Шингэн хөрөнгөөр талх барьж буй хүмүүс нэлээдгүй харагдаж байна. Хөрөнгөө тэжээх явцад заримыг нь асгах хэрэгтэй болдог. Тэгвэл үүнийг хаяхын оронд амны зугаа гаргах амттан хийж идэж болно шүү.
Үүгээр кракэрс буюу давстай жигнэмэг хийх жорыг хүргэж байна.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Гурил - 113гр
- Нойтон хөрөнгө - 240 мл
- Давс - 1/2 ц.х
- Масло - 57гр /хайлуулсан/
- Дурын амтлагч
Хийх заавар:
1. Гурил, шингэн хөрөнгө, давс, маслоо холин гурилаа зуурна.
2. Хүнсний скочоор ороогоод эсвэл битүү саванд хийгээд 30 минут хөргөгчиндөө амраана.
3. Хөргөгчнөөсөө гаргаад, шарах шүүгээний цаасан дээр гурилаа нимгэн болтол нь элдээд, масло түрхэнэ.
4. Элдсэн гурилаа ижил хэмжээтэй хэрчиж, хуваана.
5. Дурын амтлагч цацаж өгнө. Энэ жоронд хар перц, чинжүүний хуурай үүрмэг, далайн давс хэрэглэсэн.
6. 180С температурт урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 20 минут эсвэл дээд талаараа шаргал болтол нь шараад боллоо.
YouTube: Home Cook - Гэртээ Тогооч
Facebook: Home Cook - Гэртээ Тогооч
Instagram: Home Cook - Гэртээ Тогооч