Жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэн охидод машин засах энгийн ойлголтыг зааж буй сургууль олны талархлыг хүлээжээ.
Сургуулийн орчинд хүүхдүүдэд математик, уран зохиол, шинжлэх ухаан, хими, физикийн хичээлийг ордог. Харин цахилгаан техник хэрэгсэл ажиллуулах, угаалтуур засах засах, механик төхөөрөмжтэй ажиллах зэрэг энгийн амьдралд хэрэгцээтэй ур чадварыг тэр бүр олгодоггүй. Харин одоо цагт хүссэн хүн бүр цахим ертөнцөөс хайлт хийн youtube сувгаас хэрэгтэй заавар, зөвлөгөө бүхий мэдээллээ олж авах боломжтой болсон.
Уншигч та бүхэнд эмэгтэй сурагчдадаа машины дугуй солихоос эхлээд хөдөлгүүртэй холбоотой энгийн ойлголтыг өгч, хэрхэн өөрсдөө машинаа засах талаар хичээл зааж буй сургуулийг танилцуулъя.
Сургалтад машины дугуй солих, тосны хэмжээг шалгах, дугуйн хийг үзэх зэрэг энгийн сонсогдох авч амьдралд хэрэгтэй агуулга шингэжээ.
Австралийн Сидней хотын “Стелла Марис” коллеж "Амьдралд хэрэгтэй чухал чадварууд" нэртэй хичээлийг сурагчдадаа орж буй тухайгаа нийтэлжээ. Энэ хичээл нь сурагчдыг сургуулиа төгсөж амьдралын гараагаа эхлэх, бие даан амьдрахад тус болно хэмээн үзсэн байна.
Сургалтын хичээлийг “Галматик” гэх байгууллагаас удирдан зохион байгуулдаг ба оюутан, сурагч, эмэгтэйчүүдэд энэ төрлийн сургалтыг хүргэдэг аж. Жил бүр 100 мянган өсвөр насны хүүхэд уг сургалтад хамрагддагыг нэг нь “Стелла Марис” коллежийнхан юм. Энэ төрлийн хичээлүүд нь охидыг жолооны хүрдний ард өөртөө итгэлтэй суух, аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодоход нь туслах зорилготой аж.