Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлон, Монголын эртний болон эзэнт гүрний түүх, Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг байр суурийг илэрхийлсэн эд өлгийн зүйлстэй танилцжээ.
Айлчлалын хүрээнд яригдсан нэгэн чухал асуудал нь 2026 онд ХБНГУ-ын Берлин хотноо Чингис хааны эзэнт гүрний түүхийг харуулсан томоохон хэмжээний үзэсгэлэнг Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музейтай хамтран зохион байгуулах болсноо албан ёсоор танилцуулав.
Тус музейн Мөнгөн модны танхимд Герман-Монголын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хоёр орны соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.
2023 онд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар Монгол Улсад айлчлах үеэрээ “Чингис хаан” Үндэсний музейд зочилжээ.