gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Даац хэтэрсэн ЕБС-иас харьяаны биш 600 хүүхдийг хассан ч хуурамч шилжилт хөдөлгөөн ихэсчээ

Б.Нямдарь
Боловсрол
2023-06-08
119
Twitter logo
Б.Нямдарь
119
Twitter logo
Боловсрол
2023-06-08

Боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болж АТГ, СЯ, БШУЯ, БЕГ, АШУҮИС, СХГ зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэчнээн дүрэм журам гаргаж, шинэ хандлагыг уриалсан ч олон нийт болон боловсролын салбарын ажилтнуудын уламжлалт хандлага багагүй нөлөөлж байна гэв

Хамран сургах тойргийнхоо дагуу сурагчид сурч байгаа эсэхэд шалгалт, хяналтыг хэрэгжүүлснээр даац хэтрэлтийг 600 гаруй хүүхдээр буруулсан ч тойргийн хуурамч шилжилт хөдөлгөөн ихэссэн талаар Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлж байлаа. Өнгөрсөн 2022 оныг боловсролын салбар дахь ёс зүйн жил болгон зарлаж АТГ, ХЗДХЯ, БШУЯ, БЕГ хамтран ажилласан ба энэ хүрээнд 960 орчим багш, ажилтнуудад ёс зүйн хариуцлага хүлээлгэжээ. Тодруулбал тэд хамт олныхоо өмнө амлалт өгөх, гаргасан зөрчил дутагдалдаа уучлал хүсэх, зөрчлөө арилгах төлөвлөгөө боловсруулах гэх мэт хариуцлага хүлээжээ.

Мөн 2023 онд ЕБС-ийн багшийн ажил мэргэжлийн стандартыг батал. 2022-2023 онд 36794 багш, ажилтнуудыг ёс зүй, соён гэгээрлийн сургалтад хамруулсан гэв.

Түүнчлэн хэчнээн дүрэм журам гаргаж, хандлагыг уриалсан ч олон нийт болон боловсролын салбарын ажилтнуудын уламжлалт хандлага багагүй нөлөөлж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Боловсролын салбар дахь зөвлөмжийн хэрэгжилт" танилцуулгадаа хэлсэн юм.

"ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛДГИЙГ БОЛИУЛСАН"

Тэрбээр “Сургууль, нэгж байгууллагын түвшинд зохион байгуулагддаг тэмцээн, олимпиад, “Ээждээ захидал бичээрэй” гэх мэт уламжлалт уралдаан зохион байгуулахгүй, эцэг эхчүүдийг урлаг спортын үйл ажиллагаанд оролцуулах, хооронд нь өрсөлдүүлэх, байранд орвол шагнана үгүй бол хариуцлага тооцно гэх мэт хүний эрхэд халдсан дүрэм журам, зохион байгуулалтаа зогсоох зөвлөмжийг гаргаад жилийн турш уриалахад бага ангийн сурагчдын эцэг эхийн тэмцээн уралдааныг зохион байгуулах хандлага буурч байгаа ч, мэр сэр байсаар л байна” гэсэн юм.  

Өнгөрсөн жил хамгийн их ачаалалтай гэгддэг Нийслэлийн 20 гаруй ЕБС, 20 гаруй цэцэрлэгт мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхэд 600 гаруй хүүхдийн суудлыг чөлөөлсөн буюу тойргийн бус хүүхдийн тоо буурсан. Гэсэн ч үүнийг дагаад оршин суух хаяг, тойргийн хуурамч шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдсэн гэв.  Тиймээс системээ цахимжуулсан учир хаяг, улсын бүртгэлээ хэрхэн шийдэх ухаалаг шийдлийг нэвтрүүлбэл үр дүн гарна гэлээ.

Үйлчилгээг ил тод нээлттэй болгоход цахим шилжилт чухал ач холбогдолтой. Тиймээс дараах арван зүйлийг цахимжуулсныг танилцууллаа.

1.    Боловсролын баримт бичгийн лавлагаа
2.    Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл
3.    Үдийн хоолыг хянах цахим систем
4.    Боловсролын байгууллагын цахим төсөв
5.    Сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт
6.    Эцэг эхийн цахим систем
7.    Багшийн цахим журнал, сурагчийн хувийн хэрэг
8.    Medlee.mn платформ
9.    ЕБС, цэцэрлэгийн цахим бүртгэл

“ТҮГЖРЭЛИЙН 30 ХУВЬ ХАРЬЯАНЫ БИШ СУРГУУЛИЙН ХҮҮХДЭЭ ЗӨӨХ АСУУДЛААС ҮҮСДЭГ”

Боловсролын салбар дахь төлбөр хураамж, хандив тусламжийн талаар Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин танилцууллаа.

Нийслэлийн боловсролын газарт сүүлийн гурван жилд 5000 өргөдөл гомдол ирснээс 77,1 нь гомдол байна гэв. Гомдлыг агуулгын хувьд ангилахад
1.    Сургууль цэцэрлэгийн барилга, хүртээмж
2.    Элсэлт бүртгэл
3.    Ёс зүйн асуудал
4.    Сургуулийн автобус, тээвэрлэлт
5.    Хандив мөнгө хураалт
6.    Бусад гэх мэт асуудлаар гомдол гаргадаг байна.

