Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн Задгай-д шар өвс шатаж байна гэсэн дуудлага гуравдугаар сарын 26-ны өдрийн 15:32 цагт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдсанаас 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн газраас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.