gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Болд: Миний охины ямар дуучин болохыг хүмүүс мэдрэх байх

Соёл урлаг
2008-05-09
0
Twitter logo

-”Камертон” хамтлагийн уран бүтээл завсарласан. Мээдээ маань гэр бүлтэй болсон-
“B” продакшны захи­рал, дуучин Д.Болдтой уулзаж ярилцлаа.

-Уран бүтээлийн олз омог их байна уу?
-Поп дуунуудаас бүтсэн “Амьдралын гол дүр” нэртэй цомог маань ирэх долоо хо­но­гоос худалдаанд гар­на. Нийт 14 дуутай. Эдгээр дуу­наас миний ая, Энх­тайваны шүлэг “Гэгээн домог” дуу FM-үүдээр цацагдаж бай­гааг сон­согчид нэлээд гайгүй хүлээж авч байна. Бүх нас­ныханд зориулсан хайрын сэдэвтэй энэ дууны клипийг “Cross animation” студид хий­сэн. Өчигдрөөс теле­визийн сув­гуу­даар гарч эхэл­сэн. “Амьд­ралын гол дүр” цомгийг үүрэн телефоны “UNI­TEL” компани, “Монгол газар”, “АПУ” компа­ни ивээн тэтгэлээ.

-Өөр дуучидтай хам­тарсан уран бүтээл байгаа юу?
-Манай продакшны дуу­чин Маралжингоо, Эгшиглэн нартай хамтарч дуулсан дуу байгаа. Таван настай охин Эгшиглэнтэйгээ хамтарч “Гол дүр” нэртэй дуугаа дуулсан. Цомог гарахаар миний охины ямар дуучин болохыг үзэгч, сонсогчид маань харах байх.

-Энэ цомгийнхоо дараа ямар уран бүтээл хийх вэ?
-Өмнө нь би “Хайрын хүч”, “440 герц” цомгоо гаргаж байлаа. Харин поп дууныхаа цомгийн дараа цэвэр R&B урс­галын дуунуудаа багтаа­сан бас нэг цомог гаргах бодол байна.

-Өмнөх цомгоо гаргаж, ”Пентатоник” наадмын шаг­налуудыг түүсний чинь дараахнаас “Гадаадын дуу­ны ая хулгайлсан” гэсэн яриа гарч байсан. Энэ та­лаар ямар бодолтой явдаг бол?
-Тэр яах вэ дээ. R&B урсгал чинь өөрөө тодорхой хэмжээ­ний дүрэмтэй байдаг. Транс, хип хоп, R&B урсга­лууд хөгж­мийн нэг хэмнэлээр явдаг. Монголд би анх удаа R&B урсгалыг оруулж ирсэн. Бөм­бөр ч юм уу, аливаа нэг хөгж­мийн хэмнэл адил хэм­жээнд явдаг болохоор “Ая хулгайл­чихлаа” гэсэн яриа гарсан байх. Хувь хүмүүсийн л атаар­хал шүү дээ. Оюуны өмчийн газраас шалгаж үзээд “Болдын дуунууд мөн” гээд миний нэрээр баталгаа­жуул­чихсан. Энэ тал дээр би нэг их эмзэглээд байдаггүй юм. Шар сонины мэдээ төдий л зүйл шүү дээ. Харин би уран бүтээлээрээ ямар хүн бэ гэдгээ илэрхийлэх сонирхол­той. Алдарт хуурч Жамъян гэдэг хүний гэр бүлд, ач нь болж төрснийх атаархагчдын бахыг хангахаар хүн би биш. Урлагаа би хэзээ ч орхихгүй­гээр үнэнч зүтгэнэ. Иймээс сайн, чанартай бүтээлүүд хийнэ гэсэн зорилго надад байгаа.

-”Камертон” хамт­ла­гийн­хантайгаа уулзалдаж байна уу?
-Хамтлагийнхаа хэдтэй уулзалгүй яахав. Харин уран бүтээлийн тал дээр хамтарч ажиллахаа түр завсарлаад байгаа. Мээдээ маань гэр бү­лийн амьдрал зохиож, охин­­той болсон. Одоогоор шинэ хүнээ асрах гээд зав зай муутай байна л даа.

-Гадаадад ойрдоо явав уу?

-Ойрд гадаад улс оронд тоглолт хийсэнгүй. CD-ндээ орох зураг авахуулах гэж Солонгос явж ирсэн юм бай­на.

-Монгол зурагчид маань гологдоод байна уу?
-Үгүй ээ, үгүй. Манай зурагчид сайн. Монгол­доо нэг ч болов шинэлэг зүйл хийе гэсэн үүднээс л Солон­госын нэрт зурагчинд хандсан юм. Солонгос зурагчид чинь дэл­хийн загварын алдартай сэт­гүүлүүдийн нүүр царайг то­дорхойлдог мэдрэмж, ур чад­вар сайтай мэргэжилт­нүүд байдаг.

-Танай продакшны уран бүтээлчид нэг хэсэг шуу­гиулж байгаад чимээ­гүй болчихов уу даа?
-DZ man, “ШО” хип хоп хамтлаг, “Гурван охин” хамт­ла­гийнхан, дуучин Марал­жингоо, Эгшиглэн бүгд л цом­гоо гаргах гэж байна. Хоёр ч цомог дээр нь би өөрөө нэ­лээд ажиллалаа.

-”MB” худалдааны тө­вийн талаар жаахан мар­гаан дэгдээд байсан уу, үгүй юу?
-Нэг их сүртэй маргаан энэ тэр болоогүй ээ. Өөр хүн л худалдаж авсан юм. “B” продакшнаа хотын төвд жаа­хан ойртуулъя гэж бодсон юм. “B” продакшнаа хотын төвд байгуулчихвал рок попынхон маань орж гараад Монголын маань рок, попын хөгжилд хавьгүй нэмэртэй байх болов уу.

Л.Батцэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан