gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Зуун жилийн тэртээх Монгол орны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

Э.Оргил
Түүхэн зураг
2020-09-25
186
Twitter logo

Зуун жилийн тэртээх монголчуудын аж байдлыг харуулсан “Монгол орон Монголчууд” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Монголд 1921-1928 онд ажиллаж, амьдарч байсан Дани улсын иргэн, утсан холбооны мэргэжилтэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнд дэлгэжээ.

Олон улсын Монгол судлалын холбоо /ОУМСХ/-ноос “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” цуврал төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд XIX-ХХ зуунд Монголд ирсэн аялагч, гэрэл зурагчин, судлаачдын хальснаа буулгасан ховор зургууд болон тэмдэглэлийг гадны улс орнуудын музей, номын сан, архив, хувь хүнээс цуглуулан, зохиогчийн эрхийг нь авч, эмхэтгэн “Монгол орон Монголчууд” цуврал ном болгон хэвлүүлж байна. Энэхүү цувралын зургаа дахь бүтээлийг өнөөдөр танилцуулсан бөгөөд уг бүтээлд орсон гэрэл зургуудаас дээжлэн үзэсгэлэнд дэлгэжээ.

ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Түүхч, Академич, Соёлын сайд С.Чулуун төслийг санаачлан, удирдан ажиллаж байна. Академич С.Чулуун энэ үзэсгэлэнд судлаач хүний хувьд оролцож буйгаа ярианыхаа өмнө онцлов. 

Тэрбээр үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Монгол орон Монголчууд-VI” дахь цуврал номд 1919-1928 онд Монголд ажиллаж, амьдарч байсан даничуудын авсан гэрэл зургууд бөгөөд өдгөө Дани улсын Копенгагений Хааны музейд хадгалагдаж байна. Бид зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр гэрэл зургуудыг авч ном болгон монголчууддаа хүргэж  байна. Номд орсон гэрэл зургуудын 75 хувь нь өмнө нь хэвлэгдээгүй. “Монгол орон Монголчууд” цуврал нийт 10 боть гарна. Долоо дахь цуврал нь 1911-1913 онд Монголд ирж зураг авсан Ухтомский гэж хүний бүрэн цуглуулга. Дараагийнх нь Английн архивт хадгалагдаж буй 1903-1919 оны хоорондох Монголын тухай өгүүлэх дөрвөн жуулчны бүрэн цуглуулгаас бүтэх юм. Гадаадад байгаа Монголын гэрэл зургууд бол манай улсын түүх, угсаатны зүйн судлалын үндсэн эх сурвалж" хэмээв. Мөн энэ бүх гэрэл зургуудыг Монгол Улсад найдвартай хадгалж, судалгаа шинжилгээнд ороосой гэж Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгснөө дуулгалаа. 

Гэрэл зургийн “Гамма” агентлагийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, Зуу гаруй жилийн тэртээх Монгол орны түүх, монголчуудын аж амьдралыг харуулсан ховор сонин гэрэл зураг Архивын ерөнхий газарт хадгалагдаж, Монголын гэрэл зурагчдын сан хөмрөгт орж байна. Энэ зургууд нь үүх түүхээ судлах, Монгол орноо танин мэдэхүйд маш чухал судлагдахуун болж байна. “Монгол орон Монголчууд” цувралыг гаргах ажилд Монголын гэрэл зурагчид идэвхийлэн оролцох болно гэлээ.  

Энэ цуврал бүтээл болон гэрэл зургийг үзэсгэлэнг ОУМСХ, Архивын ерөнхий газар, Улаанбаатар хотын музей хамтран гаргажээ. Номд ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, монголчуудын энгийн амьдрал, угсаатны зүйг судлах, Монголыг гадаадын хүний нүдээр харах тэр ертөнцийг нээх өвөрмөц онцлог, сонирхолтой зургууд юм. “Монгол орон Монголчууд VI” цуврал номд багтаж, монголчуудад анх удаа хүрч буй ховор зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан