Сонгогчдын боловсролд зориулсан энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй USAID Mongolia, IRI in Mongolia - БНОУХ-ийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшнл төв бүтээв.
Та төрийн үйл хэрэгт оролцож хяналт тавих эрхтэй юу?
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох боломжтой.
Иргэдийн оролцоо гэж юу вэ?
Иргэдийн оролцоо бол ардчиллын үндэс, тулгуур баганын нэг гэж хэлж болно. Энгийнээр хэлбэл улс төрийн системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Иргэд төрийн хэрэгт оролцсоноор хяналтаа тогтоож, эрх мэдлийг хязгаарлан, эрх баригчдын дур зоргоороо авирлах үйлдлийг хазаарладаг. Иргэдийн оролцоо үгүй бол ардчилал үндсэн утгаараа орших боломжгүй.
Яаж оролцох вэ?
Улс төрийн оролцооны үндсэн хэлбэрүүд:
- Бүх шатны сонгуульд санал өгөх
- Сонгуульд нэрээ дэвшүүлэх
- Улс төрийн намд хандах
- Засаг захиргааны байгууллага, албан тушаалтанд хандах
- Хурал, жагсаал цуглаан зохион байгуулах
- МУ-ын Ерөнхийлөгчид болон УИХ-д хандан өргөдөл, захидал бичих
- Үндсэн хуулийн цэцэд хандах
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах
- Иргэдийн үүсгэл санаачилгын хөдөлгөөн зохион байгуулах
Жишээлбэл, орон сууцны тоглоомын талбайд зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлсэн бол иргэд холбогдох албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол бичих боломжтой.
Өргөдөл гомдол гаргахдаа юунд анхаарах вэ?
- Өргөдөл гомдлыг бичгээр болон биечлэн гаргана.
- Бичгээр гаргасан гомдолд оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж гарын үсгээ зурсан байна.
- Өргөдлийг түүнд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргадаг бол гомдлыг дээд шатнынх нь байгууллага, албан тушаалтанд гаргана.
- Хамтран гаргасан өргөдөл, гомдолд бүгд гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.
- Төрийн бүх байгууллага өргөдөл гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдээлнэ.
- Өргөдөл гомдол хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.