдгээрийг илүү оновчтой болгон, заримыг нь нэгтгэн, зорилтот бүлэг рүү л чиглүүлнэ гэдэгт итгэж байна.
-Хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Энэ талаар улс төрчдийн дунд болон нийгэмд маргаан байдаг. Улсын төсвийн нөхцөлөөс үүдэн зарим хүн халамжийн бодлогыг шүүмжилдэг.
-НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдэд зориулсан нийгмийн хамгааллын арга хэмжээ, мөнгөн тэтгэмж тусламж нийтлэг байх нь хүүхдийн эрхэд нийцнэ гэж үздэг. Нийтлэг гэдэг нь амьжиргааны түвшин, өрхийн орлогоос үл хамааран хүүхэд бүрийг жигд хамруулна гэсэн үг юм. Үүнийг халамж гэж үзэх нь буруу. Энэ бол хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт. Хүүхдэд хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байдаг нь нэгэнт батлагдсан. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар бага насны хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалт эргээд 10-15 дахин илүү өгөөжтэй байдгийг харуулсан. Бага насны хүүхдүүдтэй өрхүүд хүүхдийнхээ суурь хэрэгцээг хангах хэмжээний тогтмол орлоготой байх ёстой.
Мөн хүүхдийн мөнгийг яагаад 100 мянган төгрөг болгож нэмснийг ойлгох нь чухал. КОВИД-оос өмнө 20 мянган төгрөг байсан. Цар тахлын аюул анх дэгдэх үед энэ нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байсан. Өрхүүдийн санхүүд томоохон хямрал нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн нэгдүгээр сард бид таамаглаж байв. Ингээд бидний зөвлөмжийн дагуу Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Би одоо ч энэ шийдвэр зөв гэдэгт итгэдэг.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРГЭЭД 10-15 ДАХИН ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ БАЙДАГ

АХБ-ны судалгаагаар Засгийн газраас цар тахлын үед өрхүүдэд зориулан нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол 2018 онд 28.4 хувь байсан ядуурлын түвшин 36.7 хувьд хүрэх байсныг харуулсан. Бүх хүүхдэд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үр нөлөөтэй арга гэж дүгнэсэн юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмж дангаараа ядуурлыг 24.9 хувь болгон, цар тахлаас хамаарсан ядуурлыг бууруулахаар байна. Энэ хөтөлбөрийн ачаар Засгийн газар ядуурал нэмэгдэхээс сэргийлж чаджээ.
Бид цаашид хүүхдийн мөнгө, түүний хэрэглээний талаар баримт нотолгоо бий болгохоор ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг эцэг эхчүүд хүүхдэдээ, өрхийн хэрэглээндээ зарцуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр зарим эцэг эх согтууруулах ундаа авдаг гэж мэдээлдэг. Нотолгоогүйгээр хүүхдэд зориулсан хамгийн сайн хөтөлбөрийг ийнхүү үнэлэх нь буруу. Хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн олгохыг шийдэхийн тулд их болгоомжтой байж, тооцоо судалгаанд үндэслэх хэрэгтэй. Бодлогын шийдвэрт ам дамжсан яриа нөлөөлөх ёсгүй. Энэ онд дэлхийн олон оронд иргэдэдээ мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Ихэнх ээж аав энэ мөнгийг хүүхдийнхээ төлөө зөв зүйлд зарцуулсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Бүх ээж аав хүүхдэдээ хайртай. Хүүхдээ үл хайхардаг, буруу зүйлд зарцуулдаг гэх мэт онцгой тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Хэдхэн муу жишээнээс улбаалан хөтөлбөрийн амжилтыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Үүний оронд тэдгээр цөөн тохиолдлыг илрүүлэн, тэдэнтэй тулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл зөв зүйл хийж буй олонх буруу зүйл хийдэг цөөнхийн улмаас шийтгүүлэх ёсгүй. Цаашид тоон мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж, бодит байдлыг харснаар энэ хөтөлбөрийг илүү оновчтой болгох боломжтой.
-НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн онд есөн настай охин эцэгтээ хэрцгийгээр зодуулж, амиа алдсан. Ой гарантай хүүг мөн л хойд эцэг нь хэрцгийгээр хөнөөжээ. Хүүхдийн эсрэг энэ мэт хүчирхийллийг таслан зогсоохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
-Ийм мэдээ сонсох үнэхээр зүрх шимширмээр. Хүн итгэхээргүй хэргүүд гарч байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл маш том асуудал. КОВИД гарснаар хүчирхийллийн нөхцөл байдал улам дордож байна.
Гэхдээ энэ нь цоо шинэ үзэгдэл биш. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоохын тулд бид олон жилийн турш авч хэрэгжүүлсэн ажил, арга барилаа эргэж харах цаг болжээ.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлснээр хүүхдүүдээ хуулийн зохих шат дамжлагын дагуу хамгаалж чадна. Энэ асуудалд хандах бидний хандлага зөв байвал хуулийн шат дамжлагууд ч зөв байна. Жишээ нь, хүчирхийллийг мэдээлэх тогтолцоо сул, эрсдэлтэй хэвээр байна.
Хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажиллах цагдаа нарын орон тоог нэмсэн нь сайн хэрэг. Гэхдээ нийгмийн ажилтны тоог нэмэхэд томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэд ачаалал ихтэй ажилладаг. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд асуудлыг бүхэлд нь харж, хөрөнгө оруулах шаардлагатай.
Үүний сацуу нийгэм дэх буруу ойлголт, хандлагыг өөрчлөх ёстой. Хүүхдээ зодох гэх мэт хүүхдийн эсрэг хүчирхийллийг байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг. Зургаан настай хүүхдийг сахилгагүйтлээ гээд зодох эсвэл өшиглөх нь маш түгээмэл байна. Хүүхдийн буруу байсан гэдэг. Нийгэмд бат бөх оршсоор байгаа энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөхгүй бол хүүхдүүд эмнэлэгт хэвтэх эсвэл амь насаа алдталаа хүчирхийлэлд өртсөөр л байна. Голдуу эрэгтэйчүүд хүүхдийг хэрцгийгээр зоддог. Тэд яагаад ингэж байна вэ? Тэдний энэ зуршил юунаас үүдэлтэй вэ? Тэд бас багадаа зодуулдаг байсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийн хувьд хүүхдэд бие махбодын хүчирхийлэл үзүүлэх нь энгийн зүйл. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдийг үхтэл нь зодсон байдаг. Тэгээд дараа нь “Би юу ч санахгүй байна” гэж мэдүүлдэг.

ЗАСГИЙН ГАЗАР ЦАГААН АРХИНЫ ҮНИЙГ ХЭД ДАХИН НЭМЭХ ТАЛААР БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд согтууруулах ундаа нэг гол хүчин зүйл юм. Харамсалтай нь Монголд архины үнэ маш хямд байдаг нь хачирхалтай. Засгийн газар цагаан архины үнийг хэд дахин нэмэх талаар бодолцох хэрэгтэй. Хоёр эсвэл гурван хундага дарс уугаад, найз нартайгаа нэг оройг өнгөрөөх бол өөр асуудал. Харин зарим нь архи уун, согтдог. Архи хямд тул тэд дахин нэг шилийг авдаг. Гудамжинд согтуу хүн явах нь энгийн үзэгдэл. Энэ бүхнээс харахад хүүхэд хамгааллын тогтолцоо хэврэг байна.
-Танай цахим хуудсанд 10-14 насны хүүхдүүдийн дунд төрөл бүрийн хэлбэрээр амиа хорлох үйлдэл 2013 оноос хойш 5 дахин нэмэгдсэн гэжээ. Дэгдэж дэрвэн, тоглож наадахаас өөрийг бодох ёсгүй насандаа хүүхдүүд ийм үйлдэл хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Амиа хорлоход хүргэдэг учир шалтгаан нь юу байдаг юм бол?
-Бид энэ судалгааг 2013 онд хийж эхэлсэн. Үнэхээр цочирдом тоо гарсан гэдэгтэй би тантай санал нийлнэ. Энэ судалгааны үр дүнгийн талаар танил Монголчууддаа хэлтэл надад итгээгүй. Үнэндээ тэд итгэхийг хүсээгүй байх. Өсвөр насныхны амиа хорлолт маш их байгаа нь тодорхой болсон.
Тоо бүртгэлд тэдний үхлийг өөр өөрөөр тайлагнадаг. Автобусны өмнө халтирсан, цонхноос унаж нас барсан зэргээр бүртгэчихдэг. Заримыг нь аллага, заримыг нь осол байсан гэж дүгнэдэг. Цаашид хэрхэн бүртгэхээ шийдэх хэрэгтэй. Бид судалгааг цааш үргэлжлүүлнэ. Амиа хорлолтын тооноос гадна учир шалтгааныг ч тогтоох шаардлагатай.
Өсвөр үеийнхний дунд нэгнээ дээрэлхэх явдал түгээмэл байна. Энэ нь хүүхдүүдэд ихээхэн дарамт болдог. Мөн өсвөр насныхан болон эцэг эх хоорондын харилцаанд үл ойлголцол их байна. Энэ нь олон гэр бүлд том сорилт болдог. Түрүүн дурдсанчлан хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь хүүхэд том болсны дараа ийм байдлаар илэрч болзошгүй. Бие махбодын хүчирхийллээс гадна үг яриагаар хүүхэд рүү дайрч давшлахад сэтгэл зүй нь их гэмтдэг.
Үе тэнгийнхний дарамт гадуурхал, гэр бүл дэх таагүй харилцаа өсвөр насныхны амиа хорлолтын хоёр гол шалтгаан гэж би бодож байна. Иймд энэ чиглэлийн ойлголт мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Мөн гарц шийдэл мэдээж чухал.
Бид өсвөр насныхныг амьдрах арга ухаанд сургах, нийгмийн амьдралд татан оролцуулах, өөртөө итгэх итгэлийг нь дэмжих ажлуудыг хийдэг. КОВИД-ын улмаас Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан илүү өргөн хүрээнд ажиллаж байна. Өсвөр үеийнхэнд зориулсан, нийгмийн эргэх дэмжлэгийн хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, загварыг боловсруулж байна. Нийгмийн ажилтнууд, сэтгэл судлаачдыг сургалтад хамруулна. Энэ хөтөлбөр өсвөр насныхан, хүүхдүүдэд уур бухимдлаа удирддаг болоход нь тусалж, тэднийг дэмжсэн орчин бүрдүүлж, улмаар амиа хорлолтыг бууруулна гэж найдаж байна.
-Та бүхэн “Монгол контент” компанитай хамтран видео хичээлүүдийг цоо шинээр хийж байна. Эдгээр хичээлийг ямар стандартын дагуу хийж байгаа вэ? Өмнөх цахим хичээлүүдээс ямар сургамж авсан бэ?