Тэр дундаа хандив мөнгө хураалт нь сургуулийн тэгш ой, анги танхимын цэвэрлэгээ, хэрэглэгдэхүүн, засвар үйлчилгээнд, ном сурах бичиг худалдан авах,үзвэр тоглолтын тасалбар авах, урлагийн үзлэг спортын тэмцээний хувцас хэрэглэгдэхүүн, төгсөлт, үсэглэлийн баярт зориулсан бэлэг сэлтэд зориулагддаг гэжээ. Чиглэл бүрийг нарийвчлан судалж холбогдох байгууллагатай хамтран хууль, соён гэгээрүүлэх, эцэг эхийн оролцоог хангах чиглэлд ажиллана гэв.

“Улсын тэргүүн, Нийслэлийн тэргүүний...” хэмээн шалгаруулж, тодотгол олгодгийг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн боловсролын газарт  21 байцаагч ажиллаж байгаа ба ирсэн өргөдөл гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа аж. Тодруулбал шалгалтаар 773 зөрчил дутагдал илрүүлж, 48 иргэн хуулийн этгээдэд 3 сая төгрөгийн мөнгө торгууль, сахилгын шийтгэл ногдуулаад байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн гуравны нэгийг боловсролын салбартай холбон тайлбарлаж болно гэлээ. Өөрөөр хэлбэл өглөө, оройн оргил цагаар явж байгаа нийт жолоочийн 30 хувь нь сайн гэж үзсэн сургуульд хүүхдээ зөөж, авахаар явж байдаг. Тэгвэл яг ямар сургуулийг сайн гэж үзэж байгаа талаарх судалгаа, хөндлөнгийн үнэлгээг НБГ-аас 2022 онд хийхэд ЕБС-ийг гурван чанарын үзүүлэлтээр нь сайн, дунд болон сайжруулах шаардлагатай гэж ангилж болохоор байна гэв. Мөн үүнтэй холбоотойгоор НБГ-аас “Улсын тэргүүн, Нийслэлийн тэргүүний...” хэмээн шалгаруулж, тодотгол олгодгийг зогсоожээ. Эцэг эх, олон нийт чанартай гэж үзэж буй 17 сургуульд АТГ, БШУЯ-наас хамтран элсэлтэд хяналт тавьж ажиллажээ.

“НАМАР ХИЧЭЭЛ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН ЧАНАРГҮЙ БУДГААР АНГИ ТАНХИМ БУДДАГ АСУУДАЛ БИЙ”

Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач, гурван хүүхдийн ээж Л.Дэлгэрзул:

Сургууль цэцэрлэгийн засварт ашиглаж байгаа чанаргүй будгуудад агуулагддаг хар тугалга бол хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Энэ жилийн гуравдугаар сард дунд сургуулийн сурагчдын дунд асуумж асуухад “Сургуулийн хана, шалыг жил бүр будах шаардлага байдаггүй” гэсэн хариуг их хэлсэн. Гэтэл сургуулиуд төсөвтөө суулгасан байдаг тул зайлшгүй шаардлагатай биш байхад чанаргүй, хятад будгаар будаж хүүхдүүдээ хордуулаад байх шиг санагддаг. Гаднын орнуудад энэ талаар маш эрт судалгаа хийгээд, стандарт тогтоогоод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй засварын бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн орчинд ашиглаж байна.

Анги танхим будах будгаа зөв сонгох, засварыг хичээл орохоос өмнө маш эрт хийх, засвар хийхдээ агааржуулалтын системээ ажиллаж байгааг шалгах, үгүй бол хэвийн ажиллуулах хэрэгтэй байна.

Манайх үүнийг асуудал хэмээн харж, мэргэжлийн байгууллагууд тодорхой хэмжээний судалгааг хийж байгаа ч Дотоод орчны агаарын чанарын стандартыг батлахгүй их удлаа.  Мэргэжилтний хувьд хэлэхэд үүнийг эрүүл мэндийн салбарынхан батлуулах гэж гурван ажил ажилласан ч батлуулж чадаагүй л байна. Энэхүү стандартад хүүхдэд төдийгүй том хүнд ч хавдар үүсгэгч бодис болох дэгдэмхий органик нэгдлүүд бүхий бензол, формальдигед хэмээх бодисуудыг агуулдаг чанаргүй будаг, цавууг ашиглахгүй байх талаар дурдсан. Ялангуяа будсаны дараа дээрх бодисууд агаарт дэгдэж, хугацаа өнгөрөхийн хэрээр хоруу чанар нь багасдаг ч манайд хичээл эхлэхтэй зэрэгцэн намар засвар хийж байгаа нь бас нэг асуудал юм. Манайд үүнийг шалгадаг зөвхөн хувийн лаборатори байдаг ба эмнэлэг, сургуулиудын агаарын чанарыг 11-р сард хэмжихэд дээрх бодисуудын хэмжээ өндөр гарсан нь мөн агааржуулалтын системтэй холбоотой.

Олон хүүхэд байгаа сургуульд хаалга цонх онгойлгохгүйгээр агааржуулалтын систем заавал байх ёстой ч манайхан завсар хийхдээ агааржуулалтын хоолойг таглаж будах, тоосго тавих, юм наах гэх мэтээр хаачихдаг. Хүчил төрөгч дутагдсан хүүхдийн сурах, сэтгэн бодох чадвар мэдээж сул болно. Тэгэхээр анги танхим будах будгаа зөв сонгох, засварыг хичээл орохоос өмнө маш эрт хийх, засвар хийхдээ агааржуулалтын системээ ажиллаж байгааг шалгах, үгүй бол хэвийн ажиллуулах хэрэгтэй байна.

Хэлэлцүүлэг Сургууль цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарын өнөөгийн байдал, хүнд металлын агууламж, хор хөнөөл зэрэг сэдвээр үргэлжилсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан