ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ интернэт сүлжээний ачаалал хэт ихэссэнээс үүдсэн доголдлыг засахаар ажиллаж байна гэв. Тэрээр Univision Mongolia, SKYmedia компаниудын удирдлага, тухайлсан асуудал хариуцсан албан тушаалтнуудтай цахимаар хуралджээ. Эдгээр компани хэт их ачаалал гэнэт орж ирсэнтэй холбогдуулан ачааллын тэнцвэрийг аль болох зохицуулж, компанийн бодлоготой холбоотойгоор тайлбарыг өгчээ.
Уулзалтаар дараах шийдвэрт хүрчээ:
- Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан хяналт шалгалтыг хийхээр болсон байна. Тодорхой асуудлууд дээр, тухайлбал багцыг автоматаар сунгадаг асуудалд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх албан шаардлага хүргүүлэх боллоо.
- Техник технологийн чадавхыг эх үүсвэрээс нь тодруулах, тухайн улсын Шударга өрсөлдөөний хороо, олон улсын байгууллагат хандаж шалгуулахаар боллоо.
- Гомдол гаргагч иргэдийн листийг нэг бүрчлэн гаргаж тус компаниудад хүргүүлэх, тус компаниуд гомдлын мөрөөр ажиллаж шийдвэрлэх үүрэг өглөө.
- Интернет хурдыг гомдлын дагуу компаниас томилогдох баг очиж шалгахаар боллоо.
- Гадаадаас хандсан хэрэглэгчийн гомдлыг барагдуулж төлбөрийг буцаан олголоо.
- Аж ахуйн нэгжүүдэд тулгарсан асуудлыг төрийн холбогдох байгууллагад ШӨХТГ-аас санал хүргүүлэхээр боллоо.
- Бусад мэдээллийг хяналт шалгалт хийгдсэний дараа нэгтгэн мэдээлэх ба тус гомдлын мөрөөр байнгын хяналт тавьж эцэслэн ажиллана.