gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Битгий мод тариад байгаач ээ

Нийгэм
2008-05-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-07
Битгий мод тариад байгаач ээ

Жил болгоны хавар мод тарих хөдөлгөөн өрнөж, үүний­гээ хүмүүс их л гэгээлэг үйлс хийсэн гэж боддог. Да ялангуяа сургууль төгсөгчид дурсгалын мод тарьж “буян” үйлдэн, бусад нь үүнийг нь хараад архидаж байхаар энэ чинь ёстой сайн үйлс биш үү гэж хөхиүлнэ.

Мод тарих их амархан. Нүх ухаад эсвэл бэлэн нүхэн дотор зулзаган улиасыг үндэс юутай нь булаад араас нь хэдэн хувин ус хийгээд л болоо. Нэг үеэ бодвол хотод ямаа байхгүй болсон юм чинь цаашид сагсайтлаа ургачих мэт.

Харамсалтай нь, Монголд хэзээ ч мод ургаагүй. Бид энэ олон арван жилийн турш Улаанбаатарыг ойд далд оро­хоор болтол тариад чадаагүй.

Сургууль төгсөөд тараад явж байгаа хүүхдүүд тарьсан модоо ядаж арван жилийн турш байнга сахиж арчилна гэж үү. Мод тарих нь байтугай цэцэг усалж заншаагүй мон­гол­чуудад үүн шиг том нүгэл алга. Ууланд жамаараа өн­дийж байсан зулзаган цагаан хусыг суга татан авчраад удтал тарчлаан эцэст нь амьдаар нь хатааж алж байна. Мод бол бас нэг амьд бод­галь. Үнэн худлыг нь бүү мэд. Өөрийг нь тарчлаасан, зовоо­сон болгоныг харааж зүхэн хариугаа авсан тухай домог шиг яриа гадаадад маш түгээ­мэл байдаг. Чадахгүй байж, услахгүй хэвтэж битгий л мод тарина гэж бодоорой. Одоо­гоор манай оронд жинхэнэ мэргэжлийн дендрологич, цэцэрлэгч нэг хоёрын зэрэг байна уу үгүй юу. Тэд энэ эрс тэс уур, амьсгалтай хуурай хатуу орчинд зуун модноос ганцыг чүү ай амьд авч үлд­дэг. Одоо болтол Нисэх, Яар­магийн зам шороо манарсан хэвээрээ нь эхний жишээ. Энд ямар олон мод тарьсан гэж бодно. Мод тариагүй хавар байхгүй.

Модыг арчилж хамгаална гэдэг мал маллахаас хэцүү ажил бололтой. Дөрвөн ули­рал нь зунаараа орныхон хотын төвд тарьсан модоо гадсаар тулж, жаахан сэрүү ормогц уут саванд нэг бүрч­лэн өлгийдөж, салхины дээд талд нь нөмөр хаалт барьж өгөн үргэлж бөөцийлж байгаа харагддаг. Байшин барих зайгүй мөртлөө ой шугуйд алга дарам газраа харамгүй зориулсныг зэргэлдээ орших Эрээн, Замын-Үүд хоёроос харж жишиж болно.

Улаанбаатарын тохижилт үйлчилгээний газрынхан арай гэж ургасан ганц нэг модыг элэг эмтрэм тайрч хөрөөддөг дайсантай улс байна. Тэд нарт цас цэвэрлэдэг машин байдаг атлаа зүлэг услагч байхгүй. Хаврын шороон өд­рүүдтэй хамжин хог шүүрдэн тоос босгохоос бус мод усалж үзээгүй. Уг нь цэцэрлэгч гээд цалингүй байсан ч хийгээд баймаар гоё мэргэжил байдаг. Цэвэрлэгч нарыг цэцэрлэгч болгож өгөөгүй. Цэвэрлэгч, цэцэрлэгчдийн хөдөлмөрийг тоож үзээгүй. Нэг сая хүнтэй Улаанбаатарт өнгийн цэцэг, шуугих ой улам устан алга болсоор байна.

Мод ургаж магадгүй хэд хэдэн газар байх шиг санагд­даг. Хотын төвд шахуу намаг шалбааг болсон “Ногоон нуур”-нд ихээхэн хөрөнгө хаявал ой болж магадгүй чийг тэнд бий. Уг газрыг хэн нэгэн боломжтой хүнд үнэ төлбөр­гүй өгөөд татвараас чөлөөл­бөл нэгэн сайхан ой бүхий орчин үүсч амралт зугаалгын газар болох боломжтой. Ганц ордог байсан Төрийн ордны арын цэцэрлэгийг хэрмээр хашаад дангинатал түгжээд авсан. Мөн Сэлбэ голын хөндийнүүдэд үер ороод ирэх­гүй бол нэг хэсэгтээ мод ургаж мэднэ. Эдгээр газрыг эзэнжүүлж зөвхөн ойжуулах зорилгоор мэргэжлийн хүнд өгөөсэй билээ.

Түүнээс хувин, хүрз хоёр­той жаалууд мод тарьдаггүй. Хойтон жил хүрээд ирэхэд таны хатсан бургасыг сугалж хаяад өөр нэг төгсөгч “мод тариад” зогсож байна. Хүмүүс муу юм санаагүй атлаа муу үйлсэд өртөж нүгэл үйл­дэгийн нэг жишээ энэ буюу.

Жамбалын Гангаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан