УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл нь эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй.
Эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, тус санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мөнгөөр үнэлэгдэхгүй үнэт зүйлийг шамшигдуулсан этгээдэд оногдуулах хариуцлагын талаар асуув.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамт таван хуулийн төслийг боловсруулсан. Эрүүгийн тухай хуульд “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэс зарцуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “эрдэнэсийн сангийн байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин Зөрчлийн тухай хуульд “эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, “эрдэнэсийн сангийн хадгалалт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох” зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан. Хэлэлцүүлгийн явцад хуулийн хариуцлагыг чангатгах боломжтой" гэдгийг хэллээ.