Хэмжээ хязгааргүй үйлдвэр жилтийн сөрөг нөлөөг дэлхий дахинаа
харуулсан нэгэн гашуун түүх бий. Энэ түүхийг “Миномотогийн өвчин”
гэдгээр нь дэлхий нийт мэдэх болжээ. Өнгөрсөн зууны эхнээс эхэлсэн
үйлдвэржилтийн огцом өсөлт 1950-иад оны сүүлчээр Японы Миномото хотын
оршин суугчдад том эмгэнэл авчирчээ.
Тус хот Японы аж үйлдвэрийн тэр дундаа химийн үйлдвэрийн томоохон
төв болсон байна. Гэтэл тус хотын оршин суугчид төдийгүй мал, гэрийн
тэжээмэл амьтад үл мэдэгдэх янз бүрийн өвчнөөр өвчлөн, элдэв согогтой
хүүхэд, амьтан төрөх болжээ. Тус улсын эрдэмтэд энэ байдлыг олон жил
судласны эцэст хөрс, ус, агаар химийн хорт бодис, тэр дундаа мөнгөн
усаар их хэмжээтэй бохирдсоныг олж тогтоосон байна. Үүнээс хойш
бохирдсон байгаль орчныг цэвэрлэх, хоргүйжүүлэх арга хэмжээ авсаар
2000 оны эхээр аюулгүй орчин болсон гэдгийг дэлхий нийтэд зарлажээ.
Хүчирхэг эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн өндөр хөгжилтэй энэ улс
бараг хагас зуун жил тэмцэж байж мөнгөн усны бохирдлоос салжээ. Байгаль
орчноо мөнгөн усны аюулаас ангижруулсан хэдий ч хүний удмын санд орсон
өөрчлөлт гүйцэд арилаагүй, согогтой, элдэв өвчтэй хүүхэд төрсөн хэвээр.
Японы дээрх хотод тохиолдсон эмгэнэл Монголд давтагдахад ойрхон
байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар явсан шалгалтын
хэсгийнхэн мөнгөн ус ашиглан алт ялгаж байсан хүмүүсээс мөнгөн усны 50
тээрэм хураан авчээ. Төв аймгийн Борнуур суманд гэхэд ийм 12 тээрмээр
алт угааж байсан байх юм. Гэтэл Борнуурт тарьсан төмс, хүнсний ногоог
хамгийн чанартай хэмээн нийслэлийн иргэд хүнсэндээ хэрэглэдэг. Олон
улсын нэгэн байгууллагаас хийсэн судалгаагаар Борнуур сумын Бичигт
бригадын орчимд мөнгөн усны хүлцэх хэмжээ 230, Бороо голын хуучин туурь
нутагт 700 дахин их байгаа нь зүгээр сонсоод өнгөрөх явдал биш.
Дээрх газруудад тархаад байгаа мөнгөн ус нь хамгийн хортой буюу
метил хэлбэртэй байгаа юм. Мөнгөн усыг зөвхөн дээрх нутагт ашиглаагүй,
говиор явсан байгаль хамгаалагчид тийм 50 шахам тээрэм хураан авчээ.
Энэ бүхнээс үзвэл Монгол орны багагүй хэсэг мөнгөн усаар бохирдсон байх
магадлалтай. Мөнгөн усыг технологийн дагуу хэрэглэж мэддэггүй хувиараа
алт олборлогчид буюу нинжа нар ашиглаж байгаа нь бүр аюултай. Тэд
ашигласан мөнгөн усаа технологийн дагуу саармагжуулах талаар ямар ч
ойлголтгүй, байгальд тэр чигт хаяж байна.
Мөнгөн усыг Онцгой хортой химийн бодисын жагсаалтад оруулж Монгол
Улсад хэрэглэхийг хязгаарласан. Байгаль орчны яамнаас мөнгөн усыг
үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох, ашиглах зөвшөөрлийг сүүлийн хэдэн
жилд нэг ч байгууллага, хувь хүнд олгоогүй байна. Онцгой хортой энэ
бодисыг захын хүн олж аван хууль бусаар ашиглаж байгаа нь хил
хамгаалах болон гаалийн байгууллагын үйл ажиллагаа ямархуу хэмжээнд
байгааг харуулна бус уу. Цагдаа, тагнуулын байгууллага ч үүнд анхаарлаа
хандуулах цаг болжээ.
Мөнгөн ус төв мэдрэлийн системийг гэмтээдэг
Шингэн
металл буюу мөнгөн ус нь 38.87 градуст хайлж, 356.58 градуст буцалдаг,
агаараас долоо дахин хүнд. Цельсийн тэг градусаас эхлэн уурших энэ
бодис өнгө, үнэргүй тул хүний бие организмд мэдэгдэхгүйгээр нэвчдэг.
Мөнгөн ус нь хүний цул эрхтэнд нуугдмал байх бөгөөд аажмаар цусанд
орно. Цусанд орсон тохиолдолд дотор эрхтнүүд, тэдгээрийн судасны
хэмнэлийг алдагдуулдаг, улмаар тархины бүрхэвч, уургийн эд эсүүдийн
солилцоо болон ферментийн хэвийн ажиллагааг хямруулдаг. Аажимдаа буйл
хар бараан хүрээтэй болж үрэвсэх ба ам шархлана. Зарим тохиолдоолд 2-3
хоногийн дотор бөөрний хурц дутагдалд хүргэнэ. Цаашдаа төв мэдрэлийн
системийг хямруулж,архаг хордлогын үед цочромтгой болж сульдана. Толгой
өвдөх, зүүд эвгүйтэх, гар хуруу салганах, зүрх дэлсэх, хөлс цутгах,
өндгөвчний үйл ажиллагаа алдагдаж, бамбайн хордлого илэрдэг.
0.1 грамм цианит натри үхэлд хүргэнэ
Хууль,
хяналтын бүх байгууллага, Байгаль орчны болон Үйлдвэр худалдааны яамны
мэргэжилтнүүд оролцсон хэд хэдэн баг гарч циант натри, мөнгөн ус зэрэг
химийн онцгой хорт бодисын ашиглалтад шалгалт хийгээд ирсэн. Тэд дүнгээ
нэгтгэж хараахан амжаагүй байна. Өмнөговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ,
Дархан-Уул аймагт дээрх бодисуудыг хууль бусаар хэрэглэх явдал газар
авчээ. Дархан-Уул аймгийн Хонгор суманд циант натригаар бохирдсон
уснаас мал ууж үхсэнээс энэ хорт бодисын аюул Монголд нүүрлээд байгааг
мэдсэн гэхэд болно.
Энэ бодисыг хэрэглээд саармагжуулах учиртай ч нинжа нар зүгээр
шороогоор булаад орхичихсон цөөнгүй газрыг илрүүлжээ. Төв аймгийн
Борнуур сумын Нумт хэмээх газарт “Анд интернэшнл” компани циант натри
ашиглан алт тунгааж байгаад хорт бодисоо саармагжуулалгүй хаяад явсан
байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд алт олборлож байсан
“Капитал ресурс” компанийн талбайгаас дээрх хорт бодисын ул мөр олджээ.
Мөн тус аймгийн Мандал сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Мон тянь цян лунь” компанийнхан ч циант
натри ашиглаж байсан аж. Байгаль орчны яамнаас өнгөрсөн жил 7-8 аж
ахуйн нэгж циант натри ашиглах, импортлох эрх авсан хэр нь улс даяар
тархжээ.
Циант натри нь цагаан өнгөтэй, талст бодис. Усанд сайн уусна. Химийн
онцгой хортой энэ бодис нь цусан дахь хүчил төрөгчийн хэмжээнд нөлөөлж
эсийн амьсгалах процессыг саатуулснаар тархины үйл ажиллагааг
зогсоодог. 0.1 грамм циант натри хүнийг үхэл шууд хүргэнэ. Түүнчлэн
агаар дахь нүүрстөрөгчтэй урвалд орж синилийн хүчил үүсгэнэ. Синилийн
хүчил нь онцгой дэгдэмхий тул арьс, амьсгалаар хүний биед орж дотор
эрхтнүүдийг хордуулдаг.
Д.Заяабат