Улаанбаатар хотын оффисын талбайн худалдах дундаж үнэ 2020 оны III улирлын байдлаар 3.73 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас 1.6 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 0.6 хувиар буурсан гэж “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт оффисын дундаж үнэ өмнөх улирлаасаа 10.8 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Харин Чингэлтэй дүүрэгт 13 хувиар, Баянзүрх дүүрэгт 11.8 хувиар буурсан нь бусад дүүрэгтэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болж байна. Оффис худалдах үнийн хувьд нийлүүлэлтийн гаралтай өсөлт зах зээлд бий болсон гэж “Мастер Пропертис” ХХК онцолж байв.
Түүнчлэн оффисын түрээсийн дундаж үнэ тайлант улиралд нэг ам метр нь 30.7 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх улирлаас 10.8 хувиар, жилийн өмнөхөөс 15 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “COVID-19”-ийн улмаас оффисын түрээсийн дундаж үнэ буурсан ч 2020 оны II улирлаас үнийн өсөлт ажиглагдаж байгааг “Тэнхлэг зууч” ХХК тайландаа дурджээ.
Б.Цацралт