Эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж, улс даяар хязгаарлалт хийж эхлээд буй. Тэгвэл дутагдалтай хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар нөхөх боломжтой гэж үздэг.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд энэ чиглэлийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж буй. Гэхдээ зээл авахын тулд наад зах нь компани ёс зүйн кодтой байх шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл компанийн ажилтнууд хэр ёс зүйтэй вэ гэдгээс эхлэн компани бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо хүртэл шударга ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг санхүүжүүлэгчид шалгуур болгон хардаг байна.
Монгол Улсад эрчим хүчний салбарын бодлого тогтворгүй, хоёр жилд нэг удаа сайд нь солигддог, үнэ тарифыг бодит өртгөөс нь доогуур барьж байгаа нь хөгжлийн хамгийн том саад болж байгааг өнөөдөр болсон “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн өглөөний уулзалтад оролцогчид хөндөв. Эрчим хүчний үнэ тарифыг халамжийн өнцгөөс харахаа болихгүй бол цахилгаан станцууд нүүрсний уурхайгаа, уурхай нь төмөр замаа "татаж унагах" эрсдэл ойрхон байгааг ч тэд хэллээ.
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра “Эдийн засгийг дэмжих зорилгоор эрчим хүчийг экспортлох сэргээгдэх эрчим хүчний нөөц Монголд бий. Тиймээс сэргээгдэх эрчих хүчийг хөгжүүлэх бодлогын чадавхыг сайжруулахын тулд төр дангаараа хөрөнгө оруулах боломжгүй. Хөрөнгө оруулагчдыг энэ салбарт яаж татах вэ гэдэг бодлогын орчныг бий болгох нь хамгийн чухал. Сэргээгдэх эрчим хүчний гол үйлдвэрлэгч нь хувийн хэвшлийн байгууллага байж таарна. Хувийн хэвшил дотоод, гадаадын хөрөнгийг татахын тулд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудыг яаж шийдэх вэ? Хууль эрхзүйн орчныг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай.
Монголын хөгжилд эрчим хүчний салбар маш чухал үүрэгтэй. Үйлдвэржилтийн суурь салбар. Олон улсын хөрөнгө оруулагчид ногоон эдийн засгийг дэмжсэн сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлдээ хэр их ашигласан байна вэ гэдгийг суурь шалгуур болгодог болсон. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн дотооддоо хэрэглэх биш цаашид экспортод чиглэсэн эрчим хүчийг бий болгох чухал. Сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход чиглэх нь тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөл” гэв.
Уулзалтын үеэр ААН-үүд сэргээгдэх эрчим хүч хэрэглээд, хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ зарлах сонирхол байдаг. Гэтэл энд тарифын болон хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байдаггүй. Тиймээс эрчим хүчний үнэ тарифын бодлого, сэргээгдэх эрчим хүчний хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх шаардлагатайг онцлов.
"Оюу толгой" ХХК-ийн Хүлэмжийн хийн стратеги хариуцсан ахлах менежер М.Сайнтулга “Манай компани хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах том зорилтууд гаргасан. Тухайлбал, нүүрсээр ажилладаг дулааны станц, дизель түлшний хэрэглээг багасгах замаар 2025 онд 30 хувиар, 2030 он гэхэд 50 хувиар хүлэмжийн хийг бууруулна.
2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилттой ажиллаж байна.
Эдгээр том зорилтууд дараах суурь зарчимд тулгуурлана. Нэгдүгээрт, эрчим хүчнийхээ эх үүсвэрийг аль болох ногоон болгох, бага хүлэмжийн хий ялгаралтай эрчим хүчний эх үүсгэвэрт шилжихээр судалж байна.
Хоёрдугаарт, манай уурхай их хэмжээний дизель түлшний хэрэглээтэй. Нүүрсэн галлагаатай дулааны станц ашигладаг. Мөн уурхай маань их хэмжээний, олон төрлийн техниктэй. Уурхайн том оврын техникүүдийг бүрэн цахилгаан батарейгаар ажилладаг болгох, ийм техникийг зах зээлээс шууд нийлүүлэх хараахан боломжгүй байна. Нийлүүлэгч компаниудын бололцоо ямар байна вэ гэдгийг судлаад, хамтран ажиллаж байна.
Гуравдугаарт, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсэн ч хүлэмжийн хий ялгарсаар л байх болно. Хүлэмжийн хий шингээлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд дэлхий даяар бий. Монголд бол цөөн. Энэ компаниудтай хамтраад бүтээгдэхүүнийг нь худалдан авч, компанийнхаа ялгаруулж буй хүлэмжийн хийг тэглэх боломжтой болно.
Улсын хувьд арвин нөөцтэй нүүрсний хэрэглээнд тулгуурласан эрчим хүчний салбарын хөгжлийг илүү анхаарна гэдэг бодлого бий. Бас сэргээгдэх эрчим хүчний бодлоготой улс ч мөн. Сэргээгдэх эрчим хүчний бодлогодоо түлхүү анхаарах хэрэгтэй.
Одоогоор бүх техник дандаа дизель түлшний хэрэглээнд үндэслэсэн дүрэм журамтай. Шинэ техникийг хэрэглээнд нэвтрүүлэх нь зөвхөн Монголд ч биш дэлхийн бусад оронд тулгамдаж байна. Шинэ техник оруулж ирээд үйл ажиллагаандаа нэвтрүүлье гэхэд ямар дүрэм, журмын дагуу ажиллуулах, аюулгүй ажиллагааг хангаж чадах уу зэрэг том судалгаануудыг хийнэ. Энэ нь эрхзүйн орчинд ч шинэ хөгжлийг авчрах болов уу гэж бодож байна.
Дэлхий даяар эрчим хүчний өөрчлөлт, шинэчлэл рүү чиглэж байгаа учраас Монгол хүссэн хүсээгүй дагаж таарна. Үүний тулд манай улсын эрчим хүчний суурь хууль нийцсэн байх ёстой. Тиймээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг авч байгаа бөгөөд хуульд жижиг өөрчлөлтүүд оруулах биш зарчмын томоохон өөрчлөлт хийх хэрэгтэйг МҮХАҮТ-ыг төлөөлөн оролцсон Д.Ганхуяг хэлсэн юм.
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг "Эрчим хүчний тухай хууль батлагдаад 20 гаруй жил боллоо. Зах зээлийн шинэ хэлбэр, загварт нийцсэн анхны суурь хууль мөн. Энэ хуульдаа үндэслэн системийн шинэчлэл, эрхзүй, үнэ тариф зэрэг өөрчлөлтүүд гарч салбар маань дэвшиж ирсэн. Гэхдээ энэ бол цаг хугацаатай зүйл.
20 гаруй жилийн дараа эргээд харахад тус хуулийн суурь зарчмыг өөрчлөх шаардлагатай болсон. Үүнийг энэ салбарын зовлонг мэдэх мэргэжлийн хүмүүс бүгд хэлж байна.
Мэдээж мэргэжлийн байгууллага, салбарын яам, зохицуулах хороо ч ижил байр суурьтай учраас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа байх.
Шинээр гарах хууль дараагийн шинэ үе хүртэл буюу ирэх 30 жил салбарыг тогтвортой хөгжих, гаднаас хөрөнгө оруулалт татах, техникийн шинэ түвшинд гаргах орчныг бүрдүүлэх ёстой. Эрчим хүчний буюу дэд бүтцийн төслүүд урт хугацаанд хэрэгждэг. Хуульд зарчим нь тодорхойгүй бол байгууллагууд бизнесийн үйл ажиллагаа явуулах гэдэг маш хэцүү.
Эрчим хүчний салбар маш том зохицуулалтын орчинд байдаг. Анхны хөрөнгө оруулалт маш өндөр. Улсын төсөв дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Энэ салбарын санхүүжилтийн механизм маш том. Аль ч улсад гаднын хөрөнгө оруулалт, зээл зэргээр санхүүжилтээ шийддэг.
Манайх шиг улсын хувьд эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гаднаас техник, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт авах зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр үйл ажиллагааг дэмжих зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн суурь зарчимд тусгасан байх ёстой. Хүний нийгэм өөрчлөгдөж байгаагийн хэрээр хууль ч мөн адил өөрчлөгддөг” хэмээн ярилаа.
Уулзалтад олон улсын байгууллага, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм.