gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Алтанхуяг: ХҮН, ИЗНН, Шинэ намуудын эвсэл АН-д “сүйрэл” авчрах гэж байна

Б.Азбаяр
Нийгэм
2024-03-22
46
Twitter logo

АН-ын Үндэсний бодлогын хороо маргааш буюу энэ сарын 23-ны өдөр хуралдаж, намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ.

Тус өдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат,  АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нар мэдээлэл өгч байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Өнөөгийн АН-ын удирдлагын унтаа байдал, сул дорой байдлыг эсэргүүцэж нэг жил болж байна. АН-ын дарга сонгогдоод яг нэг жилийн хугацаа болсон. Нэг жилийн хугацаанд  ямар ажлууд хийв гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Ямар ч ажил хийгээгүй 360 хоног өнгөрлөө. Энэ хоногуудад АН сөрөг хүчний байр сууринд ч байж чадсангүй. АН-ын бүх шатанд ажил тэг зогсолттой байгаа. Биднийг нийгмээрээ шоолж байгаа. Манай намыг АН-ын даргын эсвэл Л.Оюун-Эрдэнийн “суганы үс” юм уу гэж. Энэ байдлын эсрэг АН-ын гишүүдэд уриалга гаргана.

Бүгд АН-ыг сонгуульд ялахгүй гэдэгт бооцоо тавьж байна. Бид сонгуульд орохоосоо 80 хоногийн өмнө ялагдчихлаа.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Лу.Гантөмөр бол АН-ыг МАН-д “зараад дууслаа”. Хэдий болтол бид ингэж тэвчих юм бэ гэдэг асуудал шат шатандаа яригдаад Үндэсний бодлогын хороо гишүүд, дэмжигчдийн хүрээнд маш хүчтэй яригдаж байна.

АН-ын сөрөг хүчний байр сууриа алдаж байна. Гурван намын эвсэл шинээр байгуулагдах гэж байна. ХҮН, ИЗНН, Шинэ намуудын эвсэл байгуулагдана.

ХҮН нам АН-тай ижил рейтингтэй байгаа. ХҮН-ын рейтингийг ИЗНН-ын байршлаараа дөрөвт бичигдэж байгаа намтай нэгтгэж, АН-ын саналыг хуваах маш хүчтэй нам бол Шинэ нам мөн. Энэ гурван намын эвсэл бол АН-д сүйрлийг авчрах гэж байна. Энэ тухай АН-ын удирдлага юу ч мэдээгүй сууж байгаа. Энэ яриа хэлэлцээрийг ойлгохгүй сууж байгаа. Орон нутагт МАН хүчтэй байгаа. Тийм ч байсан. Нийслэлд МАН рейтинг үзүүлэлтээрээ маш муу байгаа.

Хэрэв нийслэлд энэ гурван намыг эвсэл орж ирвэл АН нийслэл дэх нийт 24 суудлаа алдана. Улмаар АН сонгуульд ялах тухай ойлголт байхгүй. 20-30 суудал авч гарч ирлээ гэхэд хамтарсан Засгийн газар байгуулах ямар ч ул, үндэсгүй болно. Дээрх гурван намын эвсэлтэй МАН эвсэх нь тодорхой. Энэ бол улс төрийн нүүдэл нь. Ийм хэлэлцээрүүд болж байхад АН “унтсаар, хэвтсээр”. Энэ тухай бид бүхэн маргааш АН-ын Үндэсний бодлогын хороонд нэлээн хүчтэй эсэргүүцлийн үйл ажиллагааг явуулна. АН-ын гишүүд, дэмжигчид ирье гэдгээ бид хоёрт удаа дараа мэдэгдсэн” гэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Бүгд АН-ыг сонгуульд ялахгүй гэдэгт бооцоо тавьж байна. Бид сонгуульд орохоосоо 80 хоногийн өмнө ялагдчихлаа. АН-ын удирдлагын түвшинд “Лу.Гантөмөрийг эрт солиод яах юм бэ. Нэгэнт ялагдсаных нь дараа хариуцлага нэхээд сольё” гэж ярьж байна. АН-ын удирдлагын түвшинд 2024 оны УИХ-ын сонгуульд ялах талаар ямар ч ойлголтгүй болсон. 15 дэд дарга нь “Яаж сөрөг хүчин болох уу? Яаж МАН-тай эвсэх вэ?” гэсэн “үхээнц” бодолтой болсон” хэмээн мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан