Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2006 онд үзэсгэлэн “Москвагийн
тунхаглал”-д хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх заалт
тусгагдсаны дагуу Хөвсгөл-Байгаль нуурын орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх
хөтөлбөр боловсруулсан. ЗТАЖЯ, Хөвсгөл аймгийн захиргаа өнгөрсөн гуравдугаар
сард баталсан ба 2008-2009, 2010-2013 онуудад хоёр үе шаттай хэрэгжүүлэх ажээ.
Хөвсгөл нуурын бүс нь манай улсын аялал жуулчлалын дөрөв дэх том төв төдийгүй
өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх түшиц газарт тооцогддог. Өнгөрсөн оны байдлаар
Хөвсгөл аймагт 43 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаагаас 31 нь Хөвсгөл
нуурын эрэг дагуу байрлаж байна. Энэ бүс нутагт жилдээ 40 мянга орчим жуулчин
аялж, Хөвсгөл нуур, нуур орчмын байгаль, нутгийн иргэдийн ахуй, соёлтой
танилцдаг аж. Нуурын орчимд жил бүр Мөсний баяр, Цаатан фистиваль зэрэг арга
хэмжээг тогтмол зохион байгуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын тэр
дундаа Оросын жуулчдын урсгал ихээхэн нэмэгдсэнээр, аялал жуулчлалын бааз,
отгуудын тоо ч олширчээ.
Хөвсгөл нуурын усан замын тээвэр зохицуулалт, хяналтыг сайжруулах,
Хатгал-Жанхай чиглэлийн авто зам, Мөрөн-Хатгал чиглэлийн эрчим хүчний шугам
тавих зэрэг бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж буй.
Үүнээс гадна Мөрөн-Эрхүүгийн олон улсын нислэг сарын өмнөөс нээгдсэн нь энэ
бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх бодит боломж, нааштай хандлагыг бий болгож
байна.
Аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгаж, бүс нутгийн байгаль орчин тэнцвэрт
байдлыг хадгалах явдал тус салбарын тэргүүн зорилт болж байгаа энэ үед дээрх
хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтойг Засгийн газраас онцолж
байгаа аж.
Мөн уг хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон “Дорнын
тойрог” хэмээх аялал жуулчлалын маршрут бий болох юм.
Б.Наран