-Бид энэ төслийг дижитал суралцахуй гэж нэрлэсэн. Өнгөрсөн өвөл танхимын сургалт зогсоход Засгийн газар теле хичээлийг олон сувгаар нэн даруй эхлүүлсэн. Харин одоо бид теле хичээлийн дараагийн үе рүү шилжиж байна. Өнгөрсөн хичээлийн турш хүүхдүүд теле хичээлд ямар байдлаар оролцсон талаарх судалгааны тайлан гарсан юм. Тус тайланд нийт сурагчдын тал нь теле хичээлээ үзсэн гэсэн байв. Үлдсэн тал нь хичээлээ үзээгүй байна гэсэн үг. Хүүхдүүдийн тал нь теле хичээлээ хагас дутуу үзсэн нь том асуудал. Тайланд дурдсанаар дийлэнх хүн теле хичээлийн агуулгад сэтгэл хангалуун байсан нь сайн хэрэг. Тус тайлан олон дүгнэлт гаргасан. Ихэвчлэн орон нутгийн хүүхдүүд теле хичээлээ цагт нь үзээгүй, гэхдээ тэд ухаалаг утастай. Иймд дараагийн хичээлүүдийг телевизийн дэлгэцийн хэмжээнд тааруулах уу эсвэл гар утасны дэлгэцэнд үү гэсэн асуулт үүссэн. Мөн хүүхдүүд гар утаснаас гадна таблет, компьютер ч ашигладаг юм байна. Гэтэл ядуу өрхүүд телевизгүй байх жишээтэй, ялангуяа гэр хороололд болон малчин өрхийн хүүхдүүд тогтсон хуваарийн дагуу хичээлээ үзэхэд хүндрэлтэй байсан зэрэг дүгнэлт тайланд туссан.
Эдгээр хүүхдүүдэд хичээлээ давтаж үзэхэд хүндрэлтэй байна. Бид үүнийг сайжруулах ёстой. Бид ашигладаг хэрэгслүүдийнхээ талаар бодож, хичээлийн хэлбэр, агуулгыг илүү сонирхолтой болгох хэрэгтэй байна. Шинэ хичээлүүдийг илүү сонирхол татахуйц байхаар бүтээсэн. Найман настай хүүхэд телевизээр математикийн хичээлд суралцах хэцүү шүү дээ. Эдгээр хичээл үндэсний хөтөлбөртэй уялдсан. Агуулгаас гадна хэлбэр зохиомж чухал болохоор энэ ажлыг мэргэжлийн зураач, дизайнер, хөгжүүлэгчид гүйцэтгэж байна.
Нийт 104 жишиг хичээл бүтээнэ. Хэдий эдгээр нь үндэсний хөтөлбөрийг бүрэн агуулаагүй ч бид зөв эхлэлийг нь тавилаа. Үндэсний хөтөлбөрийг цогцоор нь харуулсан хичээл бүтээхийн тулд илүү хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ямар ч гэсэн ч цар тахлын өдрүүдэд бид шинэ платформоо эхлүүллээ.
-Төгсгөлд нь та Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олныхоо талаар ярихгүй юу?
-Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд 50 гаруй хүн ажилладаг, дөрөв нь гадаад бусад нь монгол ажилтнууд. Манай хамт олны хамгийн залуу нь 26-тай, хамгийн ахмад нь 60 настай. Гурван өөр үеийнхэн хамт ажилладаг. Ахмад үеийнхэн голдуу ОХУ-д суралцсан байхад дараагийн хоёр үеийнхэн АНУ, Австралид сурсан. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, нийгмийн бодлого, цэвэр агаар, мэдээлэл харилцаа, ус, ариун цэврийн хөтөлбөрийн багууд болон үйл ажиллагааны хэлтэс бий.
Би энэ хамт олонтой ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Удахгүй Монголоос явах үед надад хэцүүхэн байна. Энэ хамт олон миний ажиллаж байсан хамгийн шилдэг баг. Би хэтрүүлээгүй шүү. Мэргэжлийн, хүсэл эрмэлзэлтэй, сайн зохион байгуулалттай бас хөгжилтэй хамт олон. Эдгээр хүчин зүйлс биднийг улам ойртуулсан гэж би боддог. Жишээ нь КОВИД-ын нөлөөгөөр бид илүү ойр дотно болж, өмнөхөөс илүү өндөр бүтээмжтэй ажиллаж байна.
Би ирэх онд Азербайжан руу нүүнэ. Энэ бол миний хувьд шинэ газар учир би их баяртай байна. Тиймээс сурах, судлах боломж их гарах бөгөөд шинэ багтайгаа хэрхэн ажиллахаа судалж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Гэрэл зургуудыг Э.Батзавъяа, Д.Жавхлантөгс