gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Ганболд: Шар айрагны шил цуглуулж бөх үзсээр самбоч болсон

Спорт
2008-05-07
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-05-07

Монгол Улсад хамгийн олон дэлхийн аваргатай спортын төрөл бол самбо бөх билээ. Тэр ч хэрээр гавьяат цолтнуудын ихэнх нь самбынх байдаг. Хараахан аваргалж чадаагүй ч ДАШТ-ээс нэг бус медаль хүртсэн, нэг үгээр хэлбэл “дэд гавьяат”-ын эрэмбэтэй бөхчүүд олон. Ийм самбочдын нэг, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Буриадын Ганболдыг уншигчидтайгаа уулзуулъя. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт Тайланд улсад мэргэжилтэн багшаар томилогдон ажиллахаар явсан юм.

-Таны бөхтэй холбогдсон түүхийг сонирхъё. Удам сударт тань барилддаг хүн байсан уу?
-Яг аль үед нь хэн гэдэг хүн барилддаг байсныг мэдэхгүй. Ямар ч байсан манайхыг есөн зааны удамтай гэж ярьдаг юм. Тиймээс ч ургийн овгоо “Заанууд” гэж авсан. Гэхдээ одоогоор надаас өөр барилддаг хүн алга. Манайх Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул.
Би багын бөхөд сонирхолтой, түлээн дунд цүнхээ нуугаад барилдаан үзээд явчихдаг хүүхэд байсан. Тэр үед пивоны шил 75 мөнгөөр авдаг байв. Би долоо хоногт хоёр шил цуглуулах “нормтой”. Олсон шилээ тушаачихаад Спортын төв ордонд очиж хүүхдүүдтэй нийлэн гурван төгрөгийн том хүний билетийг нийлж аваад ордог байж билээ. Ингэж аавыгаа хуурч явсаар бөхөд татагдсан даа. Сүүлд бөхөөр хичээллээд овоо амжилт гаргаад ирэх үедээ бүр цайрч, цүнхээ орон дээрээ шидчихээд явдаг болсон.

-Хаана хэний удирдлагад хичээллэж байв? Анхны томоохон амжилт гэвэл юу байна?
-1974 онд, тавдугаар ангид байсан үе. Нэг өглөө аавын дүү Жигддондов ах ирээд намайг зуслангийн нээлтийн барилдаанд очиж үз гээд аваад явсан. Энэ үеийг хүртэл би бөх үзэж, сонирхож явснаас барилдаж байсангүй. Гэтэл тэнд очиж түрүүлээд 10 төгрөгний үзгээр шагнуулж байлаа. Мөн дараа жил нь аавыг археологийн ажлаар Сүхбаатар аймагт ажиллахад нь дагаж яваад Дарьганга сумын наадмын хүүхдийн барилдаанд хүч үзэж түрүүлээд 4 метр даалимба зэрэг зүйлээр шагнуулсан. Энэ бүхэн надад их урам өгч ер нь амьдралаа бөхтэй холбоё гэсэн бодол төрүүлсэн. 1975 оны есдүгээр сард гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав багшийн секцэнд орж, самбо бөхөөр хичээллэж билээ.

-Самбо бөхийг сонгосонд ямар нэг учир шалтгаан бий юу?
-Уг нь би чөлөөт болон үндэсний бөхөөр барилдах сонирхолтой байсан. Харин ЗХУ-д Нисэхийн ДС-ийг төгссөн том ах Гомбосүрэн “Самбо бөх бол зэвсэггүйгээр биеэ хамгаалах урлаг юм. Тиймээс энэ спортоор хичээллэ” гэж ятгасаар самбод оруулсан.

-Бөхөөр хичээллэдэггүй байхдаа энд тэнд түрүүлчихдэг байсан хүн мэх, техникийг зохих ёсоор нь давтаад ирэхээр бүр гаарсан байлгүй?
-Секцэнд орчихоод жин ойролцоо үеийнхэндээ л лав ялагддаггүй байсан. Энэ үеэс өөрийгөө овоо бөх болох байх гэж тоож, итгэл төрж билээ. 1979 онд “Алдар”-ын АШТ нэрийн дор Найрамдлын районы өсвөр үеийн үндэсний бөхийн АШТ болоход ороод түрүүлсэн. Ингээд Завханд болсон УАШТ-д 17 дугаар байр эзэлсэн юм. Тэр тэмцээнд уран барилдааны тусгай шагналыг авсандаа маш их урамшиж, миний сонголт зөв байсан, амьдрал минь бөхтэй салшгүй холбогдох ёстой гэдгийг ойлгож байв.

