Монгол улсын жижиглэн худалдааны салбарт цоо шинэ үйлчилгээний соёлыг нэвтрүүлж хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн, гэрэл гэгээтэй, цэвэрхэн, тав тухтай орчинд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцлоосон олон улсын үйлчилгээний стандарт бүхий CU брэндийн конвиниенс сүлжээ дэлгүүр 100 дахь салбараа Баянзүрх дүүргийн Хүннүгийн гудамж, Элизабет таунд амжилттай нээсэн билээ.
1921 онд Ардын хувьсгал ялж Монгол улсад орчин цагийн худалдааны салбарын үүсэл хөгжлийн эхлэл тавигдсанаас хойш яг 100 жилийн ойн босгон дээр CU конвиниенс сүлжээ дэлгүүр нийслэл хотын хэмжээнд 100 салбарын тоог бичсэн түүхэн тэмдэглэлт үйл явдал тохиож байна.
Анх 2018 онд Улаанбаатар хотын завгүй иргэдийн амьдралын хэв маягт тохирсон олон улсын стандарт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хамгийн ойроос хүргэх гүүр болох алсын хараагаа тэд том зургаар тодорхойлон эхлүүлсэн түүхтэй.
Өндөр хөгжилтэй хотын иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт тулгуурлан тэдний цаг зав, эрч хүчийг хэмнэсэн маш цэвэрхэн таатай орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсний бүтээгдэхүүнийг илүү ойроос хялбархан авах бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсын зах зээлд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нэвтрүүлэхийг зорьж ажилласан нь ийнхүү биеллээ олж өнөөдөр CU Монгол улсын хэмжээнд хамгийн олон салбартай дэлгүүрээр нэрлэгдэж байна.
2 жилийн хугацаанд нийслэл хотын өнцөг булан бүрд конвиниенс дэлгүүрийг амжилттай нутагшуулж хэрэглэгч та бидэнд илүү ойроос бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -40 хэмийн температурыг заадаг манай улсын онцлогт тохирсон үйлчилгээг тухайлбал хүйтний улиралд халуун дулаан уух зүйл авч дулаацах, үнэгүй интернет ашиглах, ариун цэврийн өрөө, цэвэрхэн тав тухтай орчинд халуун хоол хүнс авах, шөнийн ээлжээр ажилладаг хүмүүст зориулсан 24 цагийн үйлчилгээг тасралтгүй хүргэн үйлчилж байна.
Цар тахлын үед та бидний эрүүл мэндийн аюулгүй байдлыг чухалчлан үзэж 1000 гаруй төрлийн нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн тэр дундаа өдөр тутмын байнгын хэрэглээ болсон өндөг сүү талхыг үйлдвэрийн үнээр гэртээ 30 минутын дотор хүргүүлэн авах боломжийг нээж өгсөн нь бидний цаг завыг үлэмж их хэмнэж байгаа билээ.
Монгол улсын үйлчилгээний салбарын хөгжлийг тодорхойлохуйц энэхүү үйлчилгээ нь эргээд та бидний улс эх орондоо өндөр бүтээмжтэй ажиллаж таатай амьдрах нөхцөлийг бий болгож байгаа юм.
Өнөөдөр CU конвиниенс сүлжээ дэлгүүр нийслэл хотын хэмжээнд иргэдийн 32%-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэдний гэрт, ажилд, замд хамгийн ойроос хүргэн ажиллаж байна. Ирэх 2021 онд 200 гаруй салбарыг шинээр бий болгон ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийг дагаад ажлын байрны хангамжийг улам нэмэгдүүлж хэрэглэгч та бидэнд өгөх үнэ цэнээ улам бататгах үлэмж зорилготой ажиллаж байна.