Невада мужийн шүүгч Мэри Кэй ялын тогтоол уншиж байхад нь 30 настай Деобра Редден шүүгчийн ширээн дээгүүр давж үсрэн шүүгчийн биед халджээ.
Түүн рүү дайрсан шалтгаан нь тэнсэн харгалзах ялын хүсэлтээс нь татгалзсанд тэр уурссан байна. Гэмт хэрэгтэн шүүгчийн болон шүүх танхимын хамгаалалтын албаны хүний биед их хэмжээний гэмтэл учруулсан байна.
Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгт Редден шүүгч Мэри Кэй Холтус руу дайрахаар ширээг нь даван харайж, газарт унаган цохисон байна. Тэрээр энэ үйлдлээсээ өмнө хараал урсган уурсаж байгаа нь бичлэгт сонсогдох аж. Түүнийг зогсоохоор гурван ч эрэгтэй оролдож цохиж байгаа харагдана.
Бэртэл авсан 62 настай шүүгч Холтусын биеийн байдлыг хянаж байгаа, мөн бэртсэн хянагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдал тогтвортой байгаа гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэмт хэрэгтэн Рэдден өмнө нь шоронд хоригдож байсан бөгөөд 2015 онд хулгай хийхийг завдсан хэргээр 19 сарын хорих ял авч байжээ.
Шүүхийн танхимд орохын өмнө зочдод зэвсэг болон бусад хууль бус эд зүйлс байгаа эсэхийг шалгахаас гадна зочдыг шүүхийн танхимд чимээгүй суухыг шаарддаг байна. Шүүхийн байрууд ихэвчлэн тодорхой хамгаалалттай байдаг бөгөөд зарим тохиолдолд хамгаалалтын ажилтнууд халдлагад өртдөг байна. Жишээ нь 2022 онд Лас Вегас дахь шүүхийн танхимд шүүхийн хамгаалалтын албаны ажилтан руу халдсан этгээдэд 46 сарын хорих ял оноож байв.
Эх сурвалж: NY Times