2008 оноос эхлэн зохиогдож буй Олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн баг хоёр дахь удаа амжилттай оролцлоо. Тус баг дэлхийн хамгийн том, нэр хүнд бүхий хуулийн сургуулиудын 80 орчим баг оролцсон энэ тэмцээнд амаар мэтгэлцэх төрөлд Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Нормал Их Сургууль, Парисын Барын Их Сургууль, Индонезийн Их Сургуулийн багийг тус тус ялж, хэсгээсээ нэгээр шалгарчээ.
Аман мэтгэлцээний нийт дүнгээр МУИС-ХЗС-ийн баг 17 дугаар байр эзэлж, Парисын Барын Их Сургууль, Сингапурын Менежментийн Их Сургууль, БНХАУ-ын Цинхуа Их Сургууль, АНУ-ын Нью-Йорк дахь Suffolk University-ийн баг, Чех улсын Карлын Их Сургууль, Варшавын Их Сургууль зэрэг томоохон сургуулиудийг ардаа орхисон байна. Нийт 242 илтгэгчийн дундаас багийн илтгэгч Б.Улсболд шилдэг 20 илтгэгчийн нэгээр шалгаран, нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины талаас илтгэсэн оюутнуудаас дөрөвдүгээр байрт тус тус эрэмблэгдлээ.
Өмнөх жил Ази номхон далайн бүсийн тэмцээнд анх оролцсон бол энэ жил Дэлхийн аваргын тэмцээнд бүс бүсээс шалгаран ирсэн шилдэг багуудтай өрсөлдсөнөөрөө онцлог бөгөөд ачаалал, хариуцлага өндөр тэмцээн болсон юм. Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйг Монгол Улсад хөгжүүлэх, улс болон хөрөнгө оруулагчийн аль алийг төлөөлөн олон улсын арбитрын ажиллагаанд оролцох чадвартай хуульчдыг бэлтгэхэд энэ тэмцээн чухал үүрэгтэй. МУИС-ын ХЗС-ийг төлөөлөн оролцсон багийн гишүүн бүр өндөр хариуцлагатай байж, англи хэл, олон улсын эрх зүйн судалгааг чадварлагаар хийж гүйцэтгэжээ.
Эх сурвалж: МУИС, ХЗС