ХХАА-н сайд Ц.Ганхуяг суудалтайгаа үлдэх эсэхийг өнөөдрийн чуулганаар шийднэ. Түүнд үнийн өсөлтийг зогсоож чадаагүй гэсэн “ял” тохоогдоод байгаа билээ. Энэ асуудлыг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Эрдэнэбүрэн нар сөхөж, түүнийг сайдаас огцруулах шаардлагыг УИХ-д тавьсан юм. Харин өнгөрсөн хугацаанд олонхийн үзэл бодол Ц.Ганхуягийн талд байлаа. Тухайлбал, яг долоо хоногийн өмнө байгаль орчны байнгын хороогоор сайдыг огцруулах тухай хэлэлцсэн. Энэ хуралдаанд гишүүд ХХАА-н сайдыг үнийн өсөлтөөр дулдуйдаж огцруулах буруу гэсэн нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлцгээв. Дараа өдөр нь ч гэсэн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр үнийн өсөлтийн тухай мэдээлэл хийх үеэрээ Ц.Ганхуягийг өмгөөлсөн. Тодруулбал, үнийн хөөрөгдөл нь ХХАА-н сайдын алдаа биш гэдгийг хэлсэн. Дээрх хандлагаас харахад Ц.Ганхуяг сайдын “сэнтий”-тэйгээ үлдэх магадлал өндөр байгаа.
Тэгвэл шаардлагыг санаачлагч З.Энхболд гишүүн чуулганаас өмнө гишүүдийн санаа бодлыг эргүүлэхээр чармайх болов. Тэрбээр, амралтын өдөр буюу өнгөрсөн бямба гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, ХХАА-ын сайдыг огцруулах тухай ээлжит ухуулгаа хийлээ. “С.Баярын толгойлсон Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд даруй хагас жил болжээ. Энэ хугацаанд таван төгөлдөршлийг хэрэгжүүлнэ хэмээн амласан Ерөнхий сайдын мөрөөдөл өдөр ирэх тусам бүдгэрч байна. Үүний хамгийн тод жишээг үнийн хөөрөгдлөөс харж болно. Тухайн үед Ерөнхий сайд хийгээд ХХАА-н сайд нар үнийн өсөлтийг хязгаарлах тухай ам гарч байсныг ард түмэн мартаагүй. Гэвч өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадах боллоо. Тиймээс Ардчилсан намын гишүүдийн зүгээс үнийн хөөрөгдлийг зогсоож чадаагүйнх нь төлөө салбар хариуцсан сайдыг нь огцруулах шаардлагыг тавиад байгаа.
Гэтэл МАХН-ынхан шаардлагыг улстөржүүлж, үнэ тогтворжоогүйн буруутнаар УИХ, тэр дундаа АН-ыг тодруулах болсон нь зөөлнөөр хэлэхэд ичгэвтэр хэрэг юм” гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Ганхуяг сайдаас сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авав.
-Ерөнхий сайд үнийн өсөлтөд Ц.Ганхуяг сайдыг буруугүй гэж хэлсэн. Үүнд АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Ямартай ч бид тодорхой жишээн дээр тус салбарын сайдыг нь огцруулах шаардлагыг тавьсан. Тухайлбал, хямд үнээр татваргүй орж ирсэн 40 мянган тонн гурил иргэдэд өндөр үнээр зарагдсан. Угтаа хямдхан үнээр иргэдийн гар дээр очих тохиролцоотой байсан шүү дээ. Гэтэл 40 мянган тонн гурил гааль хавиар дарагдаж байгаад л Цагаан сарын өмнө хэрэглэгчдэд өндөр үнээр зарагдсан. Гэтэл энэ явдалд ХХААЯ-наас огтхон ч хяналт тавиагүй. Сайдыг нь огцруулахад энэ жишээ л хангалттай.
-”Роснефть”-ээс манайд 100 ширхэг ШТС барьж, шатах тослох материал болон бензиний үнийг тогтвортой үнээр зарах санал тавьсан. Харин танай нам эрс эсэргүүцэж байгаа. Яагаад?
-С.Баярын “Роснефть”-ийн бизнес төлөвлөгөөнд нь дэндүү санаа тавиад байна. Үүнийгээ шатах тослох материалын үнийн өсөлтийг зогсоох арга зам гэж хэлнэ лээ. Хэрэвзээ бид “Роснефть”-ийн “тулгалтыг” хүлээж авбал, том алдаа болно. Дотоодын нефтийн бүх жижиглэнгийн бизнес эрхлэгчид шахагдаж дампуурна. Ингээд л бид “Роснефть”-ээс бүрэн хараат болох болно. Эцэст нь дуртай үедээ өндөр үнэ тулгавал бид яаж ч чадахгүй. Иймд АН энэ саналыг дэмжихгүй.
Ц.Бат