Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвээр тайлан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгааг дараах тоо баримт илэрхийлнэ гэв. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн нэр дэвшсэн нэг нь ч сонгогдож байгаагүй аж. Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа талаар мөн дурдав.
2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78.0 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ. 2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.
Бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.
Илтгэлийн энэ бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох; олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах гэсэн хоёр үндсэн зорилго дэвшүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс хамгийн их тусгаарлагдсан нийгмийн бүлэг юм. Амьдралын наад захын шийдвэрийг өөрөө гаргах дадал бага, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадвар сул, хөдөлмөр эрхлэхгүй, эдийн засгийн чадавхгүй байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн идэвх, оролцоонд саад учруулж буй тэргүүлэх хүчин зүйлс байна.
Орчны хүртээмжгүй байдал, бие даан чөлөөтэй зорчих боломжгүй, бэрхшээлийн онцлогт тохирсон байдлаар мэдээлэл авч чадахгүй байгаа нь нийгмийн идэвхтэй харилцааг хязгаарлах удаах хүчин зүйл болж байна. Орчны хязгаарлалт ялангуяа Улаанбаатарт өвөл нэмэгддэг.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төр, нийгмийн амьдралд оролцох хүсэл, эрмэлзэлтэй, өөрийгөө бусдаас ялгаатай гэж үзэх хандлага харьцангуй бага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг дэмжих хандлага нийгмийн бусад гишүүдэд харьцангуй их байгаа тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнд хүрэх боломжтойг илтгэж байна.
Богино хугацаанд улс төрийн намуудын санаачилга, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийг санхүүжилтээр дэмжих, урт хугацаанд боловсролын хүртээмж, чанарын өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хангахад бодитой түлхэц үзүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан нийгмийн харилцаанд орох хүсэл, өөртөө хамааралтай асуудлаар шийдвэр гаргах, улс төрийн оролцоонд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Энэ нь нэг талаас өөрийн чадвар, чадавхын талаарх төсөөлөлд хүйс төдийлөн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл биш болохыг, нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоо маш бага учраас хөгжлийн бэрхшээл ба нийгмийн бусад хүчин зүйлсийн харилцан хамаарлыг мэдрэх туршлага байхгүйг илтгэж байгааг хэлж байв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй.
Харин тухайн асуудалд нөлөөлж буй хувь хүний, нийгэм-соёлын, эдийн засгийн, улс төр, эрх зүйн суурь хүчин зүйлсийг тодорхойлж, авах арга хэмжээний эрэмбийг тогтоох нь илүү үр дүнтэй хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд 3, Засгийн газар 2 санал дэвшүүлсэн болохыг Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулсан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэх чиглэлээр Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх шаардлагатай 3 саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох нь шударга хэмээн байр сууриа илэрхийлжээ.