-Тэгээд хичээлдээ суудаггүй хүн яаж дунд сургуулиа төгсөөд дээд сургуульд орсон бэ?
-Багш нар ерөнхийдөө амжилтаар минь дүн тавиад өгчихдөг байсан. Би аравдугаар анги төгсөхөөсөө өмнө 1980, 1981 онд жүдогийн залуучуудын улсын аварга болсон. Энэ үеэс багш нар надад юм хэлэхээ больсон. Нэг сонин түүх ярья. 1980 онд МПС-ын V спартакиад гэж болоход би чөлөөт бөхөөр оролцлоо. Эхлээд хотын тэмцээнд гуравдугаар байр эзэлж, УАШТ-д барилдах эрх авсан. Энэ үед наймдугаар ангийн төгсөлтийн шалгалтууд эхлээд би хоёр хичээлд дунд авчихлаа. Хэрэв дунд гарвал ахлах ангид дэвшин суралцаж чадахгүй гэсэн үг. Харин чөлөөт бөхийн улсын шүүгч Сувид гэдэг хүн манай 21 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч байж таарч, надад дунд тавьсан багш нарыг “Сургуулийн нэр гаргаж байгаа хүүхдэд муу дүн тавилаа” гэж загнаад сайн болгуулж билээ. Цэрэгт нэг жил алба хаагаад тухайн үеийн НАХЯ-ны дээд сургууль, одоогийн Цагдаагийн академид элссэн. Цэргийн улс төрийн ангид суралцаж төгсөөд сургуульдаа байлдааны самбын багшаар үлдсэн.

-Залуучуудын улсын аварга хоёр жил дараалан болжээ. Томчуудын тэмцээнд хэзээнээс үзэж эхэлсэн бэ?
-Хилийн цэргийн 0229 дүгээр ангид татагдсаны дараа “Хүч”-ийн Ж.Гилэг багш намайг нийгэмлэгтээ авч, УАШТ-д оролцуулсан. 1982 онд жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцоод Я.Дорж ахтай аваргын төлөө барилдан, мөнгөн медаль авч байлаа. Тэгэхэд бид хоёр бие биеэсээ үнэлгээ авч чадалгүй, би торгуультайгаар хожигдсон. Дэлхийн шилдэг бөхтэй тэнцүү барилдаж, үнэлгээ алдалгүй хожигдсондоо их баярлаж байсан.

-Хөнгөн жингийнхэнд жиндээ орох гэж том бэрхшээл байдаг. Та энэ зовлонг хэр мэдэрч, туулж байв?
-Миний хэвийн үеийн жин 72 кг байсан. Самбогоор 57 кг, жүдогоор 60 кг-д хүч үздэг. Жиндээ орохын тулд 10-аас дээш кг хасдаг байж. Спортын дээд байгууллагаас “Улсынхаа нэрийг гаргахын төлөө жин хас” гэсэн даалгавар өгнө, би үүнийг биелүүлэх гэж хичнээн ч удаа ухаан алдсан юм бүү мэд. 1984 онд Германд жүдо бөхийн “А” зэрэглэлийн ОУТ боллоо. Би уламжлалаараа 72 кг-аас хасаад тэмцээний өмнөх өдөр 63 кг болчихоод ер буухаа больсон. Сүүлдээ ядраад хөдөлж ч чадахгүй болоод туулгах эм уухаар шийдсэн. Хайж, хайж “Лацкос” гэдэг шээлгэдэг эм дөрвөн ширхэгийг уугаад өглөө жин дээр зогсоход 59 кг татаж байлаа. Сугалаа татахад БНАСАУ-тай, ялбал Румыний Лазертай таарсан байв. Би ч өнгөрчээ гэж бодсон. БНАСАУ-ын жүдоч бол жилийн өмнө Улаанбаатарт болсон ах, дүү армиудын АШТ-д түрүүлсэн сайн бөх. Миний хувьд барилдаанаа маш хурдан дуусгахгүй бол удаад ирэхээр шөрмөс татаад хөдөлж чадахаа болих байсан. Тиймээс аль болох цэвэр ялахыг эрмэлзсэн. Тэгээд Хойд Солонгосын бөхийг өчиж ялсан. Дараа нь таарсан Лазер бол Европт олон түрүүлсэн, өмнөхөн нь Улаанбаатарт намайг боож ухаан алдуулж ялж байсан хүн. Түүнээс хариугаа авна гэж гараад нэг минутад өчиж буулгасан. Тэгээд хэсгийн аваргын төлөө барилдаанд Бананчикийг хожоод нэг оростой финалдлаа. Тэгэхэд Ж.Гилэг багш Оросын дасгалжуулагч дээр очоод “Манайх нэг ч алтгүй байна, та шавиа хэвтүүлчих” гэж гуйсан гэсэн. Харин нөгөө хүн “Би шавьдаа ялагд гэж хэлж чадахгүй. Харин дутагдлыг нь зааж өгье” гэсэн юм билээ. Тэгээд бид хоёр үнэлгээ авч чадалгүй, би хантэйгаар хожигдсон. Монголын жүдочид Европоос хамгийн олон медаль авсан тэмцээн тэр. Б.Бат-Эрдэнэ аварга, Ч.Даваадорж, П.Сэнгээ бид дөрөв мөнгө, “монхор” Ж.Баярсайхан, Ж.Энхтөр нар хүрэл медаль авсан.

-1985 онд самбо, жүдо бөхийнхөн салахад та яагаад самбог сонгосон бэ? Уг нь жүдогоор явсан бол олимпод оролцох хувь тохиох байсан болов уу?
-Жүдо нь арай олон оронд хөгжиж, олимпийн хөтөлбөрт багтаад байсан ч хөрөнгөтний спорт гээд ялгавартай ханддаг байсан цаг. Энэ шалтгаанаар жүдо гэхээсээ самбыг сонгосон хүн олон. Би ч тэдний нэг. Манай жинд ¹3 байсан хүн Сөүлд барилдсан гэхээр өөрт боломж байснаа ойлгосон.
Гэхдээ би самбогоор яваад муугүй амжилт үзүүлж, 1987, 1988 оны ДАШТ-ээс мөнгө, 1984 онд хүрэл медаль авсан.

-Та хэдэн он хүртэл барилдсан бэ?
-1988 онд гараа хугалаад спортоос хэсэг хөндийрсөн. Үүний дараа 1989, 1991 оны УАШТ-д түрүүлж, 1992 онд МБАТС-аар Л.Лувсандэмбэрэлд ялагдан мөнгө авч байлаа. Ингээд тамирчны замналаа өндөрлөсөн дөө.

-Та Тайландад дасгалжуулагчаар ажиллахаар явах гэж байна. Очих орныхоо талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Сонирхолтой нь 1991 онд УИХ-ын дарга Н.Багабандийн урилгаар Тайландын гүнж Сирентхорн Монголд айлчлахад би бие хамгаалагчаар нь явж байлаа. Тэр хүн улсынхаа тэнгисийн цэргийн командлагч юм билээ. Бас “Заанууд” овогтой болохоор зааны орон гэгдэх Тайландад очих болсондоо бэлгэшээж байна.

-Танай хүүхдүүдээс удам залгаж барилдаж, спортоор хичээллэсэн хүн бий юу?
-Хүү маань бөхийн секцэнд хэсэг яваад больсон. Харин охин маань уран сайхны гимнастикаар хичээллэж байна. Одоо “Ирээдүй” цогцолборын 83 дугаар сургуульд 5-р ангид сурдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Энэ дашрамд ажил үйлс өөдлөн урагшилж буй Х.Баттулга ерөнхийлөгчтэй МЖБХ-ныхондоо баярлаж талархсанаа илэрхийлж, амжилт хүсье. Мөн миний бэлтгэл сургуулилт хийх, ажиллах нөхцөлөөр олон жил хангасан ЦЕГ, ТЕГ-ын хамт олон, удирдлагуудад талархал илэрхийлье